АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Барилга хот байгуулалтын чиглэлээр оюутан залуусыг сургана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр АНУ-ын Коларода мужийн Денвер хот дахь Монгол улсын өргөмжит консул Жэймс Вагнерландер болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар Денвер хотууд 2001 оноос ах дүүгийн харилцаатай болсон. Уулзалтаар хоёр хотын цаашдын харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо. Денвер хот дахь Монгол улсын өргөмжит консул Жэймс Вагнерландер уулзалтын эхэнд “Денвер хот дэлхийн 10 хоттой ах дүүгийн харилцаатай. Ах дүү хотуудын нэрээр нэрлэсэн цэцэрлэгт хүрээлэн байгуулдаг уламжлалтай. Энэ жишгээр Денвер хотод Улаанбаатарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, Улаанбаатар хотод Денвер хотын гудамж байдаг. Ах дүүгийн харилцаат Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад хамтран ажиллах хүсэлтэй байна. Мөн барилгын чиглэлээр оюутан сургах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Хотын дарга “Денвер хотын төлөөлөгчдийг Улаанбаатар хотод айлчилж байгаад баяртай байна. Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байгаа. Энэ үед Улаанбаатар хотоос оюутан сурагчдыг солилцооны хөтөлбөрт хамруулж, их хотын соёл, бүтээн байгуулалтаас суралцах боломж олгож байгаад баяртай байна. Төсөв мөнгөний асуудал хэцүүхэн байгаа ч бид суралцах их үйлсэд мөнгө хайрлахгүй. Тиймээс та бүгдийн саналыг дэмжин хамтран ажиллахад бэлэн байна” гэж хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл