Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатсан захаас олдсон мөнгө тус газарт үйл ажиллагаа явуулдаг ломбардных байж болзошгүй гэнэ
“Нарантуул” худалдааны төвийн шатсан хэсгээс 40 мянган ам.доллар, зургаан сая төгрөг бэлнээр олдсон тухай мэдээлэл байгаа. Тэгвэл энэ нь тухайн газарт үйл ажиллагаа явуулж байсан ломбард болон банкуудын бэлэн мөнгөний машинд байсан мөнгө бололтой. Гэхдээ энэ мөнгө нь хэд орчим төгрөг байсныг бүрэн тогтоогоогүй байгаа аж. Ямартай ч банкуудын бэлэн мөнгөний машинд байсан мөнгө бүрэн шатсан гэдгийг тус газар ажиллаж байгаа ажлын хэсгийн ахлагч, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа хэлж байна. Тэрчлэн ломбарднуудын хадгалах савнаас шалтгаалж, үнэт эдлэлүүд ч шатсан байдалтай олдсон аж.
Харин шатаж нас барсан хүний хувьд жижиг биетэй эмэгтэй хүний цогцос байх магадлалтайг шинжээчид дүгнэж байгаа гэнэ. Цогцсын хэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан