Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Роботын улсын олимпиад 2013

Хэнтий аймгийн 90 жилийн ойн нэрэмжит хүүхэд багачуудын техник сэтгэлгээ, зохион бүтээх авьяасыг нээн хөгжүүлэх, дэмжих тэдний оюуны бүтээлийг сурталчлах  хамгаалах, ирээдүйн үндэсний үйлдвэрлэгчдийг төрүүлэх зорилготой  ЕБС-ийн сурагчдын “Роботын улсын олимпиад” 2013 оны 09-р сарын 27-28 өдрүүдэд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод зохион байгуулагдана. Энэ удаагийн тэмцээн нь Монгол үндэстний бахархал билэгдэл болсон “МОНГОЛ ГЭР” –ийг  аль болох богино хугацаанд барьж уралдахаараа онцлог юм. Тэмцээнд хөдөө орон нутаг буюу 21 аймаг тус бүрээс 4 хүний бүрэлдэхүүнтэй нэг баг , нийт 84 оролцогч, Улаанбаатар хотоос 9 дүүрэг тус бүр  4 хүний бүрэлдэхүүнтэй нэг баг, нийт 36 оролцогчид оролцоно. Мөн зохион байгуулах комиссийн хувьд Улаанбаатар хотоос   15 гишүүн,  хөдөө орон нутгаас 9 гишүүн, 15 шүүгчдийн хамт оролцох юм.

Тэмцээнд тавигдах шаардлагуудын тухайд, нэг баг 3 сурагч, нэг дасгалжуулагч  нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. Багууд хувцсаар жигдэрч, 900х 1200-н хэмжээтэй эмблем ,тугтай байна. Мөн багууд A4  хэмжээтэй дэлгэмэл хэлбэрээр мөн CD дээр бичсэн фото танилцуулгыг бэлтгэх шаардлагатай. Багууд дээрх шаардлагыг хангасан бол олимпиадад орох эрхийн эхний шалгуурыг хангасан гэж үзнэ.

Багууд тэмцээнд автомат ба механик гэсэн хоёр роботтойгоор оролцоно. Баг тамирчдын мэдүүлгийг 2013 оны 09 сарын 15 хүртэл доорх хаягаар ирүүлж бүртгүүлэх ба зөвхөн бүртгэлд орсон баг олимпиадад оролцох эрхтэй. Олимпиадад оролцогчдын байр, хоолыг зохион байгуулагч хариуцна.

Шагналын сан: Нэгдүгээр байр -1 алтан медаль , аваргын цом, өргөмжлөл,их дээд сургуульд элсэн суралцах урилга. Хоёрдугаар байр -1 мөнгөн медаль, өргөмжлөл. Гуравдугаар байр -1 хүрэл медаль, өргөмжлөл тус тус гардуулах юм. Тухайн аймаг дүүргээс зөвхөн нэг баг  оролцоно.

ЕБС-ийн сурагчдын “Роботын улсын олимпиад”-ыг БШУЯ, Роботын  улсын олимпиадыг зохион байгуулах  хороо, Хэнтий аймгийн Засаг даргын тамгын  газар хамтран зохион байгуулж, мэдээллийн сурталчилгааны ерөнхий ивээн тэтгэгчээр Шинжлэх Ухаан Танин Мэдэхүйн “ШУУРХАЙ  СУВАГ ” телевиз ажиллаж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан