АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Ц.Баярмаа: Бирж байгуулагдсанаар хяналтын тогтолцоог бий болгосон
Манай улсад анх удаа хөдөө аж ахуйн бирж байгуулагдаж, туршилтын арилжаа явуулж эхлээд байгаа.
Энэ талаар ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаатай ярилцлаа.
-Хөдөө аж ахуйн бирж байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Үйл ажиллагаа нь жигдэрч байна уу. Нийт хэдэн төгрөгийн гүйлгээ хийгээд байна вэ?
-Хөдөө аж ахуйн бараа түүхий эдийн бирж үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш дөрвөн сар болох гэж байна. 93 удаагийн арилжаа зохион байгуулж, нийт 892 удаагийн хэлцэл хийгдэж, 207 тонн хонины ноос, 712.13 тонн тэмээний ноос, 6031 тонн ноолуур арилжаалаад 361.57 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгээд байна. Манай улс жилд 6000 тонн ноолуур самнаж арилжаалдаг гэсэн тоо байдаг. Энэ жилийн хувьд 6000-аас давсан. Гэхдээ биржээр арилжаалагдсан ноолуурын хэмжээг тооцоод үзэхэд үндэсний үйлдвэрлэгчид ноолуур бэлтгэлийн ажиллагаанд сайн оролцоогүй байна билээ. Энэ нь хөрөнгө санхүүтэй холбоотой байх магадлалтай.
-Одоо биржээр зөвхөн ноос, ноолуур арилжаалж байгаа. Хөдөө аж ахуйн бусад бараа бүтээгдэхүүнийг хэзээ арилжаанд оруулах вэ?
-Сайдын тушаалаар түүхий эдийн биржээр арилжаалагдах барааны жагсаалтыг баталдаг. Энэ жилийн хөдөө аж ахуйн биржийн анхны арилжаа ноолуур байсан. Дараа нь ноос. Дараагийн ээлжинд үр тариа, амьд мал арилжаалах бэлтгэл ажлыг хийгээд явж байна.
Цаашдаа боловсруулсан арьс ширийг гадаад, дотоодын худалдан авагч нарт борлуулах болно. БОНХЯ-наас модыг биржээр арилжаалах боломжтой гэсэн саналыг манайд тавиад бид хамтран ажиллахаар судалж байна. Ер нь түүхий эдийн биржээр малын гаралтай түүхий эдээс гадна олон төрлийн бүтээгдэхүүн арилжаалах боломжтой. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүн, эрчим хүч гэх мэт.
-Бирж байгуулагдсны ач холбогдол хэр бодитой мэдрэгдсэн?
-Маш олон ач холбогдолтой. Жишээ нь, Монгол Улсын түүхий эдийн бэлтгэл ченжүүд гэж нэрлэгдэх наймаачдын гарт ордог. Малчдын хотноос олон гар дамжиж үндэсний үйлдвэрлэгчид очихдоо үнэ нь хэд дахин өсдөг. Мөн гадаадын худалдаачид өндөр үнэ хэлж үндэсний үйлдвэрлэгчдээс түрүүлж авч анхан шатны боловсруулалт хийлгүй, түүхийгээр нь шууд хил давуулдаг тогтолцоо байсан. Үйлдвэрлэгч гэхээсээ илүү худалдан борлуулдаг завсрын зуучлагч нар давамгайлсан байлаа. Биржийг ажиллуулж эхэлснээр бид гэрээний үнэ гэдгийг ил болгосон. Энэ нь ноолуурыг бага үнэ тогтоогоод экспортод гаргадаг байсан. Гэрээний үнийг шалгаж үзэхэд килограмм ноолуурыг зумласан ноос нэрийдлээр нэг ам.доллароор гаргаж байсан. Гэтэл зах зээлийн ханшаар нь тогтоогоод үзэхэд гэрээний үнээр экспортод гаргаж байснаас өндөр үнээр орлогын албан татвар төлөх ёстой байсан. Биржээр ороогүй нөхцөлд энэ мэтчилэн хууль бус үйл ажиллагаа явагддаж байв. Зумласан, угааж цэвэрлэсэн ноос ч бай экспортод гаргаж байгаа бол заавал биржээр дамжуулж биржээс албан ёсны зөвшөөрөл авч хилээр гарах тогтолцоог бүрдүүлсэн. Ингэснээр мөн хяналтын тогтолцоог бий болгож ямар компани хааш нь хэчнээн тонн ноолуур гаргаж байна гэдгийг хянах боломж бүрдсэн.
Хамгийн гол нь үүний цаана далд эдийн засаг, мөнгө угааж буй байдлыг ил гаргаж улсын төсөвт их хэмжээний мөнгө төвлөрүүлэх боломжтой болсон.
-Биржээр ноос ноолуур арилжаалагдаад ирэхээр үнэ нь унана гэж яригдаж байсан. Энэ тухайд?
-Зах зээлийн ханш бирж дээр тогтож байгаа учир энэ жил ноолуурын үнэ унаагүй. Үүнд малчид их баяртай байгаа. 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөө аж ахуйн хоршоологчид үйл ажиллагаанд идэвхитэй оролцох ёстой гэсэн хуулийн заалт бий. УИХ-аас тогтоол гаргахдаа ч хоршоогоор дамжуулж биржийн үйл ажиллагаанд оролцох заалт гарсан. Ингээд ирэхээр малчид бирж дээр өөрсдөө үнээ тогтоож, завсрын ченжүүдийн гар дамжихгүй байх магадлал өндөр болж байгаа.
-Малчид биржийн тухай хэр мэдээлэлтэй байгаа вэ. Танайхаас малчид руу хандсан сургалт, сурталчилгаа явуулсан уу?
-Бид Түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн холбоо болон Ноос, ноолуур бэлтгэн нийлүүлэгчдийн холбоонд биржийн үйл ажиллагааг хэрхэн тогтвортой явуулах вэ, үнийн асуудлыг яаж зохицуулах уу, түүхий эдийн ханган нийлүүлэлтийг хэрхэн зүй зохистой байлгах вэ гэдэгт санал авч ирсэн. Биржийн үйл ажиллагаанд оролцох брокерууд сургалтад хамрагдаад албан ёсны зөвшөөрлийг СЗХ-ноос аваад брокерын компани болж үйл ажиллагаагаа явуулсан. Биржид арилжааны танхимд суудалтай компаниуд л үйл ажиллагаанд оролцож байгаа. Түүхий эд өөрөө зөвхөн арьс шир, ноос, ноолуураар хязгаарлагдахгүй. Цаашдаа оролцогч олон болно. Тэр чиглэлийн брокерын компаниуд ч гэсэн төрөлжинө. Ингээд ирэхээр арилжааны танхимд үйл ажиллагаа явуулахаас гадна онлайнаар биржийн арилжаанд оролцох болно.
-Анх удаа хийж байгаа ажил болохоор хүндрэлтэй асуудал байгаа байх?
-Бид хил гаалийг тэр бүр хянаж чадахгүй. Хилийн боомтуудаар зөвшөөрөлгүй ноос, ноолуур гарч байгаа мэдээнүүд манайд ирж байгаа. Иймээс бид биржийн үйл ажиллагааг идэвхитэй явуулахад ГЕГ болон Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Малын гаралтай түүхий эдийг дотооддоо боловсруулж, хэрэгцээгээ хангаж, гадаадад өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн экспортод гаргахаар олон ажлын байр, нэмүү өртөг бий болно. Иймээс эх орноо хөгжүүлж үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжихийн тулд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал байгаа.
-Биржийн байршил хаана байдаг юм бэ. Хүмүүс их сонирхдог юм билээ?
-Манай арилжааны танхим хуучин Лениний музейн зүүн талд тавдугаар сургуулийн баруун талд ҮХААЯ-ны Шинжлэх ухаан технологи дамжуулах төвд байрладаг. Арилжаа маань тэлээд илүү олон оролцогчтой болж арилжаалах түүхий эдийн нэр төрөл нэмэгдэхээр өөрийн гэсэн байртай болно. Биржийн үйл ажиллагааг ҮХААЯ эрхлэн явуулдгаас гадна ТӨХ, СЗХ манай үйл ажиллагаанд журмын дагуу оролцдог. Үүнээс гадна биржийн үйл ажиллагааг зохицуулах зөвлөл гэж бий. Мөн биржийн зохицуулах зөвлөлийн ажлын алба байгаа. Энэ ажлын алба биржийн хууль батлагдснаас хойш бэлтгэл ажлыг хангах, биржийн зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааг хангах баг нь болж ажиллаж байна. Ийм олон байгууллага нэгдэж биржид хяналт тавьдаг.
Манай улсад анх удаа хөдөө аж ахуйн бирж байгуулагдаж, туршилтын арилжаа явуулж эхлээд байгаа. Энэ талаар ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаатай ярилцлаа.

0 Сэтгэгдэл