Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ-ийн экс удирдлагуудын гомдлыг ирэх сард хэлэлцэхээр боллоо
“Дайны эрсдэлийн сан” нэрээр зорчигчдийн тийз тус бүр дээр 5 ам.доллар нэмж борлуулан мөнгийг гадаадын даатгалын компанид шилжүүлж буй нэрээр хувийн дансанд хуримтлуулж их хэмжээний мөнгө угаасан хэрэгт буруутгагдан анхан шатны шүүхээс 10-14 жилийн ял сонссон МИАТ-ийн экс удирдлагуудын гомдлыг өнөөдөр хэлэлцлээ. Нийслэлийн шүүхэд эхэлсэн энэ хэргийг шүүхэд шүүх бүрэлдэхүүн хэргийн материалтай бүрэн гүйцэд танилцах шаардлагатай гэдэг үндэслэлээр хурлыг долоо хоногоор хойшлуулж ирэх сарын 3-нд хийхээр боллоо.
Дээрх хэрэгт буруутган МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ялыг анхан шатны шүүхээс оноогоод байгаа юм.

Б.Гал

0 Сэтгэгдэл
bugdiig ni shond duujil. buh tulberig ni tuluul....Ednii ard daranguilgach MAN baigaa.....
Хамгийн их уншсан