АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Дугаар сольж зүүсэн жолоочийн эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 24-31-ний хооронд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Жолооч нар энэ талаар мэдсээр байгаа хэрнээ дугаарыг нь хязгаарласан өдөр хөдөлгөөнд оролцон зөрчил гаргах нь нэмэгдсэн талаар ЗЦГ-аас мэдээлж байна. Мөн улсын дугаартаа шавар түрхэх, гялгар цаасаар халхлах, буруу харуулж зүүх зэрэг үйлдэл газар авсан гэнэ. Өмнө нь улсын дугаарын сүүлийн цифрээр нь ялгаж, хөдөлгөөнд оролцуулж эхлэх үед дугаар сольж зүүх, тоогоо халхлах зэрэг үйлдэл гарч байсан. Иймээс газар дээрээ байдал ямар байгааг сурвалжлахаар 100 айлын цагдаагийн постыг зорилоо. Бороотой өдөр байсан тул замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгджээ. Энэ өдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй. Замын цагдаа ачаалалтай замын хөдөлгөөнөө зохицуулж, ар хударгаар нь сондгой тоогоор төгссөн автомашинууд өнгөрөх аж. Цагдаа юун авто машины улсын дугаар харах манатай байгаа харагдана.
Дугаарын хязгаарлалтын талаар зарим жолоочийн санал бодлыг сонсоход өөрийгөө С.Хүрэл хэмээн танилцуулсан жолооч “Манайх Хил хамгаалах ерөнхий газрын урд байдаг. Миний машины улсын дугаар таваар төгссөн учир өнөөдөр хөдөлгөөнд оролцох ёсгүй. Гэтэл манай тэндхийн замыг хаачихсан тул өглөө автобус байтугай микро ч явахгүй байна. Тэгээд машин явахгүй гээд бид яах ёстой юм бэ. Буцаж гэртээ ороод аргагүйн эрхэнд машинаа унаад гарч ирсэн” гэв.
Харин ЗЦГ-аас дээрхтэй ижил төрлийн зөрчил хэр олон гарч байгааг тодруулахад “ Захирамж хэрэгжиж эхэлснээс хойш улсын дугаар нь явахгүй өдөр хөдөлгөөнд оролцсон 820, улсын дугаар сольж зүүсэн 20 гээд нийт 840 зөрчлийг замын цагдаагийн албан хаагчид илрүүлээд байна” хэмээв. Зөрчил гаргасан жолооч нарыг 5-10 мянган төгрөгөөр торгуулж байгаа. Тэгвэл дугаарын хязгаарлалт хийснээр татварын санд таваас найман сая төгрөгийн орлого төвлөрсөн байх нь. Ямартай ч жолооч нарт ногдуулах торгууль багадсан уу эсвэл хөдөлгөөнд оролцох эсэхээ мэдэхгүй байна уу захирамж үйлчлэхгүй л байгаа юм. Мөн дугаарын хязгаарлалттай холбоотой жолооч нар бусдын улсын дугаарыг зүүж хөдөлгөөнд оролцсоны улмаас Замын хөдөлгөөний дүрмийн 25,5 дахь заалтыг үндэслэн авто машин жолоодох эрхийг нь хоёр жил хүртэл хугацаагаар хасч байгаа гэнэ. Иймээс жолооч нарыг дөрөвхөн өдөр тэсээд улсын дугаараа сольж зүүхгүй байхыг анхаарууллаа. Үүний хажуугаар согтуугаар авто машин жолоодох тохиолдол ихэссэнтэй холбогдуулан бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх нь нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, өчигдөр ЗЦГ осол хэргийн 253 дуудлага хүлээн авснаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 жолоочийг журамлан саатуулж, зам тээврийн осолд дөрвөн хүүхэд өртөж бэртжээ.
Ер нь нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал ихэсч байгаагаас дугаарын хязгаарлалт хийх, нийтийн тээврийн хэрэгслийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах нь хамгийн зөв шийдэл хэмээн нийслэлийн удирдлагууд үзсэн. Гэвч улсын дугаар тойрсон будлиан тасрахгүй байгаагийн дээр замын цагдаа нарын ачаалал ч эрс нэмэгджээ. Нэгдүгээр эгнээгээр явах эрхээ хасуулж, дээр нь дугаарын хязгаарлалтад хэдэн өдөр орох болсонд жолооч нар бухимдалтай байна. Ийм ч учраас замын цагдааг аргалж нэг ч гэсэн өдөр машинтайгаа хөдөлгөөнд оролцох хүсэлдээ хөтлөгдөж, эрхээ хасуулах нь ихэсч ялихгүй юмнаас ямааны гарз гэгч болж байна. Дугаарын хязгаарлалт таксинд явж, хоногийн хоолоо залгуулдаг хүмүүст хүндээр тусч байгаа аж. Учир нь хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгт орох болчихоод байдаг таксинд явж хэд гурван төгрөг олмоор байгаа ч машиных нь дугаар явахгүй өдөр тул яах ч аргагүй гэртээ байхаас өөр аргагүйд хүрсэн гэнэ. Гэтэл захирамж мөнгөтэй хүмүүст үйлчлэхгүй байгаа бололтой.

0 Сэтгэгдэл