Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хорооны зураглалыг хэсгийн ахлагч нар гаргана

Нийслэлийн хороодын амьд­рах орчны зураглалыг иргэдийн оролцоотой хийх сур­гал­тыг  Улаанбаатар хот­ын Захирагчийн ажлын алба, Азийн сантай хамтран зо­хион байгууллаа. Иргэдийн оролцоотой хийгдсэн газрын зураглалаар иргэд оршин сууж байгаа хороондоо авто­бусны буудал, сургууль цэ­цэр­­­­­лэг зэрэг нийтийн үйлчил­гээг хэрхэн авч, хаана ба­рих боломжтойг газрын зураг­лалаараа дамжуулан гаргах юм. Газрын зураглал нь иргэдээс гадна орон нутгийн засаг захиргаа шийдвэр гаргах түвшний албан тушаалтны  ажилд дэмжлэг үзүүлэх гарын авлага болох бөгөөд цаашлаад  дүүрэг, хотын төлөвлөлт хийхэд ашиглах юм. Зураглал хийгдэж дууссаны дараа ний­тийн үйлчилгээ хаана догол­долтой байна, шилжин ирэгсдийн үйлчилгээний хүр­тээмжийг хэрхэн нэмэгдүүлэх шаардлагатай зэргийг харах боломж бүрдэх юм. Ингэснээр хороо бүр зурган мэдээлэлтэй болж, амьрах орчноо сайж­руулан хотын ерөнхий төлөв­лөгөөнд иргэдийн саналыг тусгах эрхтэй болох юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан