АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Такси км тутамд 1000 төгрөгөөр үйлчилнэ
ШӨХТГ-аас таксины үнэ өнөөдрөөс км тутамд 1000 төгрөг болсныг олон нийтэд зарлалаа. Такси үйлчилгээ эрхлэгч 16 компанийн бааз суурийг баталгаажуулах шаардлагын үүднээс ийм шийдвэрийг Нийслэлийн нийтийн тээврийн газар, ШӨХТГ, такси үйлчилгээ эрхлэгч компаниуд тохиролцсоны үндсэн дээр гаргажээ.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга О.Магнай хэлэхдээ, “Таксины үнэ нэмэх тухай асуудлыг иргэд таалахгүй нь мэдээж. Гэхдээ энэ алхам бол такси үйлчилгээг сайжруулах томоохон алхам болно. Такси үйлчилгээ эрхлэгчдээс ямар хариуцлага хүлээх вэ гэхээр албан ёсны баталгаажуулсан тоолууртай байна. Дээрээс нь Улаанбаатар хотод үйлчилгээнд гарч байгаа бүх такси аль компанийхаасаа үл хамаараад бүгд адилхан наалттай нэгэн жигд болно. Такси үйлчилгээний компаниудын зүгээс энэ ажлыг 30 хоногийн дотор бүрэн шийднэ гэж тохиролцсон” гэв.
Ингэснээр такси үйлчилгээ дэлхийн жишигт нийцэж, иргэд аюулгүй, амар тайван үйлчилгээг авна гэдгийг О.Магнай дарга хэлж байна. Тэрчлэн такси үйлчилгээ эрхлэгчидтэй холбоотой гэмт хэрэг ч буурна гэдгийг хэлсэн юм.
Ийн таксины үнийг нэмж, үйлчилгээг сайжруулснаар хувийн машинаараа халтуур хийдэг хүмүүсийг таксинд явуулахгүй аж. Иргэд хувийн машинаараа таксинд явахыг хүсч байгаа бол аль нэг такси үйлчилгээ эрхлэгч компанид бүртгүүлэх ёстой гэнэ. Гэхдээ тэр хүмүүст тодорхой шаардлага тавих аж. Тухайлбал, машин нь зөв талдаа жолооны хүрдтэй байх бөгөөд үйлдвэрээс гараад 10 жил болоогүй байх шаардлагатай юм байна.
Харин хувиараа таксинд явж байгаа хүмүүст Замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн газрын байцаагчид хяналт тавих гэнэ.
Za yu l bol doo bi law simfortoi taxitai yur taaraldaj vzeegvi yum bna tgd ch taxi barix gexeer oldodgvi eswel mungund durgvi yumu zogsodgvi shvv de taxinuud n xarin xuwiin unaatai ulsuud taxi barix gj bga xvmvvs biye biyende tus bolood yawj bdag n xeregtei yum da ene asuudal xeden ulsuudiix n bizness bbolood l taarna xarj bgarai magnai
Shal soliotoi balai yum be! demjihgui bna.. demjih eruul uhaantai hun bna ch gej bodku bna! boliochee
Taxi erhlegch nar niilj bhd magnaid hahuuul uguu yuda gemeer l haragdaj bn daa gj
ШӨХТГ-аас таксины үнэ өнөөдрөөс км тутамд 1000 төгрөг болсныг олон нийтэд зарлалаа. Такси үйлчилгээ эрхлэгч 16 компанийн бааз суурийг баталгаажуулах шаардлагын үүднээс ийм шийдвэрийг Нийслэлийн нийтийн тээврийн газар, ШӨХТГ, такси үйлчилгээ эрхлэгч компаниуд тохиролцсоны үндсэн дээр гаргажээ. Энэ талаар ШӨХТГ-ын дарга О.Магнай хэлэхдээ, “Таксины үнэ нэмэх тухай асуудлыг иргэд таалахгүй нь мэдээж. Гэхдээ энэ алхам бол такси үйлчилгээг сайжруулах томоохон алхам болно. Такси үйлчилгээ эрхлэгчдээс ямар хариуцлага хүлээх вэ гэхээр албан ёсны баталгаажуулсан тоолууртай байна. Дээрээс нь Улаанбаатар хотод үйлчилгээнд гарч байгаа бүх такси аль компанийхаасаа үл хамаараад бүгд адилхан наалттай нэгэн жигд болно. Такси үйлчилгээний компаниудын зүгээс энэ ажлыг 30 хоногийн дотор бүрэн шийднэ гэж тохиролцсон” гэв.
Ингэснээр такси үйлчилгээ дэлхийн жишигт нийцэж, иргэд аюулгүй, амар тайван үйлчилгээг авна гэдгийг О.Магнай дарга хэлж байна. Тэрчлэн такси үйлчилгээ эрхлэгчидтэй холбоотой гэмт хэрэг ч буурна гэдгийг хэлсэн юм.
Ийн таксины үнийг нэмж, үйлчилгээг сайжруулснаар хувийн машинаараа халтуур хийдэг хүмүүсийг таксинд явуулахгүй аж. Иргэд хувийн машинаараа таксинд явахыг хүсч байгаа бол аль нэг такси үйлчилгээ эрхлэгч компанид бүртгүүлэх ёстой гэнэ. Гэхдээ тэр хүмүүст тодорхой шаардлага тавих аж. Тухайлбал, машин нь зөв талдаа жолооны хүрдтэй байх бөгөөд үйлдвэрээс гараад 10 жил болоогүй байх шаардлагатай юм байна.
Харин хувиараа таксинд явж байгаа хүмүүст Замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн газрын байцаагчид хяналт тавих гэнэ.
Энэ шийдвэртэй холбогдуулан холбогдох хүмүүсээс дараахь асуултад хариулт авлаа.
-Стандартын дагуу тоноглосон такси км тутамд 1000 төгрөгөөр үйлчилэх болж. Тэгэхээр хувийн машинтай хүмүүс таксинд явж л таараа. Тэр хүмүүс 1000 төгрөгөөр бус 800 төгрөгөөр яваад эхэлбэл яах. Өнөөдөр 700 төгрөгөөр яваад ар гэр, амьдралаа аваад яваад болоод байгаа юм чинь 800 төгрөг гэдэг бол тэдэн том бэлэг болно гэсэн үг шүү дээ. Ингэхээр нөгөө 1000 төгрөгөөр явдаг таксинд хүн суухгүй дампуурах тал руу явах вий дээ?
-О.Магнай: Хувийн машинтай хүмүүсийг таксинд явуулахгүй. Бизнес хийж, орлого олж л байгаа бол хуулийн дагуу татвар төлөх ёстой. Тэр хүмүүс татвар төлдөггүй учраас тэднийг таксинд явуулахгүй. Хяналтыг бид тавина. Замын цагдаагийн газартай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Жилийн дараа гэхэд олон улсын жишигт нийцсэн такситай болно, хараарай.
-Нийслэлийн нийтийн тээврийн газрын Буухиа, такси зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Ахалбек: Ийм шийдвэрийг сонссон иргэдэд хүнд байгаа нь ойлгомжтой. Гэхдээ энэ бол зайлшгүй хэрэг. Стандартын шаардлага хангасан, чанартай үйлчилгээтэй таксинд үйлчилүүлээд ирэхээр иргэд аюулгүй байдлаа бодоод ойлгож эхэлнэ. Хяналтыг манай байцаагчид тавих боломжтой.
-“Улаанбаатар такси транспорт сервис” компанийн захирал Б.Батбилэг: Зах зээл талаасаа сөрөг нөлөөтэй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хяналтыг замын цагдаагийнхан тавих байх. Үнэхээр үнэ нэмэхгүй бол болохгүй. Манай компани байгуулагдсанаасаа хойш гурван жил болоход жил болгон алдагдалтай ажилласан. Алдагдлын хэмжээ тэрбумаар яригдана. Улаанбаатарт 728 такси бүртгэлтэй байдгаас манай компани 350 такси өдөр тутамд гаргаж байгаа.

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
g
shaadiin. 1000 tugruguur goy taxid suusnaas 700 aaraa nuguu uwuu ntreer ni dr bz excel.negnees ni negiiig ni shulchih bololtoin
2013.08.28
2013.08.28
2013.08.28
2013.08.28