Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“New York Times” сонины цахим хуудас дахин хакердуулжээ

“The New York Times” сонин энэ сард хоёр дахь удаагаа дахин хакердуулсан нь уншигчдын сэтгэлийг ихэд зовоогоод байна. Удирдлагын тайлбарлаж буйгаар энэ нь гадаад орчноос санаатай хийж байгаа үйлдэл бөгөөд одоогоор хэргийн учрыг баттай хэлэх цаг нь болоогүй гэв. Эл явдал өчигдөр орон нутгийн цагаар өдрийн гурван цагт систем доголдсоноор эхэлсэнталаараа Фейсбүүк хуудсаар дамжуулан мэдэгдсэн юм. Ингээд гурван цагийн дараа цахим хуудас хэвийн байдалдаа эргэн орсон хэдий ч цөөн хэдэн хэрэглэгч асуудал үүссээр байгаа талаар мэдэгдсээр байв. Шинжээчдийн хэлж буй зарим таамаглал дундаас хамгийн сонирхолтой нь Башар Ал Асадыг дэмждэг хэсэг бүлэг этгээдийг хийсэн үйлдэл хэмээн үзээд асуудлдыг бүрэн шийдэгдтэл ямар нэг түнш байгууллагуудтай харьцахдаа туйлын сэрэмжтэй байхыг анхааруулжээ. Түүнчлэн саяхан CNN, Washington Post, Time Magazine-н хакерт өртсөнтэй ч холбон тайлбарласан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан