Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бөмбөгдөж төрийг нь эргүүллээ гээд жаргасан улс алга


АНУ, Их Британи, Франц улс Сирид цэргийн цохилт үзүүлэх нь тодорхой боллоо. Сирийн хууль ёсны Ерөнхийлөгч Башар Асадыг химийн зэвсэг хэрэглэх тушаал өгсөн гэж хашрааж байгаа юм байх. Асадын арми химийн зэвсэг хэрэглэсэн гэдгийг хэн ч тогтоогоогүй байхад шууд л сургаар нь. Хуурай замын ба тэнгисийн цэрэг, нисэх хүчин, пуужинт зэвсэг гээд бүх зүйлээрээ дэлхийд тэргүүлдэг гурван улсын зэвсэгт хүчин дээр бүс нутагтаа л боловсронгуйд ордог Туркийн арми нийлээд хөөрхий Сирийг бөмбөгдөн, пуужингаар харвахаар юу үлдэх вэ? Шаталсан тусгай хамгаалалтад байдаг Төрийн тэргүүн Башар Асад яах ч үгүй нь ойлгомжтой. Тусгай хамгаалалт байхгүй энгийн иргэд л энэ дайралтад хамгийн ихээр өртөнө.

Тэр бүхнийг нь эвслийнхэн Башар Асадыг тэдэн цэрэг устгаж, тэдэн объектыг сөнөөн хашраалаа гэсэн мэдэгдэл хийн ялалт болгож зарлаад өнгөрөөнө.  Хүч суларсан Башар Асадын засаг босогчдын дайралтыг дийлэлгүй унаж ч магадгүй. Ингэвэл ялагчид нь ялагдсан талынхныг хайр найргүй харгислах нь тодорхой. Харин өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Сирийн талаар тарааж байгаа мэдээлэлд тархиа угаалгасан олон нийт үүнийг нь дарангуйлагчийг түлхэн унагаж, ардчилал, хүний эрхийг дээдэлсэн төгс нийгэм бий болгохын тулд бөмбөгдөж байгаа учраас ганц,  хоёр гэмгүй хүн хэлмэгдэх, босогчид өөрсдийнх эсрэг харгислал үйлдэж байсан дарангуйлагчийн гар хөл бологчдыг цаазлах нь байх л зүйл гэж хүлээж авдаг. Гэтэл ийм бөмбөгдөлтийн дараа сайжирсан улс байна уу?

Америк тэргүүтэй өрнөдийн орнуудын бөмбөгдөж пуужин харваж ардчилал тогтоогоод “төгс” нийгэм байгуулсан улсуудыг эргэн нэг санацгаая.
АНУ, Их Британи, Франц гэх мэт их гүрнийн эсрэг юу ч хийгээгүй атлаа хүний эрхийг зөрчиж байна, үй олноор нь хөнөөх ямар нэг зэвсэг үйлдвэрлэсэн эсвэл хэрэглэсэн, босогчдын эсрэг хэт их хүч хэрэглэж байна гэх мэт ялихгүй шалтагаар бөмбөгдүүлсэн улсууд ба дараа нь бий болсон үр дагаврыг харъя.
Эхний ээлжинд Югослав. Өдгөө нэгэнт үгүй болсон энэ улсыг салан тусгаарлах санаархалтай байсан Косово мужийн хүн амын дийлэнх болох албаничуудыг үй олноор хомроглон устгах ажиллагаа явуулж байна гэж буруутган Америк, Их Британи, Францын онгоцууд бөмбөгдсөн. Өөрөөр хэлбэл, Косово мужийн албаничуудыг дээрэлхэхээ зогсоо гэсэн шалтаг гарган бөмбөгдөж, пуужингаар харвасан хэрэг.

1999 оны гуравдугаар сарын 24-нөөс эхлээд зургадугаар сарын 10 хүртэл гурван сарын турш зогсоо зайгүй бөмбөгдсөн. Бөмбөгдөхийн өмнө Асадыг химийн зэвсэг хэрэглэсэн гэж гүтгэсэнтэй адил шалтаг олж зэвсэгт мөргөлдөөний үеэр алагдсан хүмүүсийг харгислалд өртөн амиа алдсан гэмгүй хүмүүс гэж дэлхийн нийтэд харуулан дэлхий нийтийн өмнөөс “шийтгэсэн” гэж болно. Бөмбөгдөлт бодит үр дүн өгөхгүй байсан тул НАТО-гийн хуурай замын цэргийг оруулан өргөн хэмжээний дайн дэгдэхийн даваан дээр Орос зуучлан хэлэлцээр хийсний хүчинд больсон гэдэг. Үр дүнд нь Югослав гэдэг холбооны улс үгүй болж Косово, Босни ба Герцоговин, Серби, Черногор, Словени гэх мэт бие даасан хэд хэдэн улс бий болсон юм. Югославын холбооны улс гэж байхдаа л хүнд ба хөнгөн үйлдвэрлэл өндөр хөгжсөний дээр Европ тивд байрласан улс болохоор гурван сар үргэлжилсэн бөмбөгдөлтийн аймшигт үр дагаврыг Европын холбооноос үзүүлсэн олон тооны дэмжлэг туслалцааны ачаар харьцангуй богино хугацаанд давж гарсан гэж болно. Европын холбоо тусламж үзүүлэхээ зогсоовол шинээр бий болсон улсууд дампуурлын ирмэг дээр ирнэ. Харин НАТО-гийн шууд оролцоотойгоор бий болсон Косово нь өнөөдөр бүс нутгийн хамгийн ядуу улсын нэг төдийгүй зохион байгуулалттай гэмт хэргийн нэг төв болоод байгаа тухай хэвлэл мэдээллээр олонтаа гарч байна.

Ардчилал, хүний эрх, дэлхий нийтийн энх тайвны төлөө бөмбөгдүүлсэн дараагийн улс нь Ирак. Хуссейн дарангуйлагч байсан гэдэгтэй маргах хүн гарахгүй. Хуссейний тойрон хүрээлэл ямар харгислал үйлддэг байсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон гарсан болохоор уншигч та санаж байгаа байх. Наад зах нь, хөрш зэргэлдээ Куйветийг байлдан эзэлж дайтаад авсан гэх мэт. Иранд лалын хувьсгал гарч Америкийн Элчин сайдын яамны ажилчдыг жил тойруулан барьцаалж ээдрээ үүсгэсэн. Үүнээс удалгүй Иран  ба Иракийн хооронд олон жил үргэлжилсэн дайн дэгдэхэд АНУ нь Хуссейнийг маш идэвхтэй дэмжин химийн зэвсэг үйлдвэрлэх технологи дамжуулж байсан нь нууц биш. Гэвч Хуссейн нь тухайн үеийн Зөвлөлттэй сүжрэх болсон нь Америкийн ашиг сонирхолд нийцээгүй юм. Гэхдээ Ирак нь тусгаар улс, Саддам Хуссейн нь хууль ёсны Төрийн тэргүүн байлаа.

АНУ, Их Британи нь Хуссейнийг цөмийн зэвсэг нууцаар үйлдвэрлэсэн гэдэг шалтгаанаар Америк, Их Британийн зэвсэгт хүчин Иракийг 2003 онд зад бөмбөгдөн хуурай замын цэргээ оруулаад сар гаруйхны дотор эзэлж дарангуйлагчийг нь баривчлан шүүсэн болоод цаазаар авсан. Үр дүнд нь өнөөдрийн Ирак улс бий болов. Шинэ Ирак нь лалын шашны суннит ба шиит урсгалынхан хоорондоо зарлаагүй дайн хийж, өдөр болгон шахуу алан хядах ажиллагаа болж олон арван хүн амиа алдаж байдаг түгшүүртэй улсын нэг болж хувирсан. Цаашид байдал хурцадвал шашны ялгаанаас болж иргэний дайн ч дэгдэж магадгүй. Иймд Иракт Хуссейн үгүй болсон гэхээс өөр дээрдсэн зүйл байхгүй шахуу. Газрын тос олборлодог ба зардаг, худалдаж авдаг компани, улсууд өөрчлөгдөж, худалдаанаас орж ирдэг мөнгийг хувиарладаг хүмүүс солигдсон төдий.

Аравийн хувьсгал нэртэй Африкийн хойд хэсгийг хамарсан хөдөлгөөний үеэр Ливид бослого хөдөлгөөн дэгдсэн гэдгийг уншигч та санаж байгаа байх. Энэ бослого нь яваандаа дарангуйлагч Муаммар Каддафийн дэлгэмийн эсрэг иргэний дайн болж хувирсан. Каддафийн армийг босогчдын эсрэг танк, онгоц гэх мэт зүйлс хэрэглэж байна гээд АНУ, Их Британи, Франц, Италийн зэвсэгт хүчин бөмбөгдөж, цэргээ оруулан босогчдыг дэмжээд төр эргэсэн. Өнөөдөр шинжээчид Ливийн төв Засгийн газар гэгч нь нийслэл ба түүний орчмын хэдэн жижиг хотыг захирсан нэрнээс цаашгүй болсон гэдгийг онцолж байна. Каддафийг түлхэн унагах үеэр чухал үүрэг гүйцэтгэсэн зэвсэгт бүлэглэлүүдийн тэргүүнүүд иргэний дайн дууссаны дараагаар зэвсгээ хураалган энхийн амьдралд эргэж ороогүй төдийгүй тухайн муж, хотдоо төв Засгийн газраас хамааралгүй засаглал тогтоон нутгийн “босс” болон суурьшсан. Өөрөөр хэлбэл,  Ливи гэдэг улс газрын зураг, олон улсын мэдээн дээр л байгаагаас бодит байдалд хэдийнэ хэд хэдэн жижиг улс болон задарсан гэсэн үг. Задрах шалтгаан нь газрын тос. Тусгаарласан мужууд газрын тосны арвин их орд газартай, цаашдаа тэр их баялгийг борлуулалтаас орж ирэх мөнгийг төв Засгийн газартай адил хэмжээнд захиран зарцуулах хүсэлтэй. Тиймээс төв ба салан тусгаарлагчдын хооронд хямрал болж газрын тос олборлолтын хэмжээ унаж байгаа бөгөөд зөвхөн энэ сард гэхэд ийм маргаанаас болж Ливи нь 1,7 тэрбум ам.доллар олох боломжоо алдсан байна. Гэхдээ энэ талаархи мэдээг өрнөдийн хэвлэл мэдээлэл тараахгүй байгаа болохоор дэлхийн нийт анхааралдаа авахгүй.

Есдүгээр сарын 11-ний аймшигт алан хядах ажиллагаа зохион байгуулагч Бин Ладен, түүний талыг баримтлагчдыг орогнуулж дэмжсэн гэдэг үнэхээр бодит шалтгааны улмаас бөмбөгдөж, пуужиндаад цэргээ оруулж байлдан эзэлсэн Афганистанд ч байдал ээдрээтэй байна. Олон улсын эвслийн цэргийн хүчин 2014 онд гарч явсны дараа Хамид Карзайн Засгийн газар хэдхэн долоо хоногийн дотор бууж, Талибан хөдөлгөөн ахин бүх эрхийг гартаа авах магадлал бараг  л 99 хувь гэж зарим шинжээч үзэж байна. Магадгүй, ийм ч болоод америкчууд Катар улсад Талибан хөдөлгөөний төлөөлөгчидтэй нууц хэлэлцээр хийж байгаа байх.
Тэгэхээр 10 гаруй жилийн дотор Америк, Их Британи, Франц гэх мэт улс бөмбөгдөж дэлбэлэн, цэргийн хүчээр төрийг нь эргүүлсэн улсуудын дотроос “цэнгэлийн манлайд хүрч, мэдэхгүй чадахгүй зүйлс үгүй” болсон улс байна гэж үү. Ийм байтал Сирийг пуужингаар харваж, бөмбөгдөн босогчдыг ялж шинэ улс байгуулна гэдэг ч дээ...

0 Сэтгэгдэл
amerkcnuudiig uursdiig ni hashraadag uls guren alguu
xaxa mongolchuud oorsdiigoo l xicheevel taarna yasan xol sanaa zoboo ve
IH GURNII DEERENGUI UZEL JINHEHE UTGAARAA ENE BAINA....AMERIK ULS ORNII DOTOOD NEREGT DANDAA HONDLONGOOS OROLTSOJ UIMEEN SAMUUN DEGDEEDEG....2 SOLONGOSIIN HOOROND HOR HUTGASAAR L BAIGAA SHDEE....OT-N GEREEG MONGOLCHUUD ESERGUUTSEED BOSCH JAGSVAL SHALTAG ZAAGAAD TSERGEE ORUULAAD IRJ MEDEH L ULS DAA.....?????????????BUURAI ORNIIG INGEJ L ERHSHEELDEE ORUULDAG...???????
mongolchuudad estoi padgui ee. arabuud mongolchuudiig xamgiin aimaar uzen yaddag. yagaad gexeer chinges xaanaas bolood. neg afgan noxor bur shudee zuugaad shireegee shaagaad bosch irj baisan shuu dee. gadaadad baigaa mongolchuud medex l baix. bid ter 800 jiliin omnox yabdaliig yaj medex be be dee. unen ch yum xudalch yum uu med sh dee
neeree vnen ch yumuu.
amerikchuudaa sirees savraa tat
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан