Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УБЦТС: Маргааш хийгдэх засварын хуваарь Гуравдугаар сарын 7-12-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарна “Бүргэдийн баяр-2026” өнөөдөр эхэлнэ “Улаанбаатар өвлийн явган алхалт-2026" болж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв Г.ЗАНДАНШАТАР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ БОДЛОГЫН ТЭРГҮҮНД ГЭР БҮЛ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД БАЙНА Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нурууны мэдрэлийн ёзоор дарагдаж, үрэвссэнээс үүдэлтэй өвдөлтийг намдаах эмчилгээний аргыг нэвтрүүлжээ УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ДАМЖУУЛАН БОРЛУУЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ 40 САЯ ТОННЫГ ДАВЛАА Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ
Хуурамч зар байршуулан иргэдийг залилжээ

Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран 2024 оны 10 дугаар сараас хойш цахим орчинд болон www.unegui.mn сайтад “Орон сууц түрээслүүлнэ”, “Бараа, материал хямдхан зарна” зэрэг хуурамч зар байршуулж, залилах гэмт хэрэг үйлдэж байсан “Б”-г энэ оны 06 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотоос баривчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.

Дээрх этгээд нь залилах гэмт хэргийн шинжтэй 44 хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар иргэдэд 30 орчим сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй тул мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Иймд иргэд Та бүхэн зарын сайтууд болон цахим орчинд байршуулсан зар мэдээг нягталж, баталгаагүй тохиолдолд урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

Нийтэлсэн: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан