Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн ногоон бүсэд зөвшөөрөлгүй олгосон 4052 газрын эзэмших эрхийг цуцалжээ
Нийслэлийн ногоон бүсэд замбараагүй газар олгож, улсын тусгай хамгаалалттай газар нутагт орон сууцны хороолол сүндэрлэсээр байгаа. Тэгвэл ногоон бүсэд зөвшөөрөлгүй олгосон газруудыг цуцлах болсон талаар Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ мэдээлэл хийх аж. Тодруулбал, Монгол Улсын Ойн тухай хууль, Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж, хууль бусаар газар олгосон 4052 газар эзэмших гэрчилгээ олгоод байгаа юм байна. Үүний зөвшөөрлийг цуцалж, төр тухайн газрыг мэдэлдээ авах аж.

Д.Нийслэлхүү
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан