АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Монголчуудын амьдрал мөстөх үү, цэцэглэх үү
Улаанбаатар хотын нэг өрхийн сарын дундаж орлого 639 мянган төгрөг бөгөөд нэг хүнд ногдох орлого 174 мянган төгрөг хэмээн Үндэсний статистикийн хорооны судалгаанд бий. Эдийн засгийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар нийслэлийн ядуу өрхийн сарын дундаж орлого 80-90 мянган төгрөг. Нэг ёсондоо дахивар хэмээн нэрлэгдэх болсон хоёр дахь түүхий эд цуглуулж олсон орлого гэж болно. Эндээс үзэхэд, ядуу өрхийн орлого ядуу бус дундаж орлоготой өрхийн нэг хүнд ногдох орлогоос бараг 2-2.8 дахин бага юм.
Энэ жил Үндэсний статистикийн хорооноос гаргасан ядуурлын шугам буюу хүн амын амьжиргааны доод түвшинг хэрхэн тогтоосныг үзвэл баруун таван аймагт 132 мянга, хангайн бүсэд 13 мянга, төвийн бүсэд 132400, зүүн бүсэд 130500, Улаанбаатарт 149900 төгрөг байна. Энэ тооцоог эдийн засгийн хямрал Монголд хамгийн их мэдрэгдсэн 2009 оноос хойш авч үзье. Гэхдээ зөвхөн ядуурлын шугам хамгийн өндөр Улаанбаатар хотын индексийг авлаа. Яагаад гэвэл, Монгол Улсын амьжиргааны өртөг өөрөө хамгийн өндөр, жилээс жилд хүрээгээ тэлж буй суурин газар учраас.
Дэлхийн эдийн засгийн хөрөнгө, санхүүгийн зах зээл доод цэгтээ тулж, 2009 онд Монголд хамгийн тод мэдрэгдсэн үе. Яг энэ онд нийслэлийн ядуурлын шугамын доод хэмжээ буюу ядуу өрхийн орлого 101100 гэж тогтоосон статистик үзүүлэлт бий. Улс гэдэг бол нэг өрх бус хэдэн арван мянган өрхийн орлого зарлагаас бүтдэг тул ядуу нь баяндаа чирэгдэн хямралт үеийг даван туулсан. Гэхдээ энэ бол бахархал биш. Баялгийн жигд бус хуваарилалт. Үүнийг нэг өрхийн жилийн орлого зарлага, ажилгүйдэл, орлогын тархалт зэргээс харж болох нь. Нэг ёсондоо, улс оронд өрх бүлийн хэрэглээ нь нэмэгдэж, зарлага нь ихэсдэг нь тодорхой. Иймд аливаа улсын хөгжлийг өнөөдөр ДНБ-ээр нь авч үзэх нь өрөөсгөл гэдгийг олонхи эдийн засагч хэлдэг. Улс орны эдийн чадавхи дундад давхарга буюу дундаж орлогын эзэд хэмээн тодорхойлдог болсон. Дээрх тоо баримтаас үзэхэд, тэр хүчтэй дундаж давхарга Монголд алга. Нэг өрхийн цалин орлого хэвээрээ, зарлага нэмэгдсээр. Нөгөө талаар, орлого нь нэмэгдсэн ч зарлага нь дагаж өсч буй. Нэг жишээ дурдая. Саяхныг хүртэл эцэг, эхчүүд цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх гэж хонон өнжин дугаарлав. Тэд орлогоо нэмэгдүүлэхийн тулд ажил хийхийг хүсч буй хэрэг. Яагаад гэвэл, нэг хүний цалингаар амьдархад жилээс жилд бэрх болсны илэрхийлэл.
Учир нь, улсын эдийн засаг өсч иргэдийн амьдрал сайжирсан, төрийн бодлого нь иргэдээ дэмжсэн бол ийм эмгэнэлтэй бөгөөд инээдтэй үйл явдал болохгүй л байсан биз. Тэгэхээр эдийн засгийн өсөлтөө хадгалах, аюулгүй байдлаа хангахын тулд ард иргэд, хүндээ чиглэсэн бодлого явуулж чадалгүй өдий хүрчээ. Эндээс харвал, хүүхдийн тоглоомын талбай, хотын төвийн алга дарам газрыг булаацалдаж баар ресторан, дэлгүүр барьснаас биш хүүхдийн цэцэрлэг нэгийг ч нэмээгүй байна. Энэ нь, нөгөө л амар хялбар аргаар мөнгө олох, авлигын сувгийг улам тодруулж, шуудууг нь гүнзгий татаж буй хэлбэр...
Өөр бас нэг жишээнд, үнэ нэмэхээс өөр аргагүй гэсэн түмэн шалтгаан тоочсон өргөн хэрэглээний бараа, нийтийн тээвэр гээд бүхий л үйлчилгээ орно. Үнийн энэ нэмэгдэл эдийн засаг, өрхийн орлогоо дэмжих бус харин ч сөхрүүлэх, босч ядаж буй дундаж давхаргыг түлхэн унагах хөшүүрэгт хүчин нэмсэн асуудал болж хувирах нь. Ирэх сараас таксины үйлчилгээ нэг км нь 1500 төгрөг болж нэмэгдэх боллоо. Үүнийг төрийн байгууллага шударга өрсөлдөөнийг тогтоох “тангарагтнууд” буюу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар дэмжлээ. Өглөө ажилдаа яарсан нэгэн халаасныхаа мухар дахь 15 мянга төгрөгийнхөө 10 мянгыг нь таксинд өгөөд үлдсэнээр нь үдийн цайгаа амжуулан 500 төгрөгийн микронд суугаад харьдаг байсан цаг ард үлдэх нь...
Ирэх жил ядуурлын шугамыг тодорхойлсон мөнгө нэмэгдэх нь. Харин өрхийн орлого хэвэндээ байж, амьжиргааны доод түвшин түүнд дөхөж очих нь. Гэтэл ядуурлын түвшин өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 29 хувьтай гарч байгаа юм. Энэ мэтээр өрхийн орлого хэвээрээ амьжиргааны өртөг нэмэгдээд л байвал ядуусын эгнээ улам тэлэх нь тодорхой.
Ингээд тоочоод байвал нэмэгдсэн бас нэмэгдсэн гэдэг жишээ олон. Хошигнон хэлбэл, компьютерийн хуудас ч дуусчихаж магадгүй. Харин үнэ буурсан, өрхийн орлого дэмжсэн, дундаж давхаргаа харж үзсэн гэх зүйл ховор. Тэгэхээр эдийн засаг асар их өссөн ч баялгийн хуваарилалт шударга бус байгаагаас Монголын нийгэм баян, ядуу гэсэн хоёр туйлтай болж байна. Энэ хэрээр эдийн засгийн суурь хэврэгшиж буй ажээ.
Ийм нөхцөлд ядуурал буурсан, иргэдийн амьдрал сайжирсан гэдэг тоо баримт гарах нь хачирхалтай. Үүнийг “Би үхэхээр чи үх” гэдэг монголчуудын “Тамын тогооны үлгэр” гэж ойлгохоос өөр гаргалгаа алга. Эцэст нь хэлэхэд, нийгмийн царцанга байдлыг арилгаж эдийн засгийг урин дулаан ногоон бүс болгон дундаж давхаргаа хэрхэн өөд нь татах нь төрийн мэргэн бодлого алсыг харсан шийдэр гол үүрэг гүйцэтгэх буй заа.
noxoitoi xoshoo xeden tsetserlegiin yneer bosson gelee
Mongoliin amidral uneheer iim baigaa ni une sh dee deedchuul ni uneheer tengert nischihsen ard tumniihee amidraliig medehgui huvalznuud bolson.

Т.ЭРДМАА
0 Сэтгэгдэл
Зочин
Уунийг чинь муухай монгол гэхээс оор яах билээ дээ дээдэсд нь монгол хун хэрэгуй адуу мал генис мэнис хятад амерк канад хэрэгтэй болхоос монгол хун бол 21 мянга архичид амьтанаас дор шуу дээ естойл ухэр монгол нэрэндээ таарсан амьтад юм даа бид чинь тэмцэж чаддагуй унэн арчаагаа алдсан амьтаний сэг юм байна даа
2013.08.29
2013.08.29
2013.08.29