АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Д.Пүрэвдаваа: Галын голомтод 140 орчим мөрдөн байцаагч гурван удаагийн шинжилгээ хийлээ
“Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний захад өнгөрсөн баасан гарагт гал гарсны улмаас 300 гаруй түрээслэгч хөрөнгө, бараа материалаараа хохирсон. Үүнтэй холбогдуулан энэ сарын 23-нд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл захирамжаар байгуулагдаж Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаар ахлуулсан цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт, шүүх шинжилгээний байгууллага, замын цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсгийнхэн дөрвөн хоногийн турш голомтод ажиллаж, 27-ны 19.00 цагт буусан билээ. Ингээд уг асуудалтай холбоотойгоор гарч буй мэдээллүүд, одоогийн нөхцөл байдлын талаар ажлын хэсгийн ахлагч, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаас цөөн асуултад хариулт авснаа хүргэе.
-”Нарантуул” худалдааны төвийн хүнсний захад гал гарч олон хүн хохирлоо. Одоо нөхцөл байдал ямар байна вэ. Ажлын хэсгийнхэн дөрөв хоног амралтгүй ажиллах шиг боллоо?
-Энэ сарын 23-ны 06.00 цагийн орчимд “Нарантуул” олон улсын худалдааны төвийн Хүнсний захад гал гарсантай холбоотойгоор Нийслэлийн Онцгой комиссын дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн захирамж гаргасан. Үүний дагуу ажлын хэсэг байгуулагдан дөрвөн хоног тухайн бүсэд онцгой байдлын үед мэргэжлийн байгууллагуудын ажиллах дүрэм журам, хууль тогтоомжийн дагуу ажлаа төлөвлөн ажилласан. Бид эхний ээлжинд объектыг аюулгүйн бүс болгох үүднээс гаднаас хүн нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авлаа. Объектын хувьд нэлээн өндөр температурт шатсан учраас хөртөл нь хүлээх шаардлагатай болдог юм байна. Үүний дараа шинжээчдийн баг, цагдаа, мэргэжлийн хяналтынхан орж ажиллах нөхцөлөөр хангасан. Мөн түрээслэгчдийг хэсэгчлэн оруулах, тэдэнтэй уулзаж мэдээлэл өгсөн.
-Ажлын хэсэг байгуулагдаж ажилласнаас хойш 72 цаг өнгөрч байна. Хамгаалалт, шатсан бараа, бүтээгдэхүүнд хийх шинжээчдийн ажил дууссан байх?
-Хэргийн газарт үзлэг хийж байгаа ажилтнуудын нэг, хоёр давхарт хийх ажил үндсэндээ бараг дууссан. Харин одоо их хэмжээний бараа бүтээгдэхүүн хадгалж байсан зоорийн давхар буюу гал харьцангуй бага нэвчсэн талбайд ажиллаж байна.
-Тодруулбал?
-Прокурор, цагдаа, мэргэжлийн хяналтын газрын ажлын хэсэг зоорийн давхарт ажиллаж, галд өртөөгүй бараа, бүтээгдэхүүнийг гарган, бүртгэж, эздэд нь таниулах, дүгнэлт гаргах ажиллагаа хийж байна. Ингэсний дараа тэдгээр барааг ялгаж, хэрэглэж болох зүйлсийг эзэнд нь хүлээлгэн өгөх, болохгүйг нь устгах, зарим зүйлийг нь шинжилгээнд өгнө.
-Хохирлын хэмжээг тогтоох ажил эхэлсэн үү?
-Өчигдрөөс эхлэн хохирогчдоос мэдүүлэг авах ажиллагааг Улсын мөрдөн байцаах газар, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт явуулж эхэлсэн. Цагдаа, онцгой байдлын албан хаагчид амралтгүй ажиллаж байна. Галын голомтод ойролцоогоор 140 орчим мөрдөн байцаагч хэрэг гарсан өдрөөс хойш гурван удаагийн шинжилгээ хийлээ.Шаардлага гарвал дөрөв, таван ч удаа хийж магадгүй. Гал унтраах үеэр объектод их хэмжээний ус орсон. Ийм нөхцөлд ажиллаж байгаа учраас хохирогчдын бараа материалыг олгох цаашлаад хохирлыг нь тогтооход цаг хугацаа шаардлагатай байна. Энэ бүгдэд цагдаа, прокурор хяналт тавьж баримтжуулан ажиллаж байна. Мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргахаар иргэдэд мэдээлэх байх.
-Шатсан худалдааны төвөөс цагдаагийн албан хаагчид 40 мянган ам.доллар, зургаа орчим сая төгрөг бэлнээр олсон гэх мэдээллийг та хэвлэлүүдэд өгсөн байсан. Ер нь, ашиглах боломжтой мөнгөн дэвсгэрт, бараа бүтээгдэхүүн хэр олон байх шиг байна?
-Шатсан байгууламж дотор банк, санхүүгийн байгууллага, ломбард, АТМ зэрэг үнэт зүйл хадгалах үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд байсан. Савны битүүмжлэлийн байдлаас болоод мөнгөн тэмдэгт эсвэл бараа бүтээгдэхүүн, мөнгөн аяга, хөөрөг зэрэг эд зүйл гарах тохиолдол байгаа. Сейфнээсээ шалтгаалаад мөнгө нь бүрэн бүтэн үлдсэн хэсэг байхад шатсан тохиолдол ч байна. Жишээ нь, АТМ-нд байсан мөнгө шатсан. Энэ бүхэн дээр мөрдөн байцаах ажиллагаа явж баримтжуулж байна. Эргээд энэ нь нөхөн олговор олгох эд мөрийн баримт болох боломжтой. 40 мянган ам.доллар нь шатсан байдалтай, зургаан сая төгрөг бэлнээр олдсон талаар хэргийн газар ажиллаж байгаа цагдаагийн ажлын хэсгээс мэдэгдсэн.
-Нурангиас гурван хүний цогцос олдсон гэх мэдээлэл байгаа?
-Энэ бол ташаа мэдээлэл. Гал гарсан хүнсний худалдааны төвд хийсэн эхний өдрийн үзлэгээр нэг хүний цогцос олдсон. Цогцост хийсэн шинжилгээгээр 50 орчим насны эмэгтэй болохыг нь тогтоосон юм билээ. Талийгаачийг уг хүнсний төвийн үйлчлэгчээр ажиллаж байсан байж магадгүй гэж үзэн үргэлжлүүлэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна.
-Хоёр хүн сураггүй болсон гэсэн мэдээлэл бас гарсан байна лээ?
-Тийм мэдээлэл алга.
-Хохирсон түрээслэгчид даатгалтай ч хохирлоо бүрэн барагдуулж авч чадахгүй нь гэж бухимдаж буй?
-Энэ бол хувийн байгууллага, иргэн хоёрын хооронд үүссэн харилцаа шүү дээ. Төрийн байгууллага энд ямар үүрэгтэй вэ гэхээр онцгой нөхцөл байдалд маш богино хугацаанд зохион байгуулалттай л ажиллах ёстой. Цаашид холбогдох дүгнэлтүүд гарсны үндсэн дээр хууль хүчний байгууллага энэ асуудлыг шийдэх ёстой. Түүнээс биш ажлын хэсэг хохирлын хэмжээг тогтоож, барагдуулах үүрэг бүхий байгууллага биш.
/Ярилцлагыг 2013 оны наймдугаар сарын 26-нд авсан. Тиймээс ярилцлагад цаг хугацааны зөрүү бүхий асуудал байгаа гэдгийг уншигчид маань ойлгоорой. /сурв/
“Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний захад өнгөрсөн баасан гарагт гал гарсны улмаас 300 гаруй түрээслэгч хөрөнгө, бараа материалаараа хохирсон. Үүнтэй холбогдуулан энэ сарын 23-нд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл захирамжаар байгуулагдаж Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаар ахлуулсан цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт, шүүх шинжилгээний байгууллага, замын цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсгийнхэн дөрвөн хоногийн турш голомтод ажиллаж, 27-ны 19.00 цагт буусан билээ. Ингээд уг асуудалтай холбоотойгоор гарч буй мэдээллүүд, одоогийн нөхцөл байдлын талаар ажлын хэсгийн ахлагч, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаас цөөн асуултад хариулт авснаа хүргэе. -”Нарантуул” худалдааны төвийн хүнсний захад гал гарч олон хүн хохирлоо. Одоо нөхцөл байдал ямар байна вэ. Ажлын хэсгийнхэн дөрөв хоног амралтгүй ажиллах шиг боллоо?

0 Сэтгэгдэл