Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Имайра амьд хөгжмийн хамтлаг Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ

Монголын хөгжмийн ертөнц ойрдоо зочид ихтэй байх нь. Учир нь, ирэх сард дэлхийг байлдан дагуулж буй “Blue” хамтлагийнхан тоглолтоо хийх бол Өмнөд Америкийн “Имайра” хамтлаг Монголд тун удахгүй ирнэ хэмээн мэндчилгээ дэвшүүлжээ. Үндэсний урлагаа орчин үеийн хөгжимтэй хослуулан тоглодог эл хамтлаг 1990 онд байгуулагдсан бөгөөд амьдаар дуулж, хөгжимддөгөөрөө Латин Америкт алдартай аж.
Тоглолтыг зохион байгуулагч залуусын хэлж буйгаар үндэснийхээ онцлогийг илтгэсэн хувцсаараа гангардаг тус хамтлагийнхан Соёлын төв ордонд ирэх сарын 14-нд тоглох гэнэ. “Имайра” амьд хөгжмийн хамтлагийнхан дөрвөн хоног манай улсад байх хугацаандаа Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан