АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Хувцас загварт дуртай л биз дээ? “Lookbook”-тэй танилц!
Сайхан хувцаслаад сайхан инээмсэглээд явахад бүх зүйл бүтдэг. Орчин үеийн залуусын хувцас загварын чиг хандлагаас тэдний сонсдог хөгжмийн урсгал, орчин, үзэл бодлыг мэдэх боломжтой болсон. Бүх зүйл нээлттэй энэ ертөнцөд тухайн өдөртөө зохицуулан хэрхэн яаж хувцаслах асуудал зарим хүмүүсийн толгой өвтгөсөн асуудал болдог. Тэгвэл Канад улсын хэсэг эрдэмтдийн хийсэн судалгаанаас үзэхэд залуучуудын дийлэнх буюу 75 гаруй хувь нь хувцаслалтандаа ихээхэн санаа зовнидог бол үлдсэн хүмүүсийн амьдралд яаж хувцаслах нь тийм ч чухал биш гэж үздэг гэнэ. Энэ асуудалд тань туслахын тулд бид та бүхэндээ хамгийн олон хандалттай цахим хуудсын нэг болох “Lookbook” цахим загварын ертөнцийг танилцуулж байна.

“Lookbook” гэж юу вэ?
Жирийн нэгэн урлаг, соёл, загварт хайртай эрэгтэй, эмэгтэй найзуудын санаачилсан энэ хуудас анх 2008 онд үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн ба энэ хуудсаар та бүхий л төрлийн хувцас, загварын чиг хандлагыг харж болох ба дэлхийн өнцөг булан бүрт аж төрдөг энгийн залуусын гадаад байдалдаа ямар ихээр анхаарлаа хандуулж байгааг мэдэрнэ. Тасралтгүй үргэлжлэх нүд булаас зураг хөврөх энэ хуудаснаас та зураг авахуулах ур чадвараа хөгжүүлэх боломжтой. Ялангуяа загварын блог хөтөлдөг бол хамгийн их үзүүштэй талбар байж болно. Түүнчлэн хэрэглэгчидтэй хийсэн ярилцлага, загварын сүүлийн үеийн мэдээ, хэрэглэгчдийн нэгдсэн хэлэлцүүлэг, бүр телевиз зэргийг та үзэж харах юм. Онцлог нь 13-аас дээш насны хэрэглэгчдийг бүртгэдэг ба хамгийн сонирхолтой имижүүдийг эерэг энергийн хамт та эндээс олж хараарай. Хэрэглэгчдийн тооны хувьд энэ оны эхний байдлаар 1,2 сая хүн өөрийнхөө үзэл бодол, хандлагыг бусадтай хуваалцахаар бүртгүүлжээ.
“Lookbook”-ийн үндсэн дүрэм:
• Юуны өмнө бүртгэлээ идэвхижүүлэн өөрийн хүссэн зургаа хуваалцаж, мэдээж бусад хэрэглэгчдийн хэв маяшйиг сонирхох хэрэгтэй.
• Таалагдсан зургаа “hype” гэсэн нэр томъёог ашиглан мэдэгдэнэ.
• Таны цуглуулсан “hype” бүр өдөр бүр энэ хуудас руу орох хүсэлд автуулна.
Та яагаад заавал хэрэглэх ёстой вэ?
• Өөрийхөө соёлын бусдад түгээ.
• Эерэг мэдээллүүд, ярилцлагуудыг уншиж урам зоригтой бол
Ямар зураг тавих тал дээр бяцхан зөвлөгөө хүргэе.
• Бүтэн биеэ гаргасан зураг авахуулах
• Зургийн нягтрал сайн, загварыг ойлгомжтой харуулсан байх
• Өдөрт нэг л зураг
• Өмнө тавьсан зургаа дахиж нийтлэхгүй байх
• Ямар нэг зар сурталчилгааны агуулгатай байж болохгүй
• Зургандаа сайхан тайлбар хий гэх мэтээр байж болох ч хамгийн чухал нь таны сэтгэхүйгээс шалтгаална шүү дээ.
За ингээд тавтай морил!
http://lookbook.nu/

0 Сэтгэгдэл