Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Coca-Cola”-г дарамтлав

Оросын эрх баригчид ижил хүйстнүүд хоорондын бэлгийн харилцааг насанд хүрээгүйчүүдэд сурталчлахыг хориглосон хууль баталсны дараа Америк, Их Британи, Франц гэх мэт орныг хамарсан дуулиан намжихгүй л байна. Уламжлалт бус бэлгийн харилцаатай хүмүүс энэ хуулийг цуцлуулахын тулд Оросын эсрэг загалмайтны аян дайн зарлаад удаа дараалан янз бүрийн арга хэмжээ авч байна. Жишээлэхэд, Оросын алдарт брэнд гэгддэг “Столичная” архийг хэрэглэхээс татгалзахыг дэлхий нийтэд уриалав. Энэ уриаг Америкийн зарим том хотын бар, ресторанууд дагаж “Столичная” архийг худалдаалахаа зогсоосон ч дэлхийн хэмжээнд архины борлуулалт онц унаагүй. Энэ мэт олон арга хэмжээ авсан ч тусыг олоогүй тул олонд нийтэд үзүүлэх нөлөө илүүтэйг нь бодож уламжлалт бус бэлгийн харилцаатай хүмүүс он гар гараад Оросын Сочид болох өвлийн Олимпын тоглолтыг эсэргүүцэхэд түлхүү анхаарах болсон байна. Өчигдөрхөн Америкийн уламжлалт бус бэлгийн харилцаатай хүмүүс Сочийн Олимпын гол ивээн тэтгэгчдийн нэг “Coca-Cola” компанийн бүтээгдэхүүнийг уухаас татгалзах уриа тараажээ. Тэд Нью-Йоркийн Тайм скверт “Coca-Cola” компанийг Сочийн Олимпыг ивээн тэтгэхээс татгалзахыг шаардсан байна. Энэ ажиллагаанд оролцсон “гомо” нар : "”Coca-Cola” үзэн ядалтын ивээн тэтгэгч байгаа боль!", "Кола ууна гэдэг Зиг-хайль гэж ёсолсонтой адил", "”Coca-Cola” оросын гомо нарыг дэмж!", "Кока-колагийн амт Оросын гомо нарыг үзэн ядалтын амт " гэх мэт уриа бүхий зурагт хуудас агсан жагссан аж. Тэд эсэргүүцлийн арга хэмжээгээ зөвхөн уриагаар хязгаарласангүй “Coca-Cola” компанид хандан Орос дахь төлөөлөгчийн газартаа зөвхөн уламжлалт бус бэлгийн харилцаатай хүмүүсийг ажиллуулах, тэдэнд АНУ-д ажилладаг ажилтнуудтай адил нийгмийн халамж өгөхийг шаардаад шаардлагыг хэрэгжүүлсэн гэдгээ компанийн сайтын орос хэл дээрх хувилбартаа албан ёсоор мэдэгд гэсэн байна.

Үүний хариуд “Coca-Cola” мэдэгдэл гарган дэлхийн хүний эрхийг зөрчих, ялгаварлан гадуурахыг дэлхийн аль ч улсад болж байсан үл хамааран шүүмжлэн эсэргүүцдэг гэв. Мөн ялгаварлан гадуурхах асуудлыг болиулах гэж байгаа хүмүүс Олимпын тоглолтыг эсэргүүцэх бус харин оролцох нь хамгийн зүйтэй гэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан