Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Замын нэгдүгээр эгнээнд зогссон машиныг журамлана
Нийслэлийн замын хөдөлгөөнийг сааруулахын тулд замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл явуулах шийдвэрийг гаргасан. Гэвч энэ шийдвэр зарим замд огт хэрэгжихгүй, жолооч нар замын нэгдүгээр эгнээнд машинаа тавьсаар л байгаа юм. Тэгвэл өнөөдрөөс эхлээд замын нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол журамладаг болох гэнэ. Энэ тухай мэдээллийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллэж, СТӨ-ний хойд, Туушин компанийн урд замд нэгдүгээр эгнээнд зогссон машинуудыг журамлах гэнэ. Мөн машин ачдаг гурван машиныг танилцуулах юм байна. Энэ үйл ажиллагаа өнөөдөр 11 цагт болох гэнэ.
Харин 14 цагаас Замын цагдаагийн газраас мөн дээрх мэдээллийг өгөхөөс гадна тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгох ажлын талаар 14 цагт мэдээлэл өгөх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан