Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Замын нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол журамлана
Замын хөдөлгөөний шуурхай удирдлагын төвөөс өнөөдөр замын нэгдүгээр эгнээнд тавьсан машиныг журамлах болсныг мэдэгдэж, машин ачиж, зөөвөрлөх шинэ техникүүдийг танилцуулсан юм. Улаанбаатар хотын хөрөнгөөр БНСУ-д үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн тоногоор тоноглосон, дэлхийн бүх л улс оронд ашиглаж байгаа 12 машиныг худалдаж авахаас наймыг нь хүлээн авчээ. Нийтдээ 900 сая төгрөгийн өртөгөөр худалдаж авсан аж. Энэхүү машинуудыг эхний ээлжинд бага тойруу дотор явуулж, замын нэгдүгээр эгнээнд зогсоосон тээврийн хэрэгслүүдийг журамлах юм байна. Хэрэв таны машин замын нэгдүгээр эгнээнд зогсож байвал Замын хөдөлөгөөний удирдлагын төвийнхөн камераар хянаж, машин ачдаг хүмүүстээ хэлснээр шууд л ачиж, журмын хашаанд хүргэх гэнэ. Харин машинаа авахын тулд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулиас гадна машинаа ачуулж тээвэрлүүлсэн хөлсөө давхар төлөх юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан