Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хууль зүйн салбарыг шинэчлэгдээгүй байна гэв
“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагаас өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж Шинэчлэлийн Засгийн газар тэр тусмаа хууль зүйн салбарт ямар ч шинэчлэл явагдахгүй байгаа шүүмжиллээ. Тухайлбал өнөөдөр шүүх ямар ч хуульгүйгээр үйл ажиллагаа явуулж байгааг тэд хэлсэн. Шүүхийн тухай хуулийг өнгөрсөн гуравдугаар сард хүчингүй болгож, одоо мөрдөгдөж байх ёстой хуулийг ирэх арваннэгдүгээр сард дагаж мөрдөхөөр байгаа нь олон сарын хугацаанд шүүх хуульгүй ажиллаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэв.
Тус төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт хэлэхдээ, “Би саяхан амралтаар Булган аймагт яваад ирсэн. Гэтэл орон нутгийн цагдаа нар машин зогсоочихоод ямар ч шалтгаангүйгээр машины бичиг баримт, жолооны үнэмлэх авч халаасандаа хийсэн. Энэ мэт иргэдийг дээрэлхдэг байдал арилаагүй байна. Хаилцаа нь сайжраагүй байна.
Би хуулийн салбарыг 15 жил судалсан. Үүний дүнд нэгэн дүгнэлтэд хүрээд байгаа юм. Энэ тухайгаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд танилцуулж, санал бодлоо сонсох гэхээр “таны үлгэрийг сонсохгүй шүү” гээд хүлээж авахгүй байна. Мөн хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал нь, “Чи цагдаад байхдаа хүний эрхийг зөрчиж байгаагүй юу. Чамайг судалсан шүү” гэж хэлж байна. Энэ мэтээр хуучин нийгмийн дарангуйлал одоо болтол байна” гэсэн юм.
Х.Бат-Ялалтын хувьд маргааш Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй уулзах аж. Энэ уулзалтад хэвлэл мэдээллийнхнийг хамтдаа орж хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгаа болон бид хоёрын санал бодлыг зөрөлдөөнийг олон нийтэд хүргэж өгөхийг хүсье гэсэн юм.

Д.Мөнх
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан