Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Сандай” худалдааны төвд гал гарлаа
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах Монголын хамгийн анхны битүү зах болох Сандай худалдааны төвд өчигдөр орой 22:30 цагийн орчим гал гарлаа. Гал тус худалдааны төвийн долоон давхарт гарсан юм. Гал сөнөөгчид цаг алдалгүй, шуурхай ажилласны дүнд галыг 00:20 цагийн орчимд бүрэн унтраасан юм. Галын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа ч цахилгааны утаснаас үүдэлтэй байж болзошгүй гэж дүгнэж байгаа юм. Өнөөдөр 12 цагт Нийслэлийн онцгой байдлын газраас гал гарсан шалтгаантай холбоотойгоор мэдээлэл хийх юм байна. Энэ тухай мэдээллийг удахгүй хүргэх болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан