Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг боллоо
Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт  хэлэлцээрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 000 төгрөг болгох шийдвэр өнөөдрөөс хүчин төгөлдөр болж  байна. Үүний өмнө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2010 оны дөрөвдүгээр сард 140 400 төгрөг болгон тогтоосон нь  2011 оны эхнээс хэрэгжиж байсныг ийнхүү нэмэгдүүлсэн юм. Ингэж  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр нэг цагийн хөдөлмөрийн хөлс 1142 төгрөг 85 мөнгө болж байгаа юм. Энэ нь урьд өмнө нэмэгдүүлж байсантай харьцуулахад  хамгийн их хэмжээгээр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг удаад 36.7 хувиар нэмж байгаа хэрэг юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан