Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Магнайг уучилъя
Гэмээ ухаарсан О.Магнай даргыг би хувьдаа лав уучлахаар шийдлээ. Учир нь, О.Магнай дарга дөнгөж сая “Ард түмээн манийгаа уучлаарай. Би цаг үеэ мэдрэхгүй, сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргасан байна. Үүнээс болж иргэд сэтгэл санааны болоод эд материалын хохирол амсчээ. Маш олон хүн намайг гаргасан шийдвэрээ эргэж хараач гэж шаардсан болохоор би өнгөрсөн долоо хоногт гаргасан таксины үнэ нэмэх асуудлыг цуцаллаа. Такси хуучин үнээрээ явна шүү” гэж телевизээр ард түмнээсээ уучлал гуйв. Үнэхээр буруу шийдвэр гаргасан уу гэвэл буруу шийдвэр. Үүнийгээ ухаарч, алдаагаа зассан түүнд талархъя. Алдаагаа засна гэдэг сайн чанар. Ямартай ч улсад татвар төлдөггүй ч гэлээ төрөөс мөнгө өгөөч, би ядуу амьдарч байна гэж өөрийнхөө хувь заяанд ялархалгүй, өөрийнхөө машинаар таксинд явж өдөр хоногийн хоолыг залгаж, гэр бүлээ тэжээж байгаа хүмүүст дарамт учирсангүй, тэнгэрийн дуу холуур өнгөрлөө.
Хувийнхаа машинаар таксинд явж, амьдралаа залгуулж байгаа хүн алийг тэр гэхэв. Ажилтай хэрнээ ажлаасаа гэр рүүгээ харих замдаа ганц нэг хүн гэрт нь хүргэж өгөөд, маргааш идэх хоолныхоо мөнгийг олж байгаа хүн ч цөөнгүй гэдгийг О.Магнай дарга тухайн үедээ ухаараагүй байх. Түүнээс такси эрхлэгч компаниудын лоббид өртөөгүй байлгүй дээ.
О.Магнай ШӨХТГ-ын дарга болсноосоо хойш, бусад улстөрч, удирдагчидтай харьцуулахад хамгийн өндөр оноо цуглуулж чадсан хүн гэхэд болно. Сүү, ундаа, жүүсний хаягийг зөв тогтоох, барилгын ам.метр талбайн үнэ 1.000.000 төгрөг багтах боломжтой гэх дүгнэлт гаргасан гээд түүнд хийж, хэрэгжүүлсэн ажил олон. Харин таскины үнийг нэмэх асуудлыг олон нийтэд дэлгэснээс үүдэн цуглуулсан оноогоо бүгдийг нь алдахад хүрсэн ч гэмээ ухаарлаа.

Б.Галхүү
0 Сэтгэгдэл
harin ch uuchlal guih bish mongoliin ard tumniig doromjilson medegdel gargasan gej uzej bna. minii shiidver tsag yesee turuulsen shiidver bsan gej helj bna lee. ingej helj bgaa huniig uuchlal guisan gej uzeh uu? Er ni ene baiguullaga uniig togtooh yostoi bguullaga mon ym uu? harin shudraga busaar orsoldoj bgaa aj ahuin negj bguullaguudiig hyanan zohitsuulah yostoi ym bish uu. Taxinii huvid zereglel togtoogood ongoor yalgaad yavuulbal irged maani harin oorsdoo songolt hiigeed suuh bh aa.
galzuu melhii
ёстой сонин хүн шүү. Ямарч бодлоггүй, АН-ын дарга нарын бизнесийг далдуур дэмжээд, энэ байгууллага татан буугдвал таарна
Хамгийн их уншсан