Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Маш ховор эмгэгээс болоод удаа дараа хагацал амссан гэр бүл
Энэтхэгийн иргэн Али Хуссейн Хан уг нь 14-хөн настай ч яг л тэтгэврийн өвгөн шиг харагдана. Маш ховор тохиолддог энэ өвчин ганцхан түүнд тусч ийм харагдуулж ч байгаа биш түүний хоёр ах, хоёр эгчийн нь амийг авч оджээ.

1.    Энэтхэгийн Бихар мужийн иргэн Наби, Разия хоёр 1983 онд анхны охин нь төрөхөд Рехана гэж нэрлэжээ. Гэтэл өсөхийг нь хараад байтал нэг л биш, хоёр нас өнгөрч байгаа охин нь юм идэж ууж ч чадахгүй, хөл дээрээ ч босч чаддаггүй.

2.    Сэтгэл зовсон хосууд орон нутгийн эмчид охиноо үзүүлтэл тэд тодорхой онош хэлж чадсангүй. 1987 онд тэд дахиад хүүтэй болтол дахиад л яг тийм эмгэгтэй төрсөн байна. Тэд мөн л эмчид хандсан ч тодорхой онош хэлсэнгүй, яаж тусалж чадсангүй.

3.    Дараагийн хэдэн жилд тэд дөрвөн ч хүүхэд төрүүлсэн ч мөн л ийм үл мэдэгдэх эмгэгтэй төрж хар багаасаа л насанд хүрсэн хүн шиг, бүр өвгөн хөгшин шиг харагдадаг болжээ.
Жижигхэн хөгшчүүлийн эцэг эх хүрч чадах газраа явж үзүүлэхэд 1995 онд л сая энэ бол генетикийн асар ховор өвчин гэдгийг нь оношилж өгчээ. Энэ нь ургийн өөрчлөлтөөс болоод хөгшрөх явц түргэсдэг генетикийн өөрчлөлт юм байна.

4.    “Эхлээд л биднийг очиход эмч нарын нэг нь ч атугай оношийг нь хэлээд өгсөн бол дахиад бид хүүхэдтэй болохгүй байж болох байсан шүү дээ. Харамсалтай нь ийм өвчин байдаг гэж хэн ч төсөөлөөгүй” гэж 50 настай Наби гомдолтой өгүүлж байна.
Ингээд 2004 онд арай гэж 12, 15 нас хүрч байсан хоёр охин нь нас барлаа. Дараа нь 24 настай Рехана, түүний дүү 22 настай Икрамул нар нас барлаа.

5.    Одоо тэнийд ердөө ганц хүү 14 настай Али Хуссейн Хан үлдээд байгаа нь энэ.

6.    Хэзээ нэгэн цагт эрүүл болохгүй, хэдийд ч юм үхнэ гэдгээ хүү мэдэж байгаа. Гэхдээ л тэр эмч нар энэ өвчнийг эдгээдэг, насыг нь уртасгадаг гайхамшигт арга нээнэ гэдэгт итгэсээр л яваа нь энэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан