АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Нутаг орныхоо төлөө тэмцэгчдийн амь насанд халдлаа
Монголын онгон дагшин байгаль экологид сөргөөр нөлөөлж, уул уурхайн хууль бус олборлолт хийж буй зарим компанийг хүчтэйгээр эсэргүүцэж, удаа дараа шаардлага хүргүүлдэг эх орончдын амь насанд заналхийлэх болсон байна. Төв аймгийн Баян-Өнжүүл суманд хууль бусаар уул уурхайн үйл ажиллагаа явуулагчдыг эсэргүүцэж байсан нэгэн эх оронч хүү халдлагад өртөж, харамсалтайгаар бусдын гарт амиа алдсан бол өөр нэг хохирогчийн биеийн байдал муу эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. 2013 оны наймдугаар сарын 30-ны өдөр тус сумын нутагт гарсан дээрх халдлага бүхий хүн амины ноцтой хэргийг цагдаагийнхан шалгаж буй юм. Албаны эх сурвалжаас энэ тухай тодруулахад “Хэргийн сэжигтнүүд хийгээд чухам юунаас үүдэж ийм хэрэг гарсан бодит шалтгааныг одоогоор мэдээлэх боломжгүй. Хэргийг эцэслэн шалгаж дуустал мэдээлэл өгөхгүй” хэмээв. Орон нутгаас авсан мэдээгээр бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан талийгаач Ж.Батсайхан, хохирогч Ц.Оюунбаяр нар нь Гал Үндэстэн Холбооны гишүүн гэнэ. Сүүлийн жилүүдэд эрчимжиж буй уул уурхайг дагасан олон сөрөг үр дагаврын эсрэг тууштай тэмцэж , шударга үнэний төлөө дуу хоолойгоо өргөгсөд ийн хохирох явдал нэг бус удаа гарч байгаа нь үнэхээр харамсалтай юм.
0 Сэтгэгдэл























