Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Хан-Уул дүүрэгт дахиад л барилгын маргаан

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл гурван корпус байрандаа иргэдийг хүлээн авч үйлчилдэг байсан бол энэ жилээс хоёр болов. Тодруулбал, А корпусыг дөрөвдүгээр сард нурааж, өдгөө Б, В корпустаа 20 мянга гаруй иргэнд үйлчилж байна. Дүүргийн хүн ам 120 мянга дөхсөн ч өдөртөө үйлчлүүлдэг хүний тоо нь дээрх юм. Өдий хэмжээний ачааллыг аль болох хуваарилж, салбар тасаг, больниц, амбулаторийг тусгаарлах хэрэгтэйг нэгдлийн эмч нар хэлж байна. Гэтэл яагаад барилгаа нураачихсан юм бол?


“Хүн нас бараагүй л бол...”

1990-ээд онд ашиглалтад орсон А корпуст бассейн, саун буюу усан эмчилгээний тасаг байрладаг байж. Чөлөөт зах зээлд шилжих их шуурганы үеэр үйл ажиллагаа нь хэсэг завсардсан тул тогтсон байргүй дүүргийн Замын цагдаагийн газрыг тийш нүүлгэжээ. Гэхдээ түр хугацаагаар буюу түрээс төлөхгүй үнэгүй суулгасан хэрэг. Хожим А корпусын дэргэд Замын цагдаагийн газар “Арш” компанид гурван давхар шинэ барилга захиалж, шилжин оров. Гэтэл түр ашигласан эмнэлгийн барилгыг нурааж, цагдаагийн ажилчдын байр бариулах ажил эхлүүлээд үүндээ өнөөх “Арш” компаниа дайчилжээ. Эрүүл мэндийн нэгдлийнхний ажилд хүндрэл үүсгэхээс гадна байж боломгүй даварсан хэрэг болсон байна. Ерөнхийдөө цагдаа нар хойноос ирээд хот минийх, хотонд суугаад газар нь биднийх гэсэн бололтой.

“Өөрсдийн ажлын байртай болчихоод яагаад эмнэлэгт маань газрыг буцаагаад өгч болдоггүй юм бэ” хэмээн ЭМН-ийн Сувилахуйн тасгийн эмч Ц.Саруул хэллээ.
Эрүүл мэндийн нэгдлийн дарга Т.Пүрэвчулуун байгууллага удирдаж буйн хувьд хэрэг явдал эхлэх үеэс л зогсоох гэж тэмцсэн байна. Өдөр бүр ачаалалтай, завгүй ажилладаг эмч нарыг элэг барихдаа амралтын өдөр, шөнийн цагаар байшин нураах, газар ухах ажлаа хийдэг гэнэ. Техникүүдийг нь  ажиллуулахгүй гэж өөрсдөө хааж зогсчээ. Өнгөрсөн ням гарагт тэнгэр хол, газар хатуу гэдэг шиг хотын удирдлагууд ч өмөөрөхгүй, хэвлэл мэдээллийнхэн ч бодит байдлыг сурвалжлах боломжгүй хүнд өдөр байсан аж. Хүнд хутгууртай трактороор газар ухах, хана нураахад эмнэлгийн хана доргиж, дотроосоо цуурч, өвчтөнүүдийг түгшээсэн гэнэ. “Арш” компанийн  төлөөлсөн бүсгүйд бүх учир байдлыг тайлбарлахад “Хүн үхчихээгүй л бол яахав, бид ажлаа зогсоохгүй” хэмээн  хүн чанаргүй зан гаргаж, гөжүүдэлжээ. Одоогоор А корпусыг юу ч үлдээлгүй газартай тэгшилсэн бөгөөд Б корпуст залгаа хэдхэн хана торойж үлдсэн. Учир нь, түүний доор эмнэлгийн дулааны шугам, усны хоолой байгаа аж. Өдөр бүр эмчилгээ, арчилгаа, усанд орох, уух идэхээс авахуулаад халуун усны хэрэглээ маш их байхад “Арш” компанийхан ийнхүү шугам хоолойг ил гаргаад орхиж. Хэрэв хоолойг гэмтээж, усгүйн улмаас эмнэлэгт ямар нэг халдварт өвчин тархвал хариуцлагыг эмч нар хүлээх үү, замын цагдаа нар даах уу, “Арш” компани үүрэх үү гэдэг тодорхойгүй. Түүнчлэн 64 см-ийн хана буюу даацын ханыг нураахад хана дотроо цуурчээ. Одоо үлдсэн хана нь 12 см буюу дан тоосгон хана гэсэн үг. Өвөл хаяанд ирсэн энэ үед “Арш” компани, Замын цагдаагийн газрын үйлдэлд утга учир алга хэмээн эмч нар халаглана.

ХУД-ийн нэгдсэн эмнэлгийнхэн А корпусыг хууль бусаар булаан авсан гэж үзэж буй юм. Учир нь, 1990 онд ашиглалтад орсон барилгыг 2005 онд тухайн үеийн хотын дарга Г.Мөнхбаяр болон УИХ-ын гишүүн М.Энхболдын гарын үсэгтэй захирамжаар акталжээ. Ердөө, 15 жил ашигласан барилга чанар, насжилт нь дууссан юм бол 40, 50 мянгат, 120 мянгатын хэдэн арван жилийн настай орон сууцнууд юу болж таарах вэ. Барилгыг 15 жил ашиглаад л нураах ёстой юм бол Б, В корпусыг ч нурааж шинэ эмнэлэг барих цаг аль эрт болжээ. Т.Пүрэвчулуун даргын хэлснээр 9-12 давхар орон сууц барих зөвшөөрөл, гүйцэтгэгч тодорсон ч хашаа хатгачихсан талбай нь одоог хүртэл ЭМН-ийн нэр дээр байгааг хэлэв.

Н.Удвал сайдын тэргүүлж буй эрүүл мэндийн салбар иргэдийг хамгийн их бухимдуулж, чирэгдэл учруулдаг төрийн үйлчилгээний байгууллага. Гэхдээ энэ бүхэн нь багтаамжгүй, “бяцхан” барилгаас үүдэлтэй хэмээсэн юм. Хотын хүн ам ихэсч, эрүүл мэндийн үйлчилгээний чанар уруудсаар. Жишээ нь, хоёр дахь шатны эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлдэг ЭМН ердөө 60 ортой. Гэлээ ч, ор нэмсээр 80 гаруй хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой болгожээ. Харамсалтай нь, эмнэлэгт хэвтье гэсэн хүн хэдэн сараар хүлээх болдгийг бид мэднэ. Өргөтгөл барилгатай, өвчтөн, хэвтэгсэд, үзүүлэх хүмүүс тусдаа байдаг бол ачаалал төдий хэмжээгээр буурна гэж эмч нар хэлж байв. Бүгд нэг дор бужигнасан ийм нөхцөлд эрүүл мэндийн хяналтад орохоор ирсэн иргэд хэвтэгсдээс өвчин халдаагаад харих магадлал их гэнэ. Түүнчлэн өөд болсон хүнийг үндсэн хаалгаар гаргадаг учраас эргэн тойронд байх иргэд айж, эмээх нь цөөнгүй. Эргэн тойрон зогсоолыг автомашин дүүргэсэн тул түргэн тусламжийн машин гацаж, түгжрэх нь элбэг. Цаашид Замын цагдаагийн орон сууц ашиглалтад орлоо гэж үзвэл бүр ч их машин цуглаж, түгжрэл улам нэмэгдэх нь тодорхой.

ХУД-ийн эрүүл мэндийн нэгдлийн эмч, ажилтнууд энэхүү шударга бус байдлыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд мэдэгдэхийг хүслээ. Бодит байдалтай биеэр ирж танилцаад, “Миний үед нэг ч хууль бус барилга босохгүй” гэсэн амлалтаа биелүүлээч гэж хүссэн юм. Мөн Эрүүл мэндийн сайд Н.Удвал энэ зүгт хараагаа чиглүүлж, анхаарал тавих хэрэгтэй болов уу. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ч хариуцан ажиллаж буй ХУД-ийн Замын цагдаагийн газраас үнэнийг нэхэж, зөвийг тунгаах учиртай биз ээ.

41 дүгээр цэцэрлэгт гарц олгооч

Хан-Уул дүүргийн иргэд сүүлийн үед орчин, тойрондоо багаггүй анхаарал хандуулах болжээ. Дөрөвдүгээр хороонд байрлах 41-р дүгээр цэцэрлэгийн хаалга гурван талаасаа хаагдаад байна. Тун удахгүй урдаасаа ч орж болохоо байж хашлага давах, хайсны төмөр дундуур сүлжих эсвэл нисдэг тэргээр цэцэрлэгт газардахаас өөр аргагүй болох нь. Тус цэцэрлэгийн хойд тал хаалттай, баруун хэсэгт нь төрийн байгууллагууд байршдаг. Харин зүүн талаас “Орхон” хэмээх хувийн сургууль хаяа дэрлэн байрлаж, хашаагаа дангинатал түгжжээ. Мөн зэрэгцээд “Баярс” компани шинэ барилга бариад завгүй байв. Урдаас ордог ганц зам нь 43 дугаар байранд хөтөлдөг. Хоёр эгнээ машин багтах зайтай ч нэг захаар машин эгнэн байршсан тул нэг л урсгалтай болж. Цэцэрлэгтээ ирэх хүүхдүүд ус руу гишгэчихгүйн тулд тээнэгэлзэж, зарим нь ээждээ, эмээдээ тэврүүлж, үүрүүлсээр ирэх аж. Гэтэл иргэн Б.Баянсэлэмийн “Саруул өргөө” компани гурав дахь барилгаа босгохдоо тухайн замыг хаахаар төлөвлөжээ. Энэ нь цэцэрлэгийг ч, 43 дугаар байрыг ч орох, гарах нөхцөлгүй болгох аж.

“Саруул өргөө” компани өнгөрсөн жил 43 дугаар байрнаас урагш зургаахан метр зайд есөн давхар хоёр ч барилга барьж эхэлжээ. Энэ намартаа ашиглалтад орж дуусах барилга нь багагүй асуудалтай. Тодруулбал, их хотын ус, дулааныг дамжуулах магистраль шугамын яг дэргэд сүндэрлэсэн. Өндөр даралттай халуун, хүйтэн ус дамжин өнгөрөх шугамын насжилт дуусч байгааг Дулааны шугам сүлжээ ТӨХК мэдэгдсэн нь саяхан. Хэрэв “Саруул өргөө”-гийн дэргэдэх шугам сүлжээнд хагарал, гэмтэл гарвал засварлахын тулд шинэ барилгыг нураахаас өөр аргагүй. Тодруулбал өргөх, буулгах, засварлах тусгай механизм байрших зайгүй болгосон байвал барилгыг нурааж их хотыг ус, дулаанаар үргэлжлүүлэн хангах хэрэгтэйг хотын дарга сануулсан.

Иргэн Б.Баянсэлэм өмнөх барилгаа дуусгаж амжаагүй хэрнээ дараачийн газартаа гадас хатгаж, хашаагаар хүрээлэн суурь цутгахаар зэхсэн нь хүмүүсийг бухимдуулав. 43 дугаар байр, 41 дүгээр цэцэрлэгийг энэ л барилга яг хаана. Зарга мэдүүлсэн иргэдийн толгойг эргүүлж “Манай газрын зөвшөөрлийг “Баярс” компани авчихсан учраас бид энд барилга барьж байна” гэдэг аж. Үнэн худлыг нь мэдэхгүй ч нар халхалж, гарц хаасан байшинг бариулахгүй гэж иргэд эсэргүүцсээр. Гэвч иргэдийг эргүүлэн шүүхэд өгнө, бидэн рүү хутга барьж дайрсан гэхчлэн цагдаа дуудаж худал үгээр гүжирдсэн гэлээ. Эргэн тойрон автомашиныг дэлбэлнэ хэмээн сүрдүүлж, зарим машины шилийг хагалж байсныг иргэдийн төлөөлөл ярьж байв. Тэдний хүсч буй зүйл нь өндөр орон сууц биш хүүхэд, хөгшид нарлах боломжтой нийтийн тохижуулсан талбай, авто гарааш байгуулж болно гэлээ. Эзэн нь юмаа мэдэж, хүн шиг амьдармаар байна хэмээх үгээ хотын удирдлагуудад удаа дараа сануулж, уламжилсан ч тоосон хүнгүй. Харин дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл,  Гадаад харилцааны сайд Л.Болд нарын бие төлөөлөгч ирж нөхцөл байдалтай танилцсан гэж тэд хэллээ.
0 Сэтгэгдэл
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
Хамгийн их уншсан