АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Миний хүүхдэд л тохиолдоогүй бол яамай гэж бүү бод...
Өөрөөсөө том цүнх үүрэн сурагчийн дүрэмт хувцсаар “гоёсон” багачуул ээж, аавдаа хөтлүүлэн эрдмийн өргөө рүүгээ явж буй нь хичээлийн шинэ жилийн хамгийн сайхан дүр зураг. Багшдаа өгөх цэцгээ барьсан жаал, зуны гурван сар ангийнхаа андыг санасан охин, битүүхэндээ дотроо хайрлах Чимгээ нь хэр өөрчлөгдсөнийг харах гэж яаран алхах оюутан залуугийн сэтгэл сургууль руугаа тэмүүлнэ.
Хэн бүхэнд сайхан дурсамжийг нь санагдуулах хичээлийн шинэ жилийн баяр бусдын буруугаас болж бяцхан үрээ алдсан эцэг, эхчүүдийн сэтгэлийн утсыг хөндөх нь яалтай ч билээ.
Энэ өдрийн баярыг нь хуваалцан багш, найз нөхдийнхөө тухай хуучлан ярих хүү, охиныхоо дуу хоолойг сонсч, үсийг нь илбэн үнсэх хувь дутсандаа харуусах хэчнээн эцэг, эхийн нүдэнд нулимсан хөшиг татаж байгаа бол ...
Уншигч та хичээлийн шинэ жил эхэлсэн энэ баярт өдөр юун гуниг харууслыг өгүүлнэ вэ гэж зэмлэх байх. Гэвч эцэг, эхдээ энэ баярын өдрийн жаргалыг мэдрүүлэн хайранд нь эрхлэн өсөх ёстой үр нь бусдын буруугаас хөрст алдан дэлхийдээ нойрсож буй олон мянган хүүхдийн эмгэнэлтэй хувь заяаг хөндөх ёстой гэж бодлоо. Хүүхэд гэдэг энэ хорвоогийн баяр, жаргал гэж ярьдаг. Гэхдээ бид чинь хүүхдийнхээ тоглож, наадах, сурч боловсрох орчных нь талаар хэр анхаардаг билээ дээ. Томчуудын аминчхан, арчаагүй байдлаас болж олон хүүхэд эцэг, эхдээ амьдын хагацлыг үзүүлэн энэ ертөнцөөс үдлээд буцсаныг Хүүхдийн төлөө үндэсний төвөөс гаргасан судалгаа харуулна.
Тоо гэдэг үнэндээ хэр олон бэ гэдгийг харуулахаас биш хүүхдийнхээ сайн сайхныг үзэх хувь дутсандаа дотогшоо мэгшин уйлах ээж, аавын энэлэн шаналалын хувь хэмжээг өгүүлэхгүй. Угтаа, тоо гэдэг баримт учраас тэр. Тиймээс ч бичихийг чухалчилсангүй. Гагцхүү амьдралын тань баяр баясал, утга учир болсон үр хүүхдийнхээ тоглож, наадах, амьд явах эрхийнх нь төлөө шударга ёсыг нэхэж, хуулиа дээдлэн мөрдөхийг эрх баригчдаас нэхье.
Өнгөрсөн жил хичээлээсээ тараад гэртээ харих гэж яваад амиа алдсан Есүгэн охин, найзуудтайгаа уулзахаар явж байсан оюутан залуугийн эмгэнэлтэй хувь заяагаар жишээ авъя. Жил гаруйн хугацаа өнгөрөхөд олонд мэдэгдсэн эл хэргийн буруутан өнөөг хүртэл тодроогүй, хүүхдийнхээ алтан амийг эцэг, эх нь хэнээс нэхэхээ үл мэднэ. Нийтэд мэдэгдсэн нь энэ болохоос бусдын нүднээс далд хэчнээн хүүхдийн амь нас хохирч буйг бид ч бас үл мэднэ. Уг нь, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эцэг хууль гэгдэх Монгол Улсын Үндсэн хуульд хүн амьд явах эрхтэй гэж заасан. Гэвч бид амьдралын амтыг дөнгөж мэдэрч буй үр хүүхдээ бусдын болчимгүй үйлдэл, хууран мэхлэлт, шударга бус байдлаас хамгаалж чадалгүй диваажин руу нулимстай үдэж буй нь бодит үнэн.
Миний хүүхдэд л тохиолдоогүй бол яамай гэж та бүү бод. Өвчин хэлж биш хийсч ирдэг гэсэн үг бий. Гай тотгороос тойрч гардаг хүн гэж байхгүй. Миний, таны ч хүүхэд бидний амьдралын утга учир. Монгол Улсын хөгжлийн түлхүүр. Эх орны баялаг болсон үр хүүхдээ бид хууль дүрмээ уландаа гишгэж, шударга ёсыг дэвсэлсэн бүтээн байгуулалт нэрээр халхавчлан зөвшөөрөлгүй байшин барилга барьж буй нөхөд, хууль, дүрэм зөрчигчид, албаны ажлыг залгуулж буй нэртэй төрийн механизмыг завхруулагчдаас хамгаалъя. Бидэнд тийм эрх нь бийг ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулсан “Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо” теле хичээлээс сонсоорой. Хууль гэдэг хэн нэгэн этгээдэд бус бүгдэд нь хамаатай, тэгэхдээ бүр эрх тэгш үйлчилдэг гэдгийг тэрээр амьдралаас урган гарсан жишээ, баримтаар тайлбарлан хэлснийг сана. Ийм баярт өдөр ийнхүү өгүүлэх нь бусдын буруугаас болж гараасаа хөтлөх хүүхдээ алдсан ээж, аавын амьдын хагацлыг өөр нэгэн эцэг, эхэд мэдрүүлэхгүй л гэснийх. Хэрвээ Монгол Улсад хууль хэрэгждэг, шударга ёс бөхөөгүй бол хичээлийн шинэ жилийн баяраа ээж, аавтайгаа хуваалцах байсан Есүгэн охин, хичээлээ тараад найзтайгаа уулзах байсан оюутан залуугийн төлөө үгээ хэлье. Хууль бүх хүнд тэгш үйлчилдэг юм бол хариуцлагагүй байдлаас болж бусдын аминд хүрсэн албан тушаалтанд ч хариуцлага тооцъё.
Төрийн тэргүүнээ худлаа гүтгэн доромжилж байгаа хүн бол яавч өөдтэй хүн биш. Тэр худлаа гүтгэлгээ энд тэнд цацаж байгаа нь ялаа батгана баасаа энд тэнд цацаж байгаа мэт...
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
shudarga l baiy l daa
suragchdiin ayulgvi orchind suraltsah erhiig ni hangay. huuli vneheer heregjdeg uym bol hariutslaga tootsoy
Ерөнхийлөгч Элбэгдоржийн Монголын хүүхдүүдэд заасан хичээлийг бодохоор гутах шиг гомдох шиг боллоо. Арай ч дээ Монгол улсын ерөнхийлөгч хүний амнаас хүүхдүүдийг эцэг эх , багш сургуулийн эсрэг турхирсан үг унаж байх гэж дээ. Эрдэм ном шамдан сурах ёстой хүүхдүүд маань багшийнхаа алдааг олж амыг нь таглах өө хайгаад , эцэг эхийнхээ үгэнд орохгүй байх өөрийн санаагаа тулгах , эцэг эхээсээ 20000 төгрөгний зарцуулалтыг шаардах , сургуулийн дүрэм журмыг өөрсдийн үзэл санаа, сонирхолд нийцүүлэх, “шилэн данс “ гэсэн нэрээр аж ахуйн үйл ажиллагааг хянаж хэрүүл хийж явах юм гэнэ. Юу гэсэн үг вэ? Та минь ээ. Хүүхдүүдэд багшийн заасан эрдэм номыг гүйцэд бүрэн сурч, зөв түвшин хүмүүжил олж авах л хэрэгтэй болохоос өөр юу хэрэгтэй юм бэ? Таван аргын тоогоо гүйцэт сураагүй байж байгуулгын санхүү хянаж ,хэрүүл хийж явах юм гэнэ. Энэ Ардчилсан намынхан өөрсөд шигээ юм бодох юм. Эд нар ингэж явдаг байх нь. Монголын мянга мянган эцэг эхчүүдийг өвгөнтийн архичин шиг бодоод байх шиг байна. Энэ тэнэгээр хүүхдээ хүмүүжүүлэхийг заалгах юм гэнэ. Төрсөн хүүхдэдээ хорин мянган төгрөгийг зориулж л таараа шүү дээ. Өөр юунд зориулах билээ. Эцэг эхчүүд бид төрсөн хүүхдүүдийнхээ төлөө 20000 байтугай бүхнийг л зориулдаг. Одоо байсаар байгаад хүүхдүүдээр сургуулийг нь шатаалгах нь л дээ. Ээ мулгуй манжин толгойт гэж байдгаа. Монголын төрөөс олгоод өгсөн сурах боломжийг алдалгүй сайн ашиглаарай гэдэг байгаадаа. Хэр хэмжээндээ , алдаа оноотой байгаа боловсролын системээ бид улам сайн болгоно. Та нар минь хичээгээрэй гэдэг байгаа даа. Өөрсөд шигээ балиар хэрүүл хийж ,сурсан юмгүй галдан шатаагчид бэлдье гэж бодсон юм байх даа. Өнөөдөр хүүхдүүд математик үзэхгүй зөвхөн Элбэгдоржийн ардчиллын лекц сонсьё гэх юм байна. Ёстой ой гутаж байна жирийн сэхээтний хувьд.
Өөрөөсөө том цүнх үүрэн сурагчийн дүрэмт хувцсаар “гоёсон” багачуул ээж, аавдаа хөтлүүлэн эрдмийн өргөө рүүгээ явж буй нь хичээлийн шинэ жилийн хамгийн сайхан дүр зураг. Багшдаа өгөх цэцгээ барьсан жаал, зуны гурван сар ангийнхаа андыг санасан охин, битүүхэндээ дотроо хайрлах Чимгээ нь хэр өөрчлөгдсөнийг харах гэж яаран алхах оюутан залуугийн сэтгэл сургууль руугаа тэмүүлнэ.
Хэн бүхэнд сайхан дурсамжийг нь санагдуулах хичээлийн шинэ жилийн баяр бусдын буруугаас болж бяцхан үрээ алдсан эцэг, эхчүүдийн сэтгэлийн утсыг хөндөх нь яалтай ч билээ. Энэ өдрийн баярыг нь хуваалцан багш, найз нөхдийнхөө тухай хуучлан ярих хүү, охиныхоо дуу хоолойг сонсч, үсийг нь илбэн үнсэх хувь дутсандаа харуусах хэчнээн эцэг, эхийн нүдэнд нулимсан хөшиг татаж байгаа бол ...
Уншигч та хичээлийн шинэ жил эхэлсэн энэ баярт өдөр юун гуниг харууслыг өгүүлнэ вэ гэж зэмлэх байх. Гэвч эцэг, эхдээ энэ баярын өдрийн жаргалыг мэдрүүлэн хайранд нь эрхлэн өсөх ёстой үр нь бусдын буруугаас хөрст алдан дэлхийдээ нойрсож буй олон мянган хүүхдийн эмгэнэлтэй хувь заяаг хөндөх ёстой гэж бодлоо. Хүүхэд гэдэг энэ хорвоогийн баяр, жаргал гэж ярьдаг. Гэхдээ бид чинь хүүхдийнхээ тоглож, наадах, сурч боловсрох орчных нь талаар хэр анхаардаг билээ дээ. Томчуудын аминчхан, арчаагүй байдлаас болж олон хүүхэд эцэг, эхдээ амьдын хагацлыг үзүүлэн энэ ертөнцөөс үдлээд буцсаныг Хүүхдийн төлөө үндэсний төвөөс гаргасан судалгаа харуулна.
Тоо гэдэг үнэндээ хэр олон бэ гэдгийг харуулахаас биш хүүхдийнхээ сайн сайхныг үзэх хувь дутсандаа дотогшоо мэгшин уйлах ээж, аавын энэлэн шаналалын хувь хэмжээг өгүүлэхгүй. Угтаа, тоо гэдэг баримт учраас тэр. Тиймээс ч бичихийг чухалчилсангүй. Гагцхүү амьдралын тань баяр баясал, утга учир болсон үр хүүхдийнхээ тоглож, наадах, амьд явах эрхийнх нь төлөө шударга ёсыг нэхэж, хуулиа дээдлэн мөрдөхийг эрх баригчдаас нэхье.
Өнгөрсөн жил хичээлээсээ тараад гэртээ харих гэж яваад амиа алдсан Есүгэн охин, найзуудтайгаа уулзахаар явж байсан оюутан залуугийн эмгэнэлтэй хувь заяагаар жишээ авъя. Жил гаруйн хугацаа өнгөрөхөд олонд мэдэгдсэн эл хэргийн буруутан өнөөг хүртэл тодроогүй, хүүхдийнхээ алтан амийг эцэг, эх нь хэнээс нэхэхээ үл мэднэ. Нийтэд мэдэгдсэн нь энэ болохоос бусдын нүднээс далд хэчнээн хүүхдийн амь нас хохирч буйг бид ч бас үл мэднэ. Уг нь, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эцэг хууль гэгдэх Монгол Улсын Үндсэн хуульд хүн амьд явах эрхтэй гэж заасан. Гэвч бид амьдралын амтыг дөнгөж мэдэрч буй үр хүүхдээ бусдын болчимгүй үйлдэл, хууран мэхлэлт, шударга бус байдлаас хамгаалж чадалгүй диваажин руу нулимстай үдэж буй нь бодит үнэн.
Миний хүүхдэд л тохиолдоогүй бол яамай гэж та бүү бод. Өвчин хэлж биш хийсч ирдэг гэсэн үг бий. Гай тотгороос тойрч гардаг хүн гэж байхгүй. Миний, таны ч хүүхэд бидний амьдралын утга учир. Монгол Улсын хөгжлийн түлхүүр. Эх орны баялаг болсон үр хүүхдээ бид хууль дүрмээ уландаа гишгэж, шударга ёсыг дэвсэлсэн бүтээн байгуулалт нэрээр халхавчлан зөвшөөрөлгүй байшин барилга барьж буй нөхөд, хууль, дүрэм зөрчигчид, албаны ажлыг залгуулж буй нэртэй төрийн механизмыг завхруулагчдаас хамгаалъя. Бидэнд тийм эрх нь бийг ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулсан “Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо” теле хичээлээс сонсоорой. Хууль гэдэг хэн нэгэн этгээдэд бус бүгдэд нь хамаатай, тэгэхдээ бүр эрх тэгш үйлчилдэг гэдгийг тэрээр амьдралаас урган гарсан жишээ, баримтаар тайлбарлан хэлснийг сана. Ийм баярт өдөр ийнхүү өгүүлэх нь бусдын буруугаас болж гараасаа хөтлөх хүүхдээ алдсан ээж, аавын амьдын хагацлыг өөр нэгэн эцэг, эхэд мэдрүүлэхгүй л гэснийх. Хэрвээ Монгол Улсад хууль хэрэгждэг, шударга ёс бөхөөгүй бол хичээлийн шинэ жилийн баяраа ээж, аавтайгаа хуваалцах байсан Есүгэн охин, хичээлээ тараад найзтайгаа уулзах байсан оюутан залуугийн төлөө үгээ хэлье. Хууль бүх хүнд тэгш үйлчилдэг юм бол хариуцлагагүй байдлаас болж бусдын аминд хүрсэн албан тушаалтанд ч хариуцлага тооцъё.
0 Сэтгэгдэл
2013.09.03
2013.09.03
2013.09.03
2013.09.03
2013.09.03























