Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хариу нэхээгүй тус аян” –ы хандивыг 105-р сургуулийн сурагчдад хандивлалаа

Монголын Залуучуудын Холбоо “Хариу нэхээгүй тус аян”ыг 8 сарын 25-31-ныг хүртэл зохион байгуулсан билээ. Энэхүү аяны хүрээнд “Хайраар дүүрэн хайрцаг”-ийг аялуулсан бөгөөд хайрцагт хичээлийн хэрэглэл, ном дэвтэр болон зурвасыг хандивласан юм. Уг хайрцагт цугларсан хичээлийн хэрэглэлийг Сүхбаатар дүүргийн 105-р сургуулийн 70 гаруй сурагчдад хандивлах арга хэмжээ өнөөдөр боллоо. Уг арга хэмжээнд МЗХ-ны БТХГ-ын дарга Ц.Түвшинжаргал, СТА жүжигчин Д.Ууганбаяр болон 105-р сургуулийн удирдлагууд оролцсон бөгөөд тус сургуулийн сурагчидтай уулзалт хийж, 70 гаруй сурагчдад хичээлийн иж бүрэн хэрэглэлийг гардуулсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан