АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
МИАТ-ийн экс удирдлагуудад оноосон ялыг хэвээр үлдээв
“Дайны эрсдэлийн сан” нэрээр зорчигчдын тийз бүрт таван ам.доллар нэмж авах замаар их хэмжээний мөнгө цуглуулж, түүнийгээ гадаадын банкинд нээсэн дансандаа цуглуулж хувьдаа завшсан хэрэгт МИАТ-ийн экс удирдлагуудыг буруутгаж буй. Тэдэнд анхан шатны шүүхээс 10-14 жилийн хорих ял эдлүүлэх шийдвэр гарсан ч үүнтэй санал нийлэхгүй давж заалдсан юм. Харин тэдний гомдлыг Нийслэлийн шүүх өчигдөр хэлэлцээд шүүхийн зүйл заалтыг зөв хэрэглэж, тэдний үйлдсэн хэрэгт тохирох ял шийтгэл оногдуулсан байна гэж үзэн анхан шатны шүүхээс оноосон ялын хэмжээг хэвээр үлдээлээ. Анхан шатны шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ялыг оноосон билээ.
“Дайны эрсдэлийн сан” нэрээр зорчигчдын тийз бүрт таван ам.доллар нэмж авах замаар их хэмжээний мөнгө цуглуулж, түүнийгээ гадаадын банкинд нээсэн дансандаа цуглуулж хувьдаа завшсан хэрэгт МИАТ-ийн экс удирдлагуудыг буруутгаж буй. Тэдэнд анхан шатны шүүхээс 10-14 жилийн хорих ял эдлүүлэх шийдвэр гарсан ч үүнтэй санал нийлэхгүй давж заалдсан юм. Харин тэдний гомдлыг Нийслэлийн шүүх өчигдөр хэлэлцээд шүүхийн зүйл заалтыг зөв хэрэглэж, тэдний үйлдсэн хэрэгт тохирох ял шийтгэл оногдуулсан байна гэж үзэн анхан шатны шүүхээс оноосон ялын хэмжээг хэвээр үлдээлээ. Анхан шатны шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ялыг оноосон билээ. Д.Мөнх
0 Сэтгэгдэл























