Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тамхинаас гаргахад туслах хүнс
Чикаго хотын эрүүл мэндийн газраас гаргасан зөвлөмжид тамхинаас гарах хэд хэдэн чухал хүнсийг танилцуулжээ. Юуны өмнө тамхи татах хүслийг бууруулах нь хамгийн чухал юм. Огцом биш ч, бага багаар дассаар өдөрт татах тоогоо багасгах хэрэгтэй. Та үнэхээр энэ хорноос хэдхэн цагийн өмнө ч хамаагүй татгалзахаар шийдсэн бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Хамгийн эхлээд чихэрлэг хүнс, мах, кофе, согтууруулах ундаанаас алхам алхмаар татгалз. Чихрийн ширхгүүд хүний цусанд орж маш удаан байдаг учраас чихэр хэрэглэх давтамжийг нэмсээр тэдгээр чихрийн хольцууд нэгдсэнээс чихэр идэх дур маш их нэмэгддэг нь донтуулах үйл явцыг давхар үүсгэнэ. Харин түүхий мах нь уушгинд хуримтлагдсан тамхины утааг өөртөө шингээснээр тамхичинд таатай мэдрэмж төрүүлнэ. Кофе нь чихрийн адилаар мөн л донтуулах чадвар өндөр учраас мөн л тамхи татах хүслийг улам нэмэгдүүлэх аюултай. Мэдээж согтууруулах ундаа тархинд ихээр нөлөөлдөг учраас араас нь тамхийг нэхэж эхэлдэг. Тамхидалт нэмэгдэх хэрээр тамхинаас гаргах бохь, чихэр зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж байгаа ч эдийн засгийн болоод сэтгэл санааны хувьд төгс ханамж авах нь ховор. Иймээс байнга хэрэглэх боломжтой 5 хүнсээ ашиглан тамхинаас гарцгаая.
1.    Алим ид
Өдөрт 2 эсвэл 3 ширхэг алим идэж заншвал цусанд хуримтлагдсан хортой бодисыг өөртөө шингээн гадагшлуулдаг “пектин”-ийг авах боломжтой. Түүнчлэн алимыг хазахад шаржигнаж дугардаг учраас тамхины дуршлыг бууруулна.

2.    Шанцай
Шанцайг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэх боломж танд бүрэн бий. Тэгвэл навчыг нь тамхи татах дур хүрэх үедээ зажилвал амьсгал цэвэршиж сайхан мэдрэмж өгдөг гэнэ. Түүнчлэн шанцайг ходоод, тархины үйл ажиллагаа, ялангуяа ой санамжийг сайжруулдаг тустай учраас элдэв ядаргаанаас ангижрах боломжтой.

3.    Цагаан гаа болон саримс
Цагаан гаа нь халуун чанартай учраас хорыг гадагшлуулах бол сармис нь цусны бүлэгнэлийг тогтворжуулдаг.

4.    Сүү
Сүү хамгийн цэвэр бөгөөд хольцгүй бүтээгдэхүүн учраас уушгинд хуримтлаглсан тамхины гашуун амтыг бага багаар гадагшлуулах увидастай.

5.    Хүнсний ногоо
Лууван, жууцай, броколи, өргөст хэмх зэрэг нь тамхи татах давтамжийг бууруулна. Дээр дурьдсаны дагуу аманд үүсэх шаржигнах чимээ нь дуршил бууруулах буюу никотиний хүчийг дардаг учраас дараа нь тамхи татах үед мэдрэмжийг өөрчилдөг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан