АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Тендер сонирхогчдод зориулсан сургалт семинар боллоо

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар тендер шалгаруулалтад олон нийтийн оролцоог хангах, ил тод байдлыг бий болгох үүднээс Үнэлгээний хороонд олон нийтийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан ажилладаг. Түүний дотроос нийгмийн 500 гаруй идэвхитэй төлөөллийг эгнээндээ багтаасан JCI Монгол байгууллагатай үр дүнтэй хамтран ажиллаж байна. Энэ удаад тус байгууллагатай хамтран тендерт оролцогчдыг чадавхижуулах зорилгоор “Тендерт хэрхэн амжилттай оролцох вэ” сургалт семинарыг зохион байгууллаа. Уг сургалтад тендер сонирхогчид, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцлоо. Түүнчлэн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, хууль эрхзүйн орчин, төсвийн хөрөнгөөр худалдан авч байгаа төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн баталдаг, олон нийтэд хэрхэн мэдээлдэг тухай тайлбарлалаа. Мөн тендерийн баримт бичгийн агуулга, судалгаа, тендерт бэлтгэх, анхаарах зүйлсийг загвар жишээн дээр тайлбарласан нь оновчтой байлаа. Сургалтын төгсгөлд аж ахуйн нэгж, иргэдийг чадавхижуулахад анхаарал тавьж, мэдээ мэдээллээр хангаж ажиллаж байгаа нь нэг ижил гараанаас өрсөлдөх боломжийг бүрдүүлж өгч байна гэж оролцогчид хэлж байсан юм. Түүнчлэн нийслэл бүтээн байгуулалтын ажилаа нэгдсэн бодлогоор явуулж, тендер зохион байгуулалт шуурхай, элдэв хардалт сэрдэлт төрөхөөргүй орчинг бүрдүүлэн ажиллаж байгаад талархаж байлаа гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл