АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Жирэмсний тестээр хэдэн сартайг мэддэг боллоо
Хөл хүнд болсон эсэхээ эмчид очихоос өмнө мэдэж болдгоороо олон сая эмэгтэйчүүдийн өдөр тутмын хэрэглээ болсон жирэмсний тест улам нарийн хөгжиж, одоо бүр хэдэн долоо хоногтойг нь хэлдэг болжээ. Хэрэглээнд нэвтрээд өдгөө 30 гаруй жилийн нүүр үзэж байгаа жирэмсний тест нь шээсэн дэх гонадотропиний хэмжээг тогтоосноор жирэмсэн эсэхийг магадладаг. Эмэгтэй хүн бие давхар болсон эхний хэдэн долоо хоногт гонадотропиний хэмжээ нэмэгддэг бөгөөд 11 дэх долоо хоногоос буурдаг байна. Тэгвэл “Clearblue Advanced Pregnancy Test” нэрээр АНУ, Европт худалдаанд гарч эхэлсэн тест нь дээрх аргаар жирэмсэн эсэхийг тогтоохын зэрэгцээ хэрвээ бие давхар бол 1-2, 2-3, 3+ гэх мэтээр жирэмслээд хэр удаж байгааг давхар заадаг байна. Энэхүү тест хоёр ширхэг туузан хэсэгтэй бөгөөд нэг нь ердийн тесттэй яг адилхан, харин хоёр дахь нь хугацааг нь заадаг аж. Жирэмсний хэдэн долоо хоногтой гэдгээ эмнэлэгт очихгүйгээр мэдэж авах нь эмэгтэйчүүдийн хувьд маш чухал. Жирэмсний хугацааг тогтоохдоо эмч нар ихэвчлэн тухайн эмэгтэйн сарын тэмдгийн мөчлөгөөр тооцох юм уу эхо аппаратаар харж тогтоодог. Гэвч олон эмэгтэйн хувьд сарын тэмдгийн мөчлөг нь хэвийн бус байдаг тул эмч нар ч алдах магадлалтай. Мөн жирэмсний эхэн үед эход харуулах нь тийм ч зохимжтой бус гэж мэргэжилтнүүд хэлдэг учраас “Clearblue” эмэгтэйчүүдэд маш тустай зүйл болсон гэж зохион бүтээгчид нь хэлж байна.
“Clearblue”-гийн тестийг 2000 эмэгтэй, 5000 сорьцонд шинжилж үзэхэд 99 хувийн магадлалтайгаар үнэн хэлж байсан учир АНУ энэ сараас эхлэн худалдаанд гаргахыг зөвшөөрсөн бол Европын хэрэглэгчдэд аль хэдийнэ хүрсэн байна.
Хөл хүнд болсон эсэхээ эмчид очихоос өмнө мэдэж болдгоороо олон сая эмэгтэйчүүдийн өдөр тутмын хэрэглээ болсон жирэмсний тест улам нарийн хөгжиж, одоо бүр хэдэн долоо хоногтойг нь хэлдэг болжээ. Хэрэглээнд нэвтрээд өдгөө 30 гаруй жилийн нүүр үзэж байгаа жирэмсний тест нь шээсэн дэх гонадотропиний хэмжээг тогтоосноор жирэмсэн эсэхийг магадладаг. Эмэгтэй хүн бие давхар болсон эхний хэдэн долоо хоногт гонадотропиний хэмжээ нэмэгддэг бөгөөд 11 дэх долоо хоногоос буурдаг байна. Тэгвэл “Clearblue Advanced Pregnancy Test” нэрээр АНУ, Европт худалдаанд гарч эхэлсэн тест нь дээрх аргаар жирэмсэн эсэхийг тогтоохын зэрэгцээ хэрвээ бие давхар бол 1-2, 2-3, 3+ гэх мэтээр жирэмслээд хэр удаж байгааг давхар заадаг байна. Энэхүү тест хоёр ширхэг туузан хэсэгтэй бөгөөд нэг нь ердийн тесттэй яг адилхан, харин хоёр дахь нь хугацааг нь заадаг аж. Жирэмсний хэдэн долоо хоногтой гэдгээ эмнэлэгт очихгүйгээр мэдэж авах нь эмэгтэйчүүдийн хувьд маш чухал. Жирэмсний хугацааг тогтоохдоо эмч нар ихэвчлэн тухайн эмэгтэйн сарын тэмдгийн мөчлөгөөр тооцох юм уу эхо аппаратаар харж тогтоодог. Гэвч олон эмэгтэйн хувьд сарын тэмдгийн мөчлөг нь хэвийн бус байдаг тул эмч нар ч алдах магадлалтай. Мөн жирэмсний эхэн үед эход харуулах нь тийм ч зохимжтой бус гэж мэргэжилтнүүд хэлдэг учраас “Clearblue” эмэгтэйчүүдэд маш тустай зүйл болсон гэж зохион бүтээгчид нь хэлж байна. “Clearblue”-гийн тестийг 2000 эмэгтэй, 5000 сорьцонд шинжилж үзэхэд 99 хувийн магадлалтайгаар үнэн хэлж байсан учир АНУ энэ сараас эхлэн худалдаанд гаргахыг зөвшөөрсөн бол Европын хэрэглэгчдэд аль хэдийнэ хүрсэн байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
зочин
монголд хэзээ орж ирэх вэ?
2014.01.17























