АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Ч.Хашчулуун: Хуулиа өөрчилбөл гадаадын хөрөнгө оруулалт 16 хувиар нэмэгдэх бололцоотой
МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн тэнхnмийн багш доктор Ч.Хашчулуунтай манай улсын эдийн засгийн өнөөгийн байдал ямар байгаа талаар ярилцлаа.

-Манай улсын эдийн засагт хүндрэл үүслээ гэж яриад байгаа. Эдийн засагч хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?
-Эдийн засгийн хүндрэл үе үе тохиолддог зүйл. Миний санаж байгаагаар манай улсад 1998, 1999 онд тохиолдож байсан. Хамгийн сүүлд 2008, 2009 онд санхүү эдийн засгийн хүндрэл гарсан юм. Энэ жил экспорт, орлого буурлаа. Иймд төсвийн бүрдүүлэлт, валютын захын тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж байна. Уг хүндрэлтэй байдал хэдий болтол үргэлжлэх талаар эдийн засагчид хэд хэдэн таамаг дэвшүүлж байгаа. Ер нь, өмнөх жилүүдэд манай экспорт зөвхөн зэсийн орлогоос бүрддэг байсныг бүгд мэднэ. Зэсийн үнэ олон улсын зах зээл дээр тийм ч муу биш байна. Оюу толгой зэсийн баяжмалаа экспортолж, гэрээний үр дүн гарч эхэлсэн. Цаашдаа манай улсын экспортын орлого 2-3 дахин нэмэгдэхэд зэс гол үүрэг гүйцэтгэнэ. Үүнтэй холбоотойгоор бусад төрлийн орлого ч нэмэгдэх боломж бий.Харин экспортын бас нэг гол бараа нүүрсний үнэ ханш таагүй хэвээр юм. эдийн засаг хүндрэлтэй, үнэ ханш унасан байсан ч Оюу толгой, Эрдэнэтийн уурхай төрийн оролцоотой үйлдвэрүүд учраас ямар нэг байдлаар ажиллах л болно.
Гэтэл нүүрс экспортолж буй уурхайг аваад үзвэл “Эрдэнэс Таван толгой”-гоос бусад нь хувийн хэвшлийн хөрөнгөөр боссон. Тэгэхээр тэд төрийн үйлдвэр шиг алдагдалтай үед удаан тэсч чадахгүй. Учир иймээс ойрын үед экспортыг бодитой дэмжих алхам хийх шаардлага байна. Хувийнх гэлтгүй улсын том хөрөнгө оруулалт болох “Эрдэнэс Таван толгой” ч бас зогсонги байдалд орсон шүү дээ. Үүнийг ургаш хөдөлгөх нөгөө талаасаа экспортын нөхцөлөө сайжруулахын тулд Засгийн газар идвэхитэй ажиллах цаг үе туллаа. Юу гэвэл Хятадын томоохон компаниудтай худалдаа хийх урт хугацааны гэрээ байгуулах, хилийн боомтын үйл ажиллагааг шуурхай болгох, төмөр замаа хурдан тавих хэрэгтэй юм. Тэгэхгүй болохоор хятадын зах зээлээс бүрэн шахагдаж гарах байдал ажиглагдаж байна. Хятадын нүүрсний импорт нэмэгдэж байхад манай экспорт улам багассан. Энэ нь манай дэд бүтэц хөгжөөгүй тул тээврийн зардал өндөр гардагтай холбоотой бөгөөд эдийн засгийг маань эргээд боомилж байгаа юм.
-Тэгэхээр Хятадын нүүрсний импорт хэдий хэмжээгээр өсөв. Дэлхийн эдийн засгийн удаашралаас болоод ашигт малтмалын үнэ уналаа гээд байгаа шүү дээ?
-Сүүлийн нэг жилд сар бүр өсч ирсэн. Манай улс урьд нь Хятадын зах зээлийн 34 хувийг эзэлж байсан бол одоо 19 хувь боллоо. Уг үзүүлэлт зах зээлээс шахагдаж байгааг илэрхийлсэн хэрэг. Энэ нь төрийн бодлого алдаатай, арчаагүй байгааг ч бас харуулж буй явдал. Хятадын импорт огт буураагүй байхад эзэлж байсан хувиа нэмэгдүүлэх биш бүр алдаад байна. Монгол Улс Хятадын хилийн хажууд, 200 гаруй км-ын зайтай. Гэтэл хаа байсан 1000 гаруй км хол Индонез, Орост зах зээлээ алдаад байгаа юм.
Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ байнга хэлбэлздэг. Өөрөөр хэлбэл, эрэлт нийлүүлэлтийн дагуу л өөрчлөгддөг зүйл. Манай талаас ашигт малтмалын үнэ өндөр байсан, бага ч байсан тээврийн дэд бүтцээ сайжруулах, экспортоо дэмжиж ажиллах зэрэгт анхаарах ёстой. Гэтэл манайд ийм зүйл алга.
-Гадаадын хөрөнгө оруулалт буурахад хууль эрх зүйн орчин нөлөөлсөн гэдэг. Нөгөө талаар манайд орж ирдэг хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхайн салбарт чиглэгддэг. Хөрөнгө оруулалтын бууралтад ашигт малтмалын үнэ хямдарсан явдал яаж нөлөөлөв. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Аль аль нь голлон нөлөөлсөн. Зах зээл дээр ашигт малтмалын үнэ буурвал хөрөнгө оруулалт багасдаг. Гэвч сүүлийн нэг жилд л үнэ буурах хандлагатай байгаа. Түүнээс биш бүх ашигт малтмалын үнэ хямдраагүй. Жишээлбэл, алтны үнэ өссөн шүү дээ. Гэтэл үнэ нэмэгдэж байхад хөрөнгө оруулалт буурдаг нь манай дотоодын үндэслэл болоод байгаа юм. Үүнд өнгөрсөн жил стратегийн салбарт хөрөнгө оруулалтыг хязгаарласан хууль орно. Энэ хуулиар манайд хөрөнгө оруулалт хийх нөхцөлгүй болсон. Дээр нь хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин муудсан тул бүх хөрөнгө оруулалт зогссон гэж хэлэх байна. Том хөрөнгө оруулалт ихэвчлэн уул уурхайд орж ирдэг. Тэр нь зогсчихоор түүнийг дагаж орж ирдэг үйлчилгээ, худалдаа, логистик, тээврийн гэх мэт хөрөнгө оруулалт нь адилхан гацчихсан. Тэгэхээр нэг салбарыг зохицуулж байгаа мэт боловч бодит байдал дээр нийт хөрөнгө оруулалтын урсгалаа хаачихлаа. Иймд Хөрөнгө оруулалтын тухай хуулиа яаралтай батлах хэрэгтэй. Үүнээас гадна манайхан гадаадын хөрөнгө оруулалтыг л яриад байна. Дотоодын хөрөнгө оруулалтаа бас дэмжих ёстой. Тэднийг улсдаа юм бүтээх боломжоор хангаж өгөх шаардлагатай. Монголд дотоодын хөрөнгө оруулалтыг хамгаалсан, зохицуулсан хууль эрх зүйн орчин алга. Хэн дуртай эрх мэдэлтэн хөрөнгө оруулалтыг өөрчилдөг, унагадаг байдалд ороод байна. Энэ байдал удаан үргэлжилбэл дотоодын хөрөнгө оруулалт зогсох аюулын ирмэгт ирсэн. Тэгэхээр гадаадынхан орж ирэхгүй, дотоодынхон хөрөнгө оруулалт хийхгүй болохоор энэ улс яаж хөгжих юм бэ. Ганцхан төсөв, бондын мөнгөөр удаан тэсч чадахгүй нь ойлгомжтой. Иймд хөрөнгө оруулалтын орчноо нийтэд нь засч сайжруулж гадаад дотоодынхныг ялгахгүйгээр Монгол Улсад бүтээх орчинг нь бүрдүүлэх ёстой.
-Улсын төсөв нэлээд тасарч байгаа. Тэгэхээр төсөт тодотгол хийх ёстой гэсэн байр суурьтай эдийн засагчид бий. Гэтэл зарим нь тэгэх шаардлагагүй гэдэг. Та эдийн засагч хүний хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Нийт хөрөнгө оруулалт татарчихаар түүгээр хийгдэж байсан бүтээгдэхүүнээс авах татвар байхгүй болно. Тиймээс анх төлөвлөж байсан татвар их хэмжээгээр тасарч байгаа юм. Ингээд төсвийн алдагдал өмнө нь төлөвлөж байснаас хэд дахин өндөр тоонд гарах гээд байна. Төсвийн алдагдал ийм өндөр гарах нь орлого, зарлагаа тэнцүүлж чадахгүй байгаа гэсэн үг. Үүнийг тэнцүүлэхийн тулд төв банкнаас их хэмжээний мөнгө эдийн засагт гаргалаа. Энэ мөнгөөр тухайн үед хийгдэх байсан ажлыг амжуулж тодорхой эдийн засгийн өсөлтийг тодорхой хэмжээнд өндөр байлгаад байна. Энэ бол хиймэл зохиомол зүйл болж байгаа юм. Үүний сөрөг тал нь барааны үнэ өсөх хандлагаар илэрнэ. Яагаад гэвэл зах зээл дэх бараа нь хэвээрээ байхад эргэлдэж байгаа мөнгөний хэмжээ асар их нэмэгдсэн юм. Нөгөө талаар валютын ханш байна. Оны сүүлч рүү ханш улам нэмэгдэх зүйл ажиглагдах боллоо. Мөн төсвийн замбараагүй бодлогоо сайжруулах шаардлага бий. Үүний тулд татвар төлдөг, хөрөнгө оруулалт хийх үйлдвэрүүдийг дэмжих хэрэгтэй. Энд дахин хэлэхэд хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг нэн даруй сайжруулах хэрэгтэй гэж үзэж байна.
-Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг сайжирлаа гэхэд хэдий хугацааны дараа сэргэх бол. Энэ талаар тооцоо судалгаа хийсэн зүйл байдаг юм болов уу?
-Хөрөнгө оруулалтын хэмжээг өнгөрсөн жилийнхээс тооцвол 40-60 хувиар буурсан. Гэхдээ Хөрөнгө оруулалтын хууль баталсанаар гадаадын хөрөнгө оруулалт ирэх оны эхний улирлаас нэмэгдэх хандлага бий гэсэн тооцоо гарсан. Энэ хууль гарвал хөрөнгө оруулалт 16 хувиар нэмэгдэх бололцоотой гэж судлаачид үзэж байгаа юм. Мэдээж 40, 50 хувиар унасан зүйл 16 хувиар сэргэнэ гэдэг нь тийм их зүйл биш. Гэхдээ манай эдийн засагт зөв тал руугаа эргэсэн эерэг алхам болно. Дараа дараагийн улиралд нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэх жим гарна. Хуулиа батлахгүй бол хөрөнгө оруулалт улам дордоно шүү дээ.
хашчулуун гуай өөрөө байхдаа хийж чадаагүй байж, одоо олон юм хуцаад юу хийнэ?

0 Сэтгэгдэл
2013.09.05