Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр болох үйл явдлууд
08.30 цагт Төрийн ордны их танхимд "Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын шинэчлэл" үндэсний чуулган эхэлнэ.

09.00 цагаас Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас “Төрөөс ойн талаар баримтлах бодлого” баримт бичгийн төслийн хэлэлцүүлэг “Пума” зочид буудлын хоёрдугаар  давхарын хурлын танхимд болно.

10.00 цагаас Беларусь улсын үндэсний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг МҮХАҮТ-д нээлтээ хийнэ.

10.30 цагт ХЭҮК Засгийн газрын 11 дүгээр байрны 514 тоотод хэвлэлийн бага хурал хийнэ.

11.40 цагаас “Гудамж” төслийн III, IV хорооллын эцсийн уулзварыг нээнэ.

13.00 цагаас “Беларусь–Монгол”-ын бизнес форум Корпорайт-3 зочид буудлын Их танхимд болно.

10.00 цагаас "Хотыг цэцэрлэгжүүлэх нь" сэдэвт сургалт, семинар Нийслэлийн засаг захиргааны 2 дугаар байрны 16 давхарт Өргөө танхимд болно.
-“Сэргээгдэх эрчим хүч” үндэсний форум -9.5-нд Туушин зочид буудалд болно.

-Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах” сургалт “Континентал”, “Эдельвайс” зочид буудалд эхэлнэ.

T ARA ба K POP ододын тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг өгөх хэвлэлийн бага хурал 12.00 цагт ETV телевизийн байранд болох гэж байна.

Өнөөдөр "Эвлүүлдэг зурагны үзэсгэлэн" 11.00  цагт Уран зургийн галерейд нээлтээ хийх гэж байна.

“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЖИЛЛАГСДЫН НИЙГМИЙН БАТАЛГАА” сэдэвт улсын зөвлөгөөн маргааш буюу 2013 оны 9-р сарын 5-ны өдрийн 08.30 цагт ЭМЯ-ны Б зааланд эхэлнэ.
10 цагт Эрүүл мэндийн технологийн сургууль /хуучнаар Сувилагчийн сургууль/-д Япончууд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон тархины харвалттай хүмүүсийн хөдөлгөөн заслын эмчилгээнд хэрэглэгдэх техник, тоног төхөөрөмжийг бэлэглэнэ. Дашрамд дурдахад тус сургууль нь Японы Гунма их сургуультай хамтран Хөдөлгөөн засалч нарыг монголд анх удаа бэлтгэж эхлээд байна.


•    Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан /09.05/ 14.00 цагаас Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар нийслэлд баригдаж буй зарим барилгын ажил, түүнтэй холбогдуулан иргэдээс гаргасан санал, гомдлын дагуу өнгөрсөн 7 хоногт хийсэн шалгалтын тухай, Нийслэлийн хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын тухай, Нийслэлд хэрэгжүүлж байгаа төслүүдийн явц, цаашид авах арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд
11.00 цагаас “Барилгын салбар, Орон сууцны үнэ” сэдвээр Барилгын зөвлөгөө мэдээллийн төв, Барилга, хот байгуулалтын яам, Монголын барилгачдын холбоо, Орон сууц санхүүжилтын корпораци, Гэр хорооллын хөгжлийн газар хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

Үндэсний мэдээллийн төвд
11.30 цагаас “Алтан гөрөөс-2013” олон улсын яруу найргийн фестивалийг Монголд анх удаа зохион байгулах гэж байгаа талаар “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийнхэн мэдээлнэ
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан