АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Д.Нацагдоржийн хөшөөг шилжүүлэхийг зохиолчид эсэргүүцэж, мэдэгдэл гаргажээ
НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хөшөөг Улаанбаатар зочид буудлын урд, хуучнаас Лениний хөшөөний тууринд шилжүүлэн суулгах шийдвэр гаргасан юм. Харин энэ шийдвэртэй Монголын зохиолчдын эвлэлийнхэн санал нийлэхгүй байгаа гэдгээ илэрхийлж мэдэгдэл гаргажээ.
Тэд мэдэгдэлдээ, “Монголын Зохиолчдын Эвлэлийн Удирдах зөвлөл яаралтай хуралдаж дараахь мэдэгдэлийг нийслэлийн удирдлагуудад хүргүүллээ.
Нийслэлийн ИТХ-аас их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг гэнэт нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасанд Монголын зохиолчид, Зохиолчдын байгууллага бид эсэргүүцэж байна.
Хэдийгээр Д.Нацагдоржийн хөшөөний газар, орчин тойрон нь Монголын Зохиолчдын өмч биш ч Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчийн нэг болохын хувьд Дашдоржийн Нацагдоржийн хөшөөг босгох тухай саналыг тухайн үеийн зохиолчдын байгууллагын удирдлага Сайд нарын зөвлөлд хүсэлт гаргаж БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1956 оны 581-р тогтоол гарснаар уран барималч Махбалын зохиосон зураг төслийн загвараар төрийн шагналт барималч Н.Жамбаагийн удирдлагаар Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны дүрслэх урлагийн баримлын тасгийн хэсэг урчууд бүтээн Ардын Хувьсгалын 40 жилийн ойг тохиолдуулан тус газарт босгосон түүхтэй. Уг хөшөө нь манай улсад бүтээсэн анхны том хүрэл хөшөө бөгөөд түүний суурь довжооны өндөржилт, орчны тохижилтын зураг төслийг Улсын барилгын зургийн институтээс зохиосон байдаг.
Гурван талдаа шаталсан довжоо бүхий 144 м битон хавтан талбайтай ,хөшөөний суурь нь 4 метр, хөшөө нь 6 метр өндөртэй. Хөшөөний суурийн ханан дээр зохиолчийн алдарт бүтээл “Миний нутаг” найраглалаас уйгаржин бичгээр сийлэн бичсэн байдаг. 1962 оноос хөшөөний орчин тойрныг зүлэгжүүлэн мод тарих зэргээр тохижуулж зохиолчид хүндэтгэл үзүүлэх, орчин тойронд нь соёлын арга хэмжээ зохион байгуулж ирсэн. Ийнхүү Монголын утга соёлын түүх, үнэт дурсгал болон мөнхжүүлж ирсэн тус хөшөөг нүүлгэн шилжүүлэх тухай та бүхэн нэг ч зохиолчийн болоод зохиолчдийн байгууллагын саналыг сонсоогүйд гайхширч байна. Хагас зуун жилийн настай тус хөшөөг шилжүүлэхэд ямар нэг гэмтэл, хохирол учрахгүй байх, цаашлаад бүтээлийн зохиогчийн эрх хөндөгдөхгүй байх баталгаа алга. “Хөшөөний газрыг зарах өөр зориулалтаар ашиглахын тулд энэхүү түүхийн үнэт дурсгалыг хөндөж буйд зохиолчид бид харамсаж байна” гэсэн мэдэгдлийг Монголын Зохиолчдын Эвлэл нийслэлийн удирдлагад хүргүүлжээ.
НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хөшөөг Улаанбаатар зочид буудлын урд, хуучнаас Лениний хөшөөний тууринд шилжүүлэн суулгах шийдвэр гаргасан юм. Харин энэ шийдвэртэй Монголын зохиолчдын эвлэлийнхэн санал нийлэхгүй байгаа гэдгээ илэрхийлж мэдэгдэл гаргажээ. Тэд мэдэгдэлдээ, “Монголын Зохиолчдын Эвлэлийн Удирдах зөвлөл яаралтай хуралдаж дараахь мэдэгдэлийг нийслэлийн удирдлагуудад хүргүүллээ.

0 Сэтгэгдэл