Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүний хамгийн аюултай насыг эрдэмтэд тогтоолоо
Эрэгтэй эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд хамгийн аюултай насыг эмч мэргэжилтнүүд тогтоосон байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар бол хүн тодорхой насандаа өвчлөх магадлал хамгийн өндөр болдог учраас энэ үедээ өөрийн эрүүл мэнддээ онцгой анхаарах ёстой юм байна. Гэхдээ энэ нь эрэгтэй эмэгтэйчүүдэд өөр өөр насанд нь тохиодог гэжээ. АНУ-ын Техас дахь Эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд финляндын Хельсинкийн их сургуулийн болон төв эмнэлгийн эмч нартай хамтран хэдэн мянган хүний өвчний түүхийг судалж үзээд эрчүүдийн хувьд энэ нас нь 40 наснаас хойш, харин эмэгтэйчүүдийн хувьд 30 хүртэлх насанд гэж тогтоосон байна. Өвчтөнүүдийн нас 15-49-ийн хооронд хэлбэлзэж байснаас ийм дүгнэлтэд хүрчээ. Энэ үед хүмүүс зүрхний шигдээсээр өвчлөх илүү магадлалтай байдаг байна. Ер нь энэ үед аль ч хүйсийн хүн үхлийн аюултай өвчнөөр өвчлөх нь элбэг тохиолддог гэжээ. Үүнд биеийн эсэргүүцэл буурч, дээр нь тамхи татах, таргалах явдал нөлөөлдөг гэсэн  байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан