Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХЭҮК-т эрүүдэн шүүж байна гэх гомдол олноороо ирэх болжээ
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, “Хүний эрх гэдэг бол дан ганц Монгол Улсын асуудал биш. Дэлхий нийтийн асуудал. Хүн эрх зөрчигдвөл бид дангаараа шийддэг юм биш. Хүн бүрийн оролцоо чухал болжээ. Тиймээс хүний эрхийн асуудал хүн бүрийн гарт бий шүү” гэсэн юм. Хүний эрхийн комисст сүүлийн үед эрүүдэн шүүж байна гэх гомдол олноороо ирэх болжээ. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад эрүүдэн шүүсэн тохиолдлууд олноороо бүртгэгдэж байгааг тэрээр онцолсон юм. Тухайлбал, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад хүчээр хэрэг хүлээлгэх гэж “хэргээ хүлээхгүй бол эхнэрийг чинь хорино. Өвчтэй эхийг чинь шоронд хийнэ” гэх мэтчилэнгээр айлган сүрдүүлсэн байдлаар хэрэг тулгах, хүлээлгэх байдал байсаар байгааг ХЭҮК-ын дарга хэлж байна. Тиймээс үүнийг анхааралдаа авч, УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, хууль хяналтын байгууллагатай хамтарсан уулзалтыг ирэх сард хийхээр төлөвлөөд байгаа аж.
Мөн ХЭҮК-оос 2012 онд бэлтгэж УИХ-ын  Хууль зүйн байнгын хорооны хурлаар хэлэлцүүлсэн Хүний эрхийн илтгэл урьд өмнөх жилүүдэд гарч байгаагүй шинэ зүйл их байсан аж. Тухайлбал, ХЭҮК-д хандсан гомдлыг цаг тухай бүрт нь шийдвэрлэж, түүнийгээ тайлан илтгэлд тусгасан нь УИХ-аас сайшаагдсан аж. Гэвч энэ илтгэлд заасан зарим арга хэмжээг Засгийн газар хэрэгжүүлэх нь хойрго байгааг албаныхан хэлж байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан