Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ оны хамгийн үнэтэй инээдмийн эмэгтэй жүчигчид хэн бэ?
“Forbes” сэтгүүл жил бүрийн сүүлийн улиралд хамгийн их ашиг орлого цуглуулсан уран бүтээлчдийг уламжлал болгон нэрлэдэг. Тэгвэл энэ удаад хамгийн их орлоготой 5 эмэгтэй инээдмийн жүжигчдийг танилцуулъя.

1.    Софиа Вергера: 20 сая ам.доллар

“The modern family” телевизийн сериалаараа олонд хүрсэн Колумби жүжигчин Софиа энэ онд маш амжилттай ажиллажээ. Инээдмийн жүжигчид дотор хамгийн нэр хүндтэйд тооцох энэ бүсгүй  Diet Pepsi, Covergirl, Rooms to go, Sythroid, K-mart  гэх зэрэг хэд хэдэн томоохон компаниудтай гэрээ хийж тэднээс маш өндөр үнэлгээ авсан.

2.    Кали Куоко: 11 сая ам.доллар

Түүнийг 2007 оноос хойш бүтээгдсэн “Big bang theory” кинонд тоглохдоонэг ангид 300.000 ам.доллараар тоглосон гэсэн яриа үнэн бололтой. Тус бүтээлээрээ хоёр ч шагнал авсан түүнийг хамгийн чадвартай инээдмийн жүжигчин гэдэг.Мөн энэ орлого дээр  Priceline, Toyota зэрэг компанитай хамтран ажилласны 2 сая ам.долларын ашиг нэмэгджээ.

3.    Мариска Харгитэе: 11 сая ам.доллар

Кино ертөнцийн уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг  томоохон наадам бол “Эмми” болон “Алтан бөмбөрцөг” юм. Тэгвэл энэ хоёр наадмаас аль альнаас шагнал хүртэж байсан тэрээр гэмт хэргийн сэдэвтэй “Law&Order: Special Victims Unit” киноны гол дүрийг бүтээснээр ийнхүү гутгаарт бичигджээ.

4.    Тина Фей: 10 сая ам.доллар

2006-2013 он хүртэл нийтдээ 7 жилийн турш үзэгчдийг хөгжөөсөн “30 Rock” киноны ажил дууссан ч Тина NBC  телевизийн продюсераар ажиллах болсон нь ийнхүү ашиг олох нөхцлийг бүрдүүлсэн гэнэ.

5.    Бетенни Франкел: 10 сая.ам доллар
    
     Мэдээж өөрийн эрхлэн явуулдаг “Беннити” телевизийн шоу нэвтрүүлэг, түүнчлэн дэлхий даяар алдартай “Skinnygirl” коктейлний сүлжээ, мөн энэ онд 4 боть ном гаргасан нь уншигчдад маш их хүрч нэр хүндийг нь улам өсгөлөө.
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан