АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Камерон Макрей: Бидний өгсөх, уруудах нь зорилго, үнэт зүйлсээ хамтран олж чадах эсэхээс шалтгаална

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia 2013” чуулга уулзалт Улаанбаатарт болж байна. Уг чуулга уулзалтыг Монголын уул уурхайн үндэсний ассоциаци 11 дэхь жилдээ зохион байгуулж буй юм. Өмнөх жилүүдэд уг чуулга уулзалт болж буй Монголын хүүхдийн ордон хөл тавих зайгүй хүн цуглаж бүгчим агаарыг ч тоолгүй хөлсөө арчингаа энд тэнд бизнесийн тухай хүүрнэсэн хүмүүсийн дуу чих шуугитал сонсогддог байлаа. Гэтэл энэ жил тус ордон сэлүүхэн, хуралд сууж байгаа хүмүүс армаг тармаг хаа дуртай суудалдаа сууж, агаартай болж. Энэ нь манай улсад мөнгөө бариад ирдэг хөрөнгө оруулагчдын сонирхол буурсантай холбоотой гэж хэлж болох юм. Үүнийг дараахь баримт бэлхнээ нотолно. Өнгөрсөн жил 50 гаруй орны 1000 гаруй уул уурхайн компанийн төлөөлөгчид оролцож байв. Гэтэл энэ онд 10 гаруй орны 250 гаруй компанийн төлөөлөл оролцож буй аж.
Хурлын уур амьсгалыг ажвал Монголын хөрөнгө оруулалтын орчин хэрхэн өөрчлөгдөх, оруулсан хөрөнгийнхөө хувь заяа хааш эргэхийг ажих, ашигт малтмалын салбарын хууль эрх зүйн орчны ямар болохыг хүлээсэн яриа, дүр төрхтэй болж байна.
Иймд энэ удаагийн чуулга уулзалтын “Засгийн газрын цаг”-аар төрөөс баримталж буй бодлогыг сонсч санал бодлоо хуваалцдаг байсныг өөрчилж, зохион байгуулагчдын сонгон авсан таван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг, хуралдаан өрнүүлсэн юм. Ингээд “Хууль, эрх зүйн тогтвортой орчинг бий болгох нь”, “Дэд бүтцийг хөгжүүлэх оновчтой шийдэл”, “Байгаль орчны асуудлууд”, “Хүний нөөцийн эрэлт, нийлүүлэлт”, “Орон нутгийн засаг захиргаа, олон нийтийн оролцоо” гэсэн сэдвээр хэлэлцэж санал бодлоо хуваалцаж байна.
Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд, яам, агентлагийн удирдлага, эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож өнөөгийн байдал цаашдын чиг хандлагын тухай ярилцаж байгаа юм.
Чуулга уулзалтад “Оюу толгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Камерон Макрей “Би Оюу толгойн захирлын албаа ирэх сард хүлээлгэж өгнө. Энд өөрийнхөө ажилласан гурван жилийн тухай биш Оюу толгойд сүүлийн 20-иод жил өрнөсөн бүтээн байгуулалтын тухай санал бодлоо хэлье. Хэдэн тэрбум ам.доллараар яригдах хөрөнгө оруулалт тийм амар хийгдэхгүй нь мэдээж. Олон сая жил газрын гүнд бүрэлдсэн гайхамшигтай ордыг олж илрүүлээд гуравхан жилийн дотор Оюу толгойг ашиглалтад орууллаа. Энэ хугацаанд дотоодын болон олон улсын нөөц бололцоог хэрхэн дайчилж юу бүтээж болохыг Оюу толгой харууллаа. Эрс тэс уур амьсгалтай, дэд бүтэц хараахан хөгжөөгүй газарт дэлхийн төвшний уурхайг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө барьж бүрэн хүчин чадлаараа ажиллах төвшинд хүргэлээ. Долоон жилийн турш таван удаа оролдлого хийсний үр дүнд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Тухайн үед нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийчихээд байсан билээ. 2010 оноос хойш эхэлсэн уг төсөл тийм ч дардан замаар яваагүй. Хөрөнгө оруулалтын гэрээ заавал бүгд нэг саналтай байхыг шаардахгүйгээр, нэгдсэн ойлголтод хүрэхийн төлөө хамтран ажиллах, өрөөл бусдын өөр санал бодлыг хүндэтгэхийн зэрэгцээ түншлэлийн ашиг тусыг дээшлүүлэх нэг ёсны баталгаа болсон гэж хэлж болно. Энэхүү тэнцвэрийг зөв олох нь чухал ач холбогдолтой. Учир нь Монгол Улсад аливаа хөрөнгө оруулах бусад хөрөнгө оруулагчид Оюу толгой төслөөс үлгэр жишээ авч байна. Гэхдээ Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан ч Оюу толгой төслийн хөрөнгө оруулагчдын хувьд томоохон геополитикийн сорилт тулгарч байсан билээ. ОХУ-аас түлш импортлох, Хятадаас эрчим хүч авах, баяжмалаа дэлхийн зах зээлд борлуулах баталгаатай гэрээ хэлцэл байгуулагдаагүй байв.
Мөн Монгол Улсаас түүхий эд экспортлох, уул уурхайн тоног төхөөрөмж тээвэрлэн оруулж ирэх гээд логистиъкийн бэрхшээл тулгарч байлаа. Хөрөнгө оруулагчид энэ төслийн ирээдүйд итгэж байсан тул эрсдэл хүлээхэд бэлэн байлаа. Ийм ч учраас эрсдэл дааж хөрөнгө оруулсан. Оюу толгой төсөл төгс байсан уу гэвэл мэдээж үгүй. Оюу толгой бол Монгол Улс, олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд ч уул уурхайн салбарт ч шинэ туршлага юм. Мэдээж бизнесийн үйл ажиллагаанд тодорхой дэмжлэг хэрэгтэй. Үйл ажиллагаа нь дөнгөж эхэлж байхад зөвшөөрөл лиценз олгох ажил удааширвал сөхрөөд уначих зовлон бий. Бидний туршлагаас харахад энэ асуудал шийдвэрлэгдээгүй хэвээр байна. Үүнд яаралтай анхаарал хандуулах шаардлага бий. Хамгийн гол нь бидний өгсөх уруудах нь нэгдсэн зорилго, нийтлэг үнэт зүйлсээ хамтран олж ашиглаж чадах эсэхээс шалтгаална” хэмээн хэллээ.
Уг чуулган дээр Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Өнөөдөр Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар хамгийн чухал байр суурь эзэлдэг. Тодруулбал ДНБ-ийн 20, төсвийн орлогын 40, хөрөнгө оруулалтын 85, экспортын орлогын 90 орчим хувийг бүрдүүлэх болсон. Уул уурхайн салбарын бизнес, хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах зорилго бүхий "Хөрөнгө оруулалтын тухай", "Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай", "Урт нэртэй" хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай" зэрэг хуулийн төслүүдийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэл хангаад байна.
Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ сүүлийн хоёр жил дараалан буурах хандлагатай байна. 2013 оны сүүлийн хагаст Монгол Улсын экспортын гол ашигт малтмал төмрийн хүдэр, зэс, нүүрсний үнэ 13- 40 орчим хувиар уналаа.
Харин алт тушаалт эхний хагас жилийн байдлаар төлөвлөснөөс 55 орчим хувиар, цайрын олборлолт дахин нэмэгдсэн. Харин газрын тосны экспортын орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 орчим хувиар өссөн байна.
Гэсэн хэдий ч оны хагас жилийн байдлаар манай улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30 гаруй хувиар буурсан тооцоо бий. Шалтгаан нь олон улсын зах зээлд ашигт малтмалын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ унаж орлого багассанаар уул уурхайн хөрөнгө оруулалт саарч, эдийн засагтаа нөлөөлснөөр валютын ханш өсөх хандлага гарлаа.
Түүнээс гадна Оюу толгой төслийн анхны хөрөнгө оруулалт дуусч, далд уурхайн бүтээн байгуулалтын нэмэлт санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй байгаа, хууль эрх зүйн орчны зарим өөрчлөлт болон тогтворгүй байдал нь хөрөнгө оруулалт буурахад нөлөөлсөөр байна” хэмээв. Ямартай ч манай улсын эдийн хөдөлгүүр болсон уул уурхайн салбар одоогоор зогсонги байдалд орох боллоо. Цаашид ямар замаар яаж явахыг намрын чуулган заах бололтой.
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.

0 Сэтгэгдэл
Bagabandi
Камерон Макрей хэлсэн үгээр бид явбал хэзээч ашиг хүртэхгүй орд дуусна. Татварын орлогоо бол авнаа гэхдээ ийм баялагтай улс зөвхөн татварын ашиг хүртэнэ гэвэл тун харамсатай түүх болон үлдэнэ.
2013.09.06
2013.09.06
2013.09.06