Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Дэнзэн Т.Блэйрийн багийн орчуулагчаар ажиллаж байна

Ерөнхий сайдын хүргэн дүү Г.Дэнзэн ЗГХЭГ-ын дэд дар­гаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиг­лаж эхнэрийнхээ ком­панийг тендерт ялуулсан талаар багагүй шуугиулсан. “Эрдэнэс Таван толгой” ХК-иас “Говь нүүрс” компани 17 тэрбум төгрөгийн тендер авсан хэмээн түүний тухай мэдээлэл гарснаар удалгүй тэрээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Харин сүүлийн үед түүнийг Оюу толгой төслийг удирдаж буй гэж мэдээлэл гарах болов. Энэ талаар Г.Дэнзэн албан ёсоор тайлбар өгөөгүй ч үүнээс огт өөр байгууллагад ажил­лаж байгаа аж.
Уржигдар ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг Монголын Засгийн газар Анг­лийн Ерөнхий сайд асан Тони Блэйрийн багийг хөлсөлж ажиллахаар болсныг дуулгав. Тэгвэл ЗГХЭГ-ын дэд даргаас буугаад хэсэг хугацаанд ажил­­гүй байсан Г.Дэнзэн Т.Блэйрийн багийн зуучлагч орчуулагчаар ажиллаж буй юм байна. Өөрөөр хэлбэл, Монголд ажиллах тус санг Шинэчлэлийн Засгийн газартай холбох ажлыг хийж, гүйцэтгэх гэнэ. 
0 Сэтгэгдэл
Hoorhiii doo oor hurgui l n yum bh daaa
Алтанхуягийн хамаатан бэр гэж сонин сонин гарууд их оодорч байнаа
өө за гараад өгч Үхэшгүй кашшей
naadah chin angli hel meddeggui shte
Хамгийн их уншсан