АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Б.Цогоо: Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, албан хаагчдаа бэхжүүлнэ
“Төрийн албаны Мерит тогтолцоо -туршлага сургамж, сорилт боломж” сэдэвт олон улсын чуулга уулзалт хоёр өдрийн турш Төрийн ордонд өрнөж, өчигдөр өндөрлөлөө. Уулзалтад Канад, БНХАУ, БНСУ, Франц, Кувейт, Армен, Вьетнам, Энэтхэг зэрэг 13 орны Төрийн албаны төв байгууллагын төлөөлөгчид оролцов. Манай улсыг сүүлийн жилүүдэд энэхүү чуулганд тогтмол оролцож, ардчилал, нийгмийн шинэчлэлийн үйл явцыг амжилттай хэрэгжүүлж байгааг үнэлэн 2013 оны чуулганыг зохион байгуулах эрх өгчээ. Чуулга уулзалтаар хамгийн түрүүнд өрнөсөн яриа нь төрийн албан хаагчдын тоо байв. Манай урд хөрш БНХАУ 1.3 тэрбум хүн амтай хэр нь долоон сая төрийн албан хаагчтай. Азербайжан улс есөн сая хүн амтайгаас 30 мянга нь төрийн албан хаагч бол манайх түүнээс ч бага 2.9 сая хүн амтай атлаа 160 мянган албан хаагчтай аж. Үүнийг сонсоод олон улсын төлөөлөгчид төрийн алба данхайсан хэмээн шүүмжилж байв.

-Чуулга уулзалтын үндсэн сэдэв болон Мерит тогтолцооны талаар манай уншигчдад тайлбарлаж өгөөч?
-Энэ удаагийн уулзалтаар төрийн албыг тогтвортой, улс төрөөс ангид байлгах мерит тогтолцооны зарчмыг хэрхэн нэвтрүүлэх талаархи туршлагаа гадаадын төлөөлөгчид бидэнд ярьж байна. 13 орны 30 гаруй төлөөлөгч оролцсон уг хуралд тухайн орныхоо Төрийн албаны дарга, дэд дарга нар хүрэлцэн ирсэн. Мөн дөрвөн орны сайд, дэд сайд нар оролцож байгаа. Төрийн алба улс төрөөс ангид хараат бус, биеэ даасан байх нийгмийн баталгааг хангах талаар харилцан туршлага солилцлоо. Бидний анхаарлыг БНХАУ, Энэтхэг, Казакстан улс ихээхэн татаж байна. Тэд хууль эрхзүйн орчин, шинэтгэлийн талаар томоохон эрх зүйн өөрчлөлт хийсэн. Төрийн үйлчилгээний албаа хэрхэн биеэ даалгасан туршлагаа ярьж байна. Мөн Турк улсын Төрийн албаны ерөнхийлөгч энэ уулзалтад оролцож байгаа. Турк сүүлийн жилүүдэд төрийн албаны шинэтгэлийн талаар эрчимтэй ажиллаж эхэлсэн. Ихэнх орны хөгжлийн бодлогын чиг хандлага нь төрийн албаны тогтолцоо, түүнд ажиллаж буй иргэдийн чадавхи, боловсон хүчин тогтвортой байхаас шууд хамаардаг. Улс орнууд ч энэ талаар ихээхэн анхаарч эхэлжээ.
-Дээрх туршлагаас манай улс аль тогтолцоог нь нэвтрүүлэх боломжтой бол?
-Дээр дурьдсан гурван орны туршлагаас манай улсад аль нь тохиромжтой байгаа эсэхийг судалж үзнэ. Цаашид энэ арга хэмжээг өргөтгөнө. Хоёр талын төлөөлөлтэй уулзсан. Тухайлбал, Энэтхэг, БНХАУ улсын Төрийн албаны зөвлөлийн даргатай уулзалт хийгээд байна. Уулзалтын дүнд төрийн албаны байгууллагууд харилцан туршлага солилцож, хамтран ажиллах талаар ярьж тохирлоо. Энэтхэгийн Төрийн албаны даргын хэлж буйгаар тус улсад төрийн албаны сонгон шалгаруулалтыг онлайнаар хийдэг юм байна. Үүнийг танилцуулах тусгай программ гаргаж, Монголын Төрийн албаны холбогдох хүмүүст сургалт зохион байгуулахаар төлөвлөлөө.
-Мерит тогтолцоог манайд нэвтрүүлэхэд тулгамдаж буй ямар асуудал байна вэ?
-Төрийн албаны тухай хуульд 2008 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хуульд зарчмын хэд хэдэн шинэчлэлт хийсэн. Хамгийн гол нь, төрийн албан хаагчийг улс төрөөс хараат бус байлгах юм. Мөн тогтвортой ажиллуулахын зэрэгцээ албан хаагчдын нийгмийг баталгааг хангуулах чиглэлээр хэд хэдэн заалт орсон ч амьдралд төдийлэн биеллээ олохгүй байна. Үүнийг цаашид өөрчилнө. Хууль эрх зүйн орчныг нь шинэчлэх замаар амьдралд баттай хэрэгжүүлж, тогтвор суурьшилтай, төрд чин сэтгэлээсээ зүтгэдэг боловсон хүчнээр энэ албыг бэхжүүлэх талаар Төрийн албаны зөвлөл ажиллаж байна.
-Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулна гэлээ. Ингэснээр төрийн албаны хүнд суртал, авлига хээл хахууль багасах байх.
-Төрийн албаны шинэтгэл хийхийн төлөө хуулиа мөрдөж ажиллаж байгаа. Харин зарим зүйлд хууль эрхзүйн зохицуулалт зайлшгүй хийх шаардлагатай. Ялангуяа төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулахад тавьж буй шаардлагыг тухайн албан тушаалтны ажлын байрыг тодорхойлдог байгууллага нь гаргаж өгдөг. Гэтэл Энэтхэгийн төрийн алба тухайн ажлын байрыг тодорхойлж байгаа шаардлагыг Төрийн албаны төв байгууллага нь тодорхойлсны дагуу сонгон шалгаруулалт хийдэг юм билээ. Төв байгууллага нь хүнээ ч томилж өгдөг юм байна. Мөн тусгай шаардлага гэж бий. Төрийн жинхэнэ албаны болон удирдах албан тушаалын тусгай шаардлагыг жигдлэх ёстой. Өөрөөр хэлбэл, ижил түвшний байгууллагуудын ажлын байрны сонгон шалгаруулалт зөрүүтэй гарч байна. Үүнийг одоогийн эрх зүйн зохицуулалтаар Төрийн албаны зөвлөл жигдэлж, нэг болгож өөрчлөх боломжгүй. Цаашид энэ чиглэлийн эрх зүйн зохицуулалтыг хийгээд ирвэл бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга, аймгуудын Засаг дарга нарт ижил шаардлага тавигдах юм. Тиймээс бид төрийн албаны удирдах албан тушаалд томилогдох албан тушаалтанд тавигдах нэгдсэн шаардлагыг боловсруулж, УИХ-д оруулаад байгаа. Энэ батлагдвал хууль эрхзүйн талаасаа тавьж буй шаардлага нь адилхан болох юм.
mongoloor duuren tur orlon guitsetgegchid
Дарханы ТАЗөвлөл нь ерөөсөө хуулиа барьж ажиллахгүй байна. 6-р сард Шалгалтанд ороод 1-т орсон хүн тэр ажилдаа томилогдохгүй байна аа Үүнийг шалгаач Танай байгууллага үүнд анхаарахыг хүсч байна...
ах дүү хамаатан саднаа тохиролцоо хийгээд төрийн албанд оруулчихаж байгаа болохоор яаж төр цэвэрших юм, үүнийг зогсоох талаар хууль гаргах ёстой ,жирийн иргэн ороод ажиллахыг бодно биздээ ,шалгалт өгөөд 2 жил болчихоор дахин шалгалт өгөхөөс нааш хүчингүй ,харин нөгөө төрд удчихсан нөхдийн хүүхэд хаана нь ч хамаагүй дуртай газраа шалгалт өгөөгүй байж байх л юм ,бүр мэргэжилгүй хүнийг хүртэл сургууль төгсгөсөн болгоод тавьдаг тийм юм төв аймагт л лав их л байх юм энэ талаар шалгах л хэрэгтэй иргэд хэлээд өгнө шүү дээ
amidral bargar baina shuu
toriin alban haagcid darga nariin gariin shuus bolj duuslaa
uneheer chadah bolow uu
uneheer chadah bolow uu
“Төрийн албаны Мерит тогтолцоо -туршлага сургамж, сорилт боломж” сэдэвт олон улсын чуулга уулзалт хоёр өдрийн турш Төрийн ордонд өрнөж, өчигдөр өндөрлөлөө. Уулзалтад Канад, БНХАУ, БНСУ, Франц, Кувейт, Армен, Вьетнам, Энэтхэг зэрэг 13 орны Төрийн албаны төв байгууллагын төлөөлөгчид оролцов. Манай улсыг сүүлийн жилүүдэд энэхүү чуулганд тогтмол оролцож, ардчилал, нийгмийн шинэчлэлийн үйл явцыг амжилттай хэрэгжүүлж байгааг үнэлэн 2013 оны чуулганыг зохион байгуулах эрх өгчээ. Чуулга уулзалтаар хамгийн түрүүнд өрнөсөн яриа нь төрийн албан хаагчдын тоо байв. Манай урд хөрш БНХАУ 1.3 тэрбум хүн амтай хэр нь долоон сая төрийн албан хаагчтай. Азербайжан улс есөн сая хүн амтайгаас 30 мянга нь төрийн албан хаагч бол манайх түүнээс ч бага 2.9 сая хүн амтай атлаа 160 мянган албан хаагчтай аж. Үүнийг сонсоод олон улсын төлөөлөгчид төрийн алба данхайсан хэмээн шүүмжилж байв.
Энэ үеэр Төрийн албанд мерит тогтолцоог хэрхэн нэвтрүүлэх талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоотой уулзаж, ярилцлаа.

-Чуулга уулзалтын үндсэн сэдэв болон Мерит тогтолцооны талаар манай уншигчдад тайлбарлаж өгөөч?
-Энэ удаагийн уулзалтаар төрийн албыг тогтвортой, улс төрөөс ангид байлгах мерит тогтолцооны зарчмыг хэрхэн нэвтрүүлэх талаархи туршлагаа гадаадын төлөөлөгчид бидэнд ярьж байна. 13 орны 30 гаруй төлөөлөгч оролцсон уг хуралд тухайн орныхоо Төрийн албаны дарга, дэд дарга нар хүрэлцэн ирсэн. Мөн дөрвөн орны сайд, дэд сайд нар оролцож байгаа. Төрийн алба улс төрөөс ангид хараат бус, биеэ даасан байх нийгмийн баталгааг хангах талаар харилцан туршлага солилцлоо. Бидний анхаарлыг БНХАУ, Энэтхэг, Казакстан улс ихээхэн татаж байна. Тэд хууль эрхзүйн орчин, шинэтгэлийн талаар томоохон эрх зүйн өөрчлөлт хийсэн. Төрийн үйлчилгээний албаа хэрхэн биеэ даалгасан туршлагаа ярьж байна. Мөн Турк улсын Төрийн албаны ерөнхийлөгч энэ уулзалтад оролцож байгаа. Турк сүүлийн жилүүдэд төрийн албаны шинэтгэлийн талаар эрчимтэй ажиллаж эхэлсэн. Ихэнх орны хөгжлийн бодлогын чиг хандлага нь төрийн албаны тогтолцоо, түүнд ажиллаж буй иргэдийн чадавхи, боловсон хүчин тогтвортой байхаас шууд хамаардаг. Улс орнууд ч энэ талаар ихээхэн анхаарч эхэлжээ.
-Дээрх туршлагаас манай улс аль тогтолцоог нь нэвтрүүлэх боломжтой бол?
-Дээр дурьдсан гурван орны туршлагаас манай улсад аль нь тохиромжтой байгаа эсэхийг судалж үзнэ. Цаашид энэ арга хэмжээг өргөтгөнө. Хоёр талын төлөөлөлтэй уулзсан. Тухайлбал, Энэтхэг, БНХАУ улсын Төрийн албаны зөвлөлийн даргатай уулзалт хийгээд байна. Уулзалтын дүнд төрийн албаны байгууллагууд харилцан туршлага солилцож, хамтран ажиллах талаар ярьж тохирлоо. Энэтхэгийн Төрийн албаны даргын хэлж буйгаар тус улсад төрийн албаны сонгон шалгаруулалтыг онлайнаар хийдэг юм байна. Үүнийг танилцуулах тусгай программ гаргаж, Монголын Төрийн албаны холбогдох хүмүүст сургалт зохион байгуулахаар төлөвлөлөө.
-Мерит тогтолцоог манайд нэвтрүүлэхэд тулгамдаж буй ямар асуудал байна вэ?
-Төрийн албаны тухай хуульд 2008 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хуульд зарчмын хэд хэдэн шинэчлэлт хийсэн. Хамгийн гол нь, төрийн албан хаагчийг улс төрөөс хараат бус байлгах юм. Мөн тогтвортой ажиллуулахын зэрэгцээ албан хаагчдын нийгмийг баталгааг хангуулах чиглэлээр хэд хэдэн заалт орсон ч амьдралд төдийлэн биеллээ олохгүй байна. Үүнийг цаашид өөрчилнө. Хууль эрх зүйн орчныг нь шинэчлэх замаар амьдралд баттай хэрэгжүүлж, тогтвор суурьшилтай, төрд чин сэтгэлээсээ зүтгэдэг боловсон хүчнээр энэ албыг бэхжүүлэх талаар Төрийн албаны зөвлөл ажиллаж байна.
-Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулна гэлээ. Ингэснээр төрийн албаны хүнд суртал, авлига хээл хахууль багасах байх.
-Төрийн албаны шинэтгэл хийхийн төлөө хуулиа мөрдөж ажиллаж байгаа. Харин зарим зүйлд хууль эрхзүйн зохицуулалт зайлшгүй хийх шаардлагатай. Ялангуяа төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулахад тавьж буй шаардлагыг тухайн албан тушаалтны ажлын байрыг тодорхойлдог байгууллага нь гаргаж өгдөг. Гэтэл Энэтхэгийн төрийн алба тухайн ажлын байрыг тодорхойлж байгаа шаардлагыг Төрийн албаны төв байгууллага нь тодорхойлсны дагуу сонгон шалгаруулалт хийдэг юм билээ. Төв байгууллага нь хүнээ ч томилж өгдөг юм байна. Мөн тусгай шаардлага гэж бий. Төрийн жинхэнэ албаны болон удирдах албан тушаалын тусгай шаардлагыг жигдлэх ёстой. Өөрөөр хэлбэл, ижил түвшний байгууллагуудын ажлын байрны сонгон шалгаруулалт зөрүүтэй гарч байна. Үүнийг одоогийн эрх зүйн зохицуулалтаар Төрийн албаны зөвлөл жигдэлж, нэг болгож өөрчлөх боломжгүй. Цаашид энэ чиглэлийн эрх зүйн зохицуулалтыг хийгээд ирвэл бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга, аймгуудын Засаг дарга нарт ижил шаардлага тавигдах юм. Тиймээс бид төрийн албаны удирдах албан тушаалд томилогдох албан тушаалтанд тавигдах нэгдсэн шаардлагыг боловсруулж, УИХ-д оруулаад байгаа. Энэ батлагдвал хууль эрхзүйн талаасаа тавьж буй шаардлага нь адилхан болох юм.
0 Сэтгэгдэл
2013.09.06
2013.09.06
2013.09.06
2013.09.06
2013.09.06
2013.09.06
2013.09.06























