АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Ц.Оюундарь: Оюу толгойн баяжмалаа гарган, үйлдвэрлэлээ хоёр дахин өсгөж ам.доллар оруулж ирье
Ардчилсан намаас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагт зохион байгуулдаг 4:11 ээлжит уулзалт өчигдөр боллоо. Уулзалтад тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга, Улстөрийн бодлогын хэлтсийн дарга Д.Анхбаяр, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Чулуунбилэг нар оролцож мэдээлэл өгөхийн зэрэгцээ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. АН УИХ-ын сонгуулиар ард иргэддээ амласан амлалтаа хэрэгжүүлэх зорилгоор гурван чиглэлээр ажиллахаар болж буй аж. Гадаад харилцаагаа өргөжүүлэх, намын анхан болон дунд шатны төлөвшилтөд анхаарч ажиллахын сацуу Засгийн газрыг ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ажиллахад анхаарч, өнгөрсөн нэг жилийн хугацаанд мөрийн хөтөлбөрүүдээс хэрэгжсэн, хэрэгжээгүйд нь хяналт тавих гэнэ. АН-ын генсек Ц.Оюундарь тэргүүтэй тус намын төлөөлөл өнгөрсөн сарын 21-27-нд БНХАУ-ын Коммунист намын урилгаар тус улсад ажлын айлчлал хийгээд иржээ. Энэ талаар Ц.Оюундарь “Улс орны эдийн засаг хөгжлийн гол зүйл нь гадаад нээлттэй бодлого байдаг. Тэд эдийн засгийг ардчилах ёстой гэдэг бодлого барьсан байна. Эдийн засаг ардчилагдаад ирэхээр гадаадын хөрөнгө оруулалтууд чөлөөтэй орж ирдэг. Ингэснээр шинэ ажлын байр бий болно гэдэг бодлогоор ажилладаг юм байна” гэв.
Энэхүү мэдээллийн дараа түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбон тайлбарлаж байгаа. Хөрөнгө оруулалтыг хэрхэн сэргээх вэ. Энэ талаар танай нам ямар бодлого барин ажиллаж байна вэ?
-Оюу толгой өнгөрсөн жилүүдэд Монголын эдийн засагт бодит хөрөнгө оруулалт оруулж байсан. Гэвч тодорхой хүндрэлүүдийн улмаас өмнөх оруулж байсан хөрөнгө оруулалттай одоогийн байдлыг харьцуулахад буураад байгаа. Нөгөөтэйгүүр ашигт малтмалын 1500 лицензийг цуцалсантай холбоотойгоор түүгээр дамжиж орж ирж байсан хөрөнгө оруулалт цуцлагдсан. АН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө замбараагүй олгосон ашигт малтмалын лицензүүдийг цэгцлэхээ амласан. Одоо ашигт малтмалын лицензүүдийг Хөрөнгө оруулалтын тухай хуулиар зохицуулж, хуулийн дагуу олгоод эхлэхээр хөрөнгө оруулалт зах зээлийнхээ жамаар өсөөд явах учиртай.
-МАН-ын Шинэчлэлийн хорооны залуус Засгийн газрыг тэр дундаа Ерөнхий сайдыг сайн дураараа огцрох ёстой гэх шаардлага тавиад байгаа. Уг асуудалд та бүхэн ямар байр суурьтай байгаа бол?
-МАН сөрөг хүчин учраас байсхийгээд огцруулах асуудлыг тавьж байна. Гэхдээ Шинэчлэлийн Засгийн газар тийм ч муу ажиллахгүй байгаа. Эдийн засгийн тодорхой хүндрэлүүд гарсан нь үнэн. Энэ нь дэлхийн эдийн засгийн хямралын үр дагавар Монголд нөлөөлж байгаатай холбоотой. Мөн Хятадын эдийн засгийн өсөлт энэ жил нэлээд буурсан үзүүлэлттэй байна, түүний нөлөө ч бас бий. Нөхцөл байдал амаргүй байгаа ч Засгийн газрын зүгээс Чингис бондыг оруулж ирж, нүдэнд харагдахуйц бүтээн байгуулалтын ажлыг маш сайн хийж байна.
-Ам.долларын ханшийн өсөлтөөс болж Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т хүндрэл учирч мэдэх нь. Тухайлбал, нефтийн бүтээгдэхүүнийг ОХУ-аас импортлоход нэлээн том зөрүү үүсэх нь ээ?
-Ам.долларын ханшийн өсөлтийг бид ажиглаж байна. Мөн эрх барьж байгаа, энэ ажлыг хариуцаж байгаа хүмүүст ч шаардлага тавьсан. Ойрын хугацаанд тодорхой арга хэмжээ авна гэдэгт найдаж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс мөн анхаарал тавьж ажиллаж байгаа. Хамгийн гол нь, ам.доллар орж ирэхээ больсонд л байгаа юм. Экспортолж байгаа бүтээгдэхүүнүүд нэг тэрбум ам.долларын өрөнд явж байна шүү дээ. Тиймээс Оюу толгойн баяжмалаа нэмж гаргая, үйлдвэрлэлээ хоёр дахин өсгөж байж ам.доллараа оруулж ирье. Гадаадын банкуудаас эдийн засагтаа ам.доллар оруулж ирэх ажлыг яаралтай хийх байр суурьтай байна.
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
ENE AVGAI TAG SOHOR BAS DEER NI TAG DULII AJEE....ZAILUUL...EZ-BOL BUR CH HAMAAGUI BOLOLTOI....???????????????
Ардчилсан намаас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагт зохион байгуулдаг 4:11 ээлжит уулзалт өчигдөр боллоо. Уулзалтад тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга, Улстөрийн бодлогын хэлтсийн дарга Д.Анхбаяр, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Чулуунбилэг нар оролцож мэдээлэл өгөхийн зэрэгцээ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. АН УИХ-ын сонгуулиар ард иргэддээ амласан амлалтаа хэрэгжүүлэх зорилгоор гурван чиглэлээр ажиллахаар болж буй аж. Гадаад харилцаагаа өргөжүүлэх, намын анхан болон дунд шатны төлөвшилтөд анхаарч ажиллахын сацуу Засгийн газрыг ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ажиллахад анхаарч, өнгөрсөн нэг жилийн хугацаанд мөрийн хөтөлбөрүүдээс хэрэгжсэн, хэрэгжээгүйд нь хяналт тавих гэнэ. АН-ын генсек Ц.Оюундарь тэргүүтэй тус намын төлөөлөл өнгөрсөн сарын 21-27-нд БНХАУ-ын Коммунист намын урилгаар тус улсад ажлын айлчлал хийгээд иржээ. Энэ талаар Ц.Оюундарь “Улс орны эдийн засаг хөгжлийн гол зүйл нь гадаад нээлттэй бодлого байдаг. Тэд эдийн засгийг ардчилах ёстой гэдэг бодлого барьсан байна. Эдийн засаг ардчилагдаад ирэхээр гадаадын хөрөнгө оруулалтууд чөлөөтэй орж ирдэг. Ингэснээр шинэ ажлын байр бий болно гэдэг бодлогоор ажилладаг юм байна” гэв.
Энэхүү мэдээллийн дараа түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбон тайлбарлаж байгаа. Хөрөнгө оруулалтыг хэрхэн сэргээх вэ. Энэ талаар танай нам ямар бодлого барин ажиллаж байна вэ?
-Оюу толгой өнгөрсөн жилүүдэд Монголын эдийн засагт бодит хөрөнгө оруулалт оруулж байсан. Гэвч тодорхой хүндрэлүүдийн улмаас өмнөх оруулж байсан хөрөнгө оруулалттай одоогийн байдлыг харьцуулахад буураад байгаа. Нөгөөтэйгүүр ашигт малтмалын 1500 лицензийг цуцалсантай холбоотойгоор түүгээр дамжиж орж ирж байсан хөрөнгө оруулалт цуцлагдсан. АН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө замбараагүй олгосон ашигт малтмалын лицензүүдийг цэгцлэхээ амласан. Одоо ашигт малтмалын лицензүүдийг Хөрөнгө оруулалтын тухай хуулиар зохицуулж, хуулийн дагуу олгоод эхлэхээр хөрөнгө оруулалт зах зээлийнхээ жамаар өсөөд явах учиртай.
-МАН-ын Шинэчлэлийн хорооны залуус Засгийн газрыг тэр дундаа Ерөнхий сайдыг сайн дураараа огцрох ёстой гэх шаардлага тавиад байгаа. Уг асуудалд та бүхэн ямар байр суурьтай байгаа бол?
-МАН сөрөг хүчин учраас байсхийгээд огцруулах асуудлыг тавьж байна. Гэхдээ Шинэчлэлийн Засгийн газар тийм ч муу ажиллахгүй байгаа. Эдийн засгийн тодорхой хүндрэлүүд гарсан нь үнэн. Энэ нь дэлхийн эдийн засгийн хямралын үр дагавар Монголд нөлөөлж байгаатай холбоотой. Мөн Хятадын эдийн засгийн өсөлт энэ жил нэлээд буурсан үзүүлэлттэй байна, түүний нөлөө ч бас бий. Нөхцөл байдал амаргүй байгаа ч Засгийн газрын зүгээс Чингис бондыг оруулж ирж, нүдэнд харагдахуйц бүтээн байгуулалтын ажлыг маш сайн хийж байна.
-Ам.долларын ханшийн өсөлтөөс болж Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т хүндрэл учирч мэдэх нь. Тухайлбал, нефтийн бүтээгдэхүүнийг ОХУ-аас импортлоход нэлээн том зөрүү үүсэх нь ээ?
-Ам.долларын ханшийн өсөлтийг бид ажиглаж байна. Мөн эрх барьж байгаа, энэ ажлыг хариуцаж байгаа хүмүүст ч шаардлага тавьсан. Ойрын хугацаанд тодорхой арга хэмжээ авна гэдэгт найдаж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс мөн анхаарал тавьж ажиллаж байгаа. Хамгийн гол нь, ам.доллар орж ирэхээ больсонд л байгаа юм. Экспортолж байгаа бүтээгдэхүүнүүд нэг тэрбум ам.долларын өрөнд явж байна шүү дээ. Тиймээс Оюу толгойн баяжмалаа нэмж гаргая, үйлдвэрлэлээ хоёр дахин өсгөж байж ам.доллараа оруулж ирье. Гадаадын банкуудаас эдийн засагтаа ам.доллар оруулж ирэх ажлыг яаралтай хийх байр суурьтай байна.
0 Сэтгэгдэл
2013.09.06
2013.09.06























