Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Лазер эмчилгээгээр тархины хорт хавдрын үеийг илрүүлнэ

Тарихины хорт хавдар бол бусад хавдар дундаас хамгийн хурдан тархалттай өвчин юм. Тиймээс тархины хорт эсийн тоог гаргах нь хамгийн чухал. Гэхдээ үүнийг шийдэх арга замыг өнөөг хүртэл хайсаар ирсэн. Тэгвэл тархины хорт хавдарын эсийг тогтоох тухай Энэтхэгийн физикч Раманы ажил дээр тулгуурласан АНУ-ын шинжээчдийн багийн туршилт амжилттай болжээ. Өөрөөр хэлбэл,  лазер туяаг ашиглан хортой эсүүдийг өнгөөр ялган харуулж үлдсэн эрүүл эсийн тоог нарийвчлэн гаргах боломжтой болсноор эмчлэгдэх магадлал тэр хэрээр өсөх боломжтой. Мэдээж тархины хорт хавдар судлаачдын хувьд энэ нь маш том нээлт болоод зогсохгүй цаашид яаж хөгжүүлж болох талаар санал солилцож байна. Энэ зуур Мичиганы Анагаахын Их сургуулийн баг Харвардын Их сургуультай хамтран хавдар үүссэн байх үеийн тархины байдлыг харах SRS нэртэй бичил дуранг бүтээжээ. Ийнхүү тус улсын эрдэмтэд эдгээр хоёр нээлтийг хавсран ажиллах туршилт хийж байна.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан