Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хулгайн компьютеруудыг худалдаалдаг гол газрын нэг нь Монгол болжээ
Гадаадын аль нэг улсад хулгайд алдагдсан зөөврийн компьютер, таблетыг худалдаалдаг гол орнуудын тоонд Монгол оржээ. “Absolute Software” компани цахим ертөнцийн аюулгүй байдлын талаар хоёр дахь жилдээ томоохон судалгаа хийснээ илтгэл болгон гаргахдаа энэ тухай дурдсан байна. “Endpoint Security Report”–д дурдсанаар бол хулгайн компьютерийг худалдаалдаг гол орнууд нь Өмнөд Африк, Уганда, Монгол, Гамби, Вьетнам, Зимбабве гэнэ. Эдгээр орнуудад АНУ, Их Британи, Австрали зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас хулгайд алдагдсан компьютеруудыг авчирч зарах нь маш түгээмэл байгааг тухай компьютерийн софтверийн бүртгэлийн дагуу хаяг байршлаар нь тогтоон илрүүлдэг байна. Зөөврийн компьютер, таблет зэргийг гэмт хэрэгтнүүд хулгайлсныхаа дараа хэсэг хугацаанд унтраадаг ч эргээд зарахын тулд өөр оронд авчраад асаадаг тул хаана очсон нь тодорхой харагддаг ажээ. Өнгөрсөн онд АНУ-д зөөврийн компьютерээ хулгайд алдсан залуу лэптопоо “Absolute Software”-д бүртгүүлсэн байсан учир хэсэг хугацааны дараа компьютер нь Монголд аль хэдийнэ худалдаалагдсаныг олж мэдсэн байна. Нэгэнт хулгайн эд тул зөөврийн компьютерийг буцааж АНУ-д хүргүүлсэн бөгөөд түүнийг Монголд хэрэглэж байсан хүн өөр нэг хүнээс худалдаж авсан хэмээн мэдүүлжээ.
Технологи өндөр хөгжсөн энэ үед  ийнхүү хулгайн мөрөөр шалгаж,  алдсан эд зүйлийг олоход төвөггүй болж. Тиймээс гаднаас оруулж ирсэн гэх үнэ хямдтай, сэжиг бүхий хэрэгсэл ялангуяа зөөврийн компьютер, таблет зэргийг авахдаа үүнийг санамж болгоход илүүдэхгүй биз ээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
ene yum n mongold heregjdeg boloosoi.. utas gehed l uuren holboonii kompaniud n joohon hicheehed l utasnii hulgaig ugui bolgoj chadnashdd
hulgai gejdee gadaadad ajilj bgaamanai mongolchuud uursnuu aldchilaa geed mongolruugaa yavuuldag shdee tegeed ahiad shine utas avchihdag
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
bas hulgain utasnuud zaragdadgiim
Хамгийн их уншсан