Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Намрын ногоон өдрүүд” энэ сарын 18-нд эхэлнэ
Засгийн газраас уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ энэ жил найм дахь жилдээ есдүгээр сарын 18-24-ны өдрүүдэд болох гэж байна. Арга хэмжээ “Алтан намар”-2013” шинэ ургацын баяр, “Эрүүл хүнс-2013” хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Шилмэл мал-2013” зэрэг үндсэн гурван хэсгээс бүрдэх ажээ.

Ургацын баяр, үзэсгэлэн худалдаа “Дүнжингарав” худалдааны төвд болох бол “Шилмэл мал” үзэсгэлэн худалдаа Хүй долоон худагт болох юм байна.  “Шилмэл мал” үзэсгэлэн худалдаагаар шилмэл малыг дуудлага худалдаанд оруулж, үнэ хаялцуулах, малын тэжээл, эм, ном товхимолын худалдаа болох ажээ. Арга хэмжээний төгсгөлд оролцогч, аж ахуйн нэгж байгууллага, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн шилдгийг шалгаруулна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан