Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТОМУУГИЙН ВАКЦИНЫГ ХИЙЖ ЭХЭЛЖЭЭ
Манай эцэг эхчүүд  хүүхдээ ханиад хүрэхэд нь мэдэх мэдэхгүй олон эм уулгах болсон. Энэ нь таны хүүхдийг яваандаа эмнээс хамааралтай, биеийн хөгжлийн хувьд сул дорой болгоход хүргэдэг байна. Иймээс ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын томуугийн вакциныг тарьж эхэлжээ. Уг вакциныг томуугийн дэгдэлт гардаг бүс нутгийн өндөр настан, хүүхдүүд, эрсдэлтэй бүлгийн хүмүүс сайн дураараа тариулах боломжтой юм байна. Гэхдээ тус вакциныг томуугийн дэгдэлт эхлэхээс нэгээс хоёр сарын өмнө тариулах хэрэгтэй аж. Тарилгыг булчинд нэг удаа тарьж дархлаа тогтоодог. Гэхдээ халуунтай, томуугийн шинжтэй болон цочмог өвчний үед мөн өндөгний уурагт харшилтай, жирэмсэн эмэгтэйчүүд тариулж болохгүй гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан