АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Хадлан тэжээлээ хангалттай бэлтгэсэн эсэхийг дүрс зургаар баталгаажуулна
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга цаг агаар эрс хүйтэрч, өвлийн улирал хаяанд ирж байгаа цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан ургац хураалт, хадлан бэлтгэлийг эрчимжүүлэх тухай А/111 тоот тушаалыг энэ сарын 6-нд гаргасан байна. Уг тушаалд бэлтгэсэн хадлан тэжээлийн нөөцийн талаархи мэдээллийг баримтжуулан танилцуулах, ургац хураалтын ажлыг эрчимжүүлж, цаг агаарын болзошгүй эрсдэлд бэлтгэлтэй байх, мөн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг малчид, тариаланчдад шуурхай хүргэх гэх мэт ажлуудыг тусган холбогдох хүмүүст даалгасан байна.
Намрын налгар өдрүүдэд өвлийн бэлтгэлээ хангалтгүй базаасан атлаа хадлан тэжээл ихээр бэлтгэсэн мэтээр ташаа мэдээлж, өвөл хаврын хахир хатуу цагт цас зуданд нэрвэгдэж их хэмжээний хохирол амсч байсан тохиолдол урьд жилүүдэд цөөнгүй аймаг сумдад гарч байсан учраас бэлтгэсэн хадлан тэжээлийн талаархи мэдээллийг дүрс зургаар баталгаажуулахад анхаарч байгаа ажээ.
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга цаг агаар эрс хүйтэрч, өвлийн улирал хаяанд ирж байгаа цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан ургац хураалт, хадлан бэлтгэлийг эрчимжүүлэх тухай А/111 тоот тушаалыг энэ сарын 6-нд гаргасан байна. Уг тушаалд бэлтгэсэн хадлан тэжээлийн нөөцийн талаархи мэдээллийг баримтжуулан танилцуулах, ургац хураалтын ажлыг эрчимжүүлж, цаг агаарын болзошгүй эрсдэлд бэлтгэлтэй байх, мөн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг малчид, тариаланчдад шуурхай хүргэх гэх мэт ажлуудыг тусган холбогдох хүмүүст даалгасан байна. Намрын налгар өдрүүдэд өвлийн бэлтгэлээ хангалтгүй базаасан атлаа хадлан тэжээл ихээр бэлтгэсэн мэтээр ташаа мэдээлж, өвөл хаврын хахир хатуу цагт цас зуданд нэрвэгдэж их хэмжээний хохирол амсч байсан тохиолдол урьд жилүүдэд цөөнгүй аймаг сумдад гарч байсан учраас бэлтгэсэн хадлан тэжээлийн талаархи мэдээллийг дүрс зургаар баталгаажуулахад анхаарч байгаа ажээ.
0 Сэтгэгдэл























