Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Наснаасаа залуу харагддаг хүмүүс илүү урт насална гэнэ шүү

Гурван жилийн өмнөөс Дани улсын хэсэг эрдэмтэд хүний гадаад төрх болон эсийн түвшин дээр тулгуурлан нэгэн судалгаа хийсэн талаараа олон нийтэд тайлагналаа. Судалгааны түүвэрт нийтдээ 387 ихрийг оролцуулж өмнө нь огт уулзаж байгаагүй сувилагч, багш, сэтгэл зүйч зэрэг мэргэжилтэй ажигч байх чадварыг өөртөө бүрэн суулгасан хүмүүсээс тэдний насыг таахыг хүсчээ. Энэ үед хэдий ихэр ч өөрийн зан байдлын онцлог, сонсдог хөгжим, спорт зэргээс хамааран гадаад төрх ялгаатай байгаа нь илт харагдсан байна. Түүнчлэн ДНК-д орших “теломер” гэх эсийг ашиглан түүний тоог тогтоосноор насны онцлогийг тогтооход теломерын тоо багатай хүн нь насны хувьд харьцангуй хурдан хөгширдөг нь дээрх ихрүүдийн хөгшин харагдаж байсан гэх хүмүүсийн 73 хувь нь нөгөө ихрээсээ бага теломертэй байв. Эндээс харахад гадны нөлөөлөл, амьдралын онцлог, ядаргаа зэргээс энэ эсийн тоо бага багаар буурдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэгэхээр наснаасаа залуу харагдахыг хүсвэл аливаа зүйлд тайван нухацтай хандаж сурвал амьдрах хугацаа уртасна хэмээн судалгааны багийн төлөөлөгч Тим Спенсер анхааруулав.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан