Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000-Н ЗАЛУУСЫН “БЯСАЛГАЛЫН ФЛЭШМОБ”
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ДОХИОЛДУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ 1000-Н ЗАЛУУСЫН “БЯСАЛГАЛЫН ФЛЭШМОБ”

Удирдамж

ЗОРИЛГО: Үндэстний эв нэгдэл тусгаар тогтнол улам батжиж , дэлхийн бүх оронтой энх тайван эв найртай зэрэгцэн оршоосой.  Хамаг амьтны аз жаргалтай амар амгалан байж энэ ертөнцөд дайн самуун муу муухай зүйлс битгий гараасай.Нийгэмддахин битгий хэн нэгнийг үзэл баримтлал, явдал мөрөөр нь ялгаж хэлмэгдүүлээсэй, оюуны болон биет өв уламжлал бүтээлийг бүү устгаж сүйтгээсэй гэсэн уриалга зорилгоор оюун ухааныг эрхэмлэн дээдлэгч залуучууд  эвлэлдэн нэгдэж бясалгал хийнэ.

УРИА: PEACE BUDDHA MEDITATION
Дотоод сэтгэлд амар амгалан тогтвол
Даян дэлхийд амар амгалан тогтоно.

ХАМРАХ ХҮРЭЭ:
Улаанбаатар хот, 21 аймаг  
ХЭЗЭЭ:    
2013 оны 9-р сарын 10 орой 18 цаг.

ХААНА:           
Улаанбаатар хот “Чингис”-ийн талбай буюу хуучнаар “Сүхбаатар”ын талбай

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Монголын Залуучуудын Холбоо
Оюунлаг Буддист Нийгэмлэг
Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Газар
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан