АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Л.Цог: Хэлмэгдсэн иргэдийн нөхөн олговрыг нэмэх хуулийн төсөл боловсруулна
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохионо. Уг өдрийг тохиолдуулан УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог хэлмэгдэгсэд болон тэдний үр хүүхдийн төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тэрээр “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох” тухай хуулийн зарим заалтын үйлчлэлийг сунгахын хамт, хэлмэгдэгсдийн амьдралд нь хүрэлцэхүйц хэмжээний мөнгөн олговор олгох заалт бүхий хуулийн төсөл бэлдэж, УИХ-д өргөн барих гэж буй талаар дуулгалаа. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдээд цагаадаагүй хэчнээн иргэн улсын хэмжээнд байна вэ?
-6000 хүний асуудал яригдаж байгаа. Баримт олдохгүй, хэлмэгдсэн эсэх нь тогтоогдоогүй гомдол олон байдаг. Энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэе гэж бодож байгаа. Цагаатгалын комисстой холбоотой ажлын зарим нь ОХУ-ын архивт байдаг. Миний бие энэ ондоо багтаж ОХУ-д айлчлал хийхдээ энэ талаар харилцан ярилцахаар төлөвлөөд байна. Бид хэлмэгдсэн иргэдийнхээ гэгээн дурсгалыг зохих хэмжээнд мөнхжүүлж чадахгүй байгаа. Гадаадын орнуудад тэдэнд зориулсан томоохон хөшөө дурсгал, парк хүртэл байдаг. Түүх үнэнээрээ байх ёстой. Хэлмэгдэгсдийг хойч үе нь байнга дурсаж явах ёстой.
-Хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд одоогоор хэчнээн төгрөгийн нөхөн олговор олгосон юм бол?
-Цагаатгах ажиллагаа эхэлсэн 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс хойш өнөөг хүртэл 31 мянган хүн улс төрийн хилс хэргээс цагаатгагдаж, нэр төр нь сэргээгдсэн гэсэн тоо бий. УИХ-аас 1998 онд батлагдсан хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөг хүртэл хэлмэгдэгсэд, тэдний төрөл төрөгсөд болох 17584 хүнд 16 тэрбум 326 сая төгрөгийн нэг удаагийн нөхөн олговор олгоод байна. Энэ оны эхний наймдугаар сард л гэхэд 30 иргэн 26,5 сая төгрөгийн нөхөн олговор авсан. Эл тоог цаашид нэмэхээр ажиллана. Долдугаар сарын 1-ний үймээний үеэр таван хүн амь эрсэдсэн. Тухайн үед нэг хүний амийг 50 сая төгрөгөөр үнэлсэн байдаг юм билээ. Бид үүнээс дутахааргүй тоо тавьж, хуулийн төсөл боловсруулсан. Үүнийг Засгийн газарт өргөн барьж, УИХ-аар хэлэлцэж тогтоох байх.
-Төрийн албан хаагчдыг үй олноор нь хоморголон халж буйг орчин цагийн хэлмэгдүүлэлт гэж үзэж байна. Энэ асуудлыг хуулиар зохицуулж өгвөл ажлаасаа халагдсан тохиолдолд ямар хууль эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай вэ?
-Хуульд хүнийг ажлаас нь үндэслэлгүй халбал шүүхээр шийдэж, ажилд нь эргүүлэн томилж байгаа. Хуулийн энэ зүйл заалт амьдралд төдийлэн хэрэгжихгүй байна. Нөгөөтэйгүүр, улс төрийн бодлоготой холбоотой. 1996 онд АН олонхи болохдоо төрийн албан хаагч МАН-ын гишүүдийг хоморголон халсан. 2000 онд МАН олонхи болоод мөн л халсан. Хүний эрх, ардчилал ярьж буй энэ үед дахин ийм асуудал гаргаж болохгүй. Ялангуяа төрийн албан хаагчдад ийм явдал хэрхэвч байх ёсгүй.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохионо. Уг өдрийг тохиолдуулан УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог хэлмэгдэгсэд болон тэдний үр хүүхдийн төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тэрээр “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох” тухай хуулийн зарим заалтын үйлчлэлийг сунгахын хамт, хэлмэгдэгсдийн амьдралд нь хүрэлцэхүйц хэмжээний мөнгөн олговор олгох заалт бүхий хуулийн төсөл бэлдэж, УИХ-д өргөн барих гэж буй талаар дуулгалаа. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдээд цагаадаагүй хэчнээн иргэн улсын хэмжээнд байна вэ?

0 Сэтгэгдэл